Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Хууль зүйн байнгын хороо Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх 2025 оны тайлантай танилцлаа

2026/03/31

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2026.03.31) хуралдаанаар Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны 2025 оны тайланг хэлэлцлээ.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэн тайланг танилцуулж, 2025 онд хийсэн хяналт шинжилгээ, сургалт, сурталчилгаа, хамтын ажиллагаа болон төрийн байгууллагуудын мэдээлэл, олон улсын байгууллагын дүгнэлтэд үндэслэн тайланг найман бүлэг, 14 саналтайгаар боловсруулсан талаар мэдээлэв.

Тайлант хугацаанд 11 мянган километр зам туулж, 65 удаагийн хяналт шалгалт хийж, 1709 иргэнээс ганцаарчилсан ярилцлага, асуумж авчээ. Мөн 474 заалт бүхий 51 зөвлөмжийг холбогдох байгууллага, албан тушаалтнуудад хүргүүлж, зөвлөмжийн хэрэгжилт 85 хувьтай байгааг дурдав.

Хяналт шалгалтын явцад хорих байрны орчны эрүүл ахуйн шаардлага хангахгүй байх, амьдрах байрны стандарт зөрчигдөх, эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмж хангалтгүй, алба хаагчдын ёс зүйн зөрчил, өргөдөл гомдол гаргах боломж бодитоор хэрэгжихгүй байх зэрэг асуудал илэрсэн байна. Мөн бүдүүлэг үг хэллэг хэрэглэж айлган сүрдүүлэх, сэтгэл санааны дарамт үзүүлэх шинжтэй харилцаа давтамжтай илэрч байсныг онцоллоо.

Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд эрүүдэн шүүх болон хүнлэг бус харьцаатай холбоотой 229 өргөдөл, гомдол ирсэн байна. Харин 2022-2025 онд эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 605 удаагийн сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулж, 96 мянга гаруй хүнийг хамруулжээ. Зөвхөн 2025 онд 386 удаагийн сургалтад 55 мянга гаруй хүн хамрагдсан байна.

Мөн Монгол Улс 2015 онд эрүү шүүлт тулгах гэмт хэргийг төрийн бүх албан хаагчид хамаарах байдлаар хуульчилсан боловч практикт хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчид хамаатай гэх ойлголт хэвээр байгааг тайланд дурдсан байна. Түүнчлэн урьдчилан сэргийлэхээс илүүтэй зөрчил гарсны дараах арга хэмжээнд анхаарч байгаа нь үр дүн сул байгааг онцлов.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэлсэн. Тухайлбал, хүний эрхийг хангах чиглэлээр Засгийн газрын хэрэгжилт хангалтгүй байгааг тодруулах, гэнэтийн шалгалтын тогтолцоог сайжруулах, хараат бус механизмыг бэхжүүлэх шаардлагатайг гишүүд онцолсон байна.

Мөн хүний эрхийн зөрчлийг бууруулахад урьдчилан сэргийлэх ажлыг илүү үр дүнд суурилсан байдлаар хэрэгжүүлэх, олон улсын байгууллагын зөвлөмжийг бодитоор хэрэгжүүлэх шаардлагатайг хэлэлцүүлгийн үеэр дурдлаа.

Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцоог бэхжүүлэхэд цаашид илүү анхаарч ажиллах шаардлагатайг онцлов.

Холбоотой мэдээ

Монголын түүхийг Японы анимейшнээр дэлхийд хүргэнэ
Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Ерөнхий сайдын 3.5 тэрбумын асуудлыг АН нухацтай хэлэлцэнэ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Монголын түүхийг Японы анимейшнээр дэлхийд хүргэнэ
Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Ерөнхий сайдын 3.5 тэрбумын асуудлыг АН нухацтай хэлэлцэнэ
Гадаадад оршин суугаа монголчуудын дийлэнхийг 15-39 насныхан эзэлж байна
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ
Монгол Улсын Боловсролын судалгааны хүрээлэнгийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.
Ханнс Зайделийн сангийн бүсийн захирал Вероника Айхингерийг хүлээн авч уулзлаа
Невадагийн их сургуультай боловсрол, судалгааны хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг хэлэлцлээ
“iPhone Duo” 1999 ам.доллар, “iPhone 18 Pro” 1199 ам.доллар, “Pro Max” 1299 ам.долларын үнэтэй
Засгийн газар нийслэлийн бондын мөнгөөр төсвийн алдагдлаа нөхөх үү
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн II шатны бүртгэл өнөөдөр хаагдана
Гадаад: Энэ өвөл дэлхий даяар дизель түлшний нийлүүлэлт хомс хэвээр байна
Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө
Шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.77 сая төгрөг болжээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он