Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Эдийн засаг

​Евразийн эдийн засгийн холбоо Монгол Улстай худалдааны хэлэлцээ эхлүүлнэ

2024/05/07
Евразийн эдийн засгийн холбооны ээлжит уулзалтаар Монгол Улстай байгуулах худалдааны хэлэлцээг албан ёсоор эхлүүлнэ гэдгийг ОХУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх Юрий Ушаков “ТАСС” агентлагт мэдээлжээ. Евразийн эдийн засгийн холбооны дээд хэмжээний уулзалт энэ сарын 08-ны өдөр Москва хотноо эхлэх бөгөөд гишүүн орнуудын өндөр дээд албан тушаалтнууд оролцоно. Энэ удаагийн дээд хэмжээний уулзалт өргөтгөсөн чуулган болон ганцаарчилсан болон хамтарсан уулзалт гэсэн хоёр хэсэгт хуваагдах юм байна.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх Юрий Ушаков хэлэхдээ “Өргөтгөсөн хуралдааны үеэр гишүүн улс орнууд хэлэлцээрт гарын үсэг зурна. Тэр дундаа Монгол Улстай худалдааны хэлэлцээг эхлүүлэх баримт бичгийг батална” гэсэн байна.

Түүнчлэн гишүүн орнууд Евразийн эдийн засгийн гишүүн орнуудын өнгөрсөн жилийн тайлан, хамтын ажиллагааны үр дүн, цаашдын чиг хандлагын талаар хэлэлцэх юм. Энэ жил Евразийн эдийн засгийн холбооны 10 жилийн ой тохиож байна. Тус холбоог хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд багтаж байсан улс орнууд эдийн засгийн уналтаас сэргийлэхийн тулд, хамтын ажиллагааг өргөжүүлэх үүднээс 1994 онд байгуулахаар тохиролцож, 2014 онд албан ёсоор байгуулах гэрээнд гишүүн орнууд гарын үсэг зурсан билээ. Одоогийн байдлаар тус холбоонд Армени, Беларус, Казахстан, Киргизстан, Орос гэсэн таван улс бүрэн эрхт гишүүн, Куба, Молдав, Узбекистан улсууд ажиглагчийн статустай байна.

Гишүүн орнууд өөр хоорондоо худалдааны олон талт болон хоёр талт худалдааны хэлэлцээг хэрэгжүүлж байна. Гэхдээ Хятад, Вьетнам, Серби, Сингапур улсуудтай 2015-2021 оны хооронд чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулан харилцаж байгаа юм. Одоогоор Монгол Улс тус байгууллагын гишүүн орнуудтай ямар нэгэн хэлэлцээ байгуулаагүй байна. Гэхдээ 2014 онд Монгол, Орос, Хятад гурван улсын эдийн засгийн коридор байгуулахаар болж гурван улсын 30 гаруй төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болж байсан юм. Түүнчлэн байгалийн хийн хоолой болон өөр бусад төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд худалдааны хэлэлцээ байгуулах ёстой гэдгийг хоёр хөршийн өндөр албан тушаалтнууд удаа дараа мэдэгдэж байсан билээ.
 
Эх сурвалж: TASS / EAEU

Холбоотой мэдээ

Сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцоно
Монголын түүхийг Японы анимейшнээр дэлхийд хүргэнэ
Гадаад: Их, дээд сургуулийн элсэлтийн шалгалтад бэлтгэхийн тулд сургуулиа орхих солонгос өсвөр насныхны тоо нэмэгджээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Монголын түүхийг Японы анимейшнээр дэлхийд хүргэнэ
Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Ерөнхий сайдын 3.5 тэрбумын асуудлыг АН нухацтай хэлэлцэнэ
Гадаадад оршин суугаа монголчуудын дийлэнхийг 15-39 насныхан эзэлж байна
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ
Монгол Улсын Боловсролын судалгааны хүрээлэнгийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.
Ханнс Зайделийн сангийн бүсийн захирал Вероника Айхингерийг хүлээн авч уулзлаа
Невадагийн их сургуультай боловсрол, судалгааны хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг хэлэлцлээ
“iPhone Duo” 1999 ам.доллар, “iPhone 18 Pro” 1199 ам.доллар, “Pro Max” 1299 ам.долларын үнэтэй
Засгийн газар нийслэлийн бондын мөнгөөр төсвийн алдагдлаа нөхөх үү
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн II шатны бүртгэл өнөөдөр хаагдана
Гадаад: Энэ өвөл дэлхий даяар дизель түлшний нийлүүлэлт хомс хэвээр байна
Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө
Шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.77 сая төгрөг болжээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он