Сэтгэгдэл 0
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас чөлөөллөө

Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы 2026 оны 3-р сарын 27-ны нэгдсэн хуралдаан оройн 20:28 цагт гишүүдийн 54.8 хувийн ирцтэй эхэлж, Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарын албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцлээ.
Ерөнхий сайдын хүсэлтийг хүлээн авч, үүрэгт ажлаас чөлөөлөхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна. Монгол Улсын Ерөнхий сайдыг шинээр томилох хүртэл Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр Г.Занданшатарыг томилох нь зүйтэй үзжээ.
Түүний хүсэлтийг хүлээн авч, үүрэгт ажлаас чөлөөлөхийг дэмжих тухай Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар санал хураалт явуулахад Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 74.0 хувь нь дэмжив. Санал дэмжигдсэн тул Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэгт ажлаас Г.Занданшатарыг чөлөөлөх тухай Улсын Их Хурлын тогтоолыг батлагдсан тооцлоо.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.