Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав

2026/04/03

Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Үндсэн хууль, Засгийн газрын тухай хуулийг үндэслэн Ерөнхий сайдын бүрэн эрхийн дагуу Засгийн газрын гишүүдээ томилж, батламжиллаа. 

Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдийг томилохдоо “Түлш шатахууны нийлүүлэлт тасалдаж, үнэ нь огцом өсөж, хомсдол нүүрлэж, инфляц, үнийн хөөргөдөл үүсэж, дэлхийн улс орнууд онц байдал тогтоосон онцгой цаг үед Монгол Улсын Засгийн газрын гишүүнээр томилж байна” гэдгийг тэмдэглэлээ.

Сайдын алба бол өндөр эрх мэдэл гэхээс илүү өндөр үүрэг хариуцлага. Хүндрэлийг сөрж, бэрхийг туулж, илүү хурдтай, эр зоригтой ажиллан, асуудлыг шийдэл болгож ачааны хүндийг даах өндөр үүрэг, хариуцлага, итгэл найдвар хүлээлгэж байгаагаа Ерөнхий сайд хэлээд Монгол Улсын Засгийн газрын бодлого, хөтөлбөр, зорилтыг биелүүлж, цаг үеийн сорилтыг даван туулахад мэдлэг туршлага, ухаан бодлоо дайчлан, хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг хатуу шаардахаа онцлов. Мөн ёс зүйн болон ажлын хариуцлага шаардаж ажиллахаа илэрхийлж, үйл хэргээрээ эх оронч байж, эвтэй хүчтэй, эрс шийдмэг ажиллах ёстойг анхаарууллаа.

  •       Монгол Улсын Засгийн газрын гишүүн- Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн  засаг, хөгжлийн сайдаар Жадамбын Энхбаяр,
  •       Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайдаар Тогмидын Доржханд,
  •       Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайдаар  Нямтайширын Номтойбаяр,
  •       Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар Баттөмөрийн Энхбаяр,
  •       Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Гадаад харилцааны сайдаар Батмөнхийн Батцэцэг,
  •       Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Сангийн сайдаар Загджавын Мэндсайхан,
  •       Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Сайнбуянгийн Амарсайхан,
  •       Монгол Улсын Засгийн газрын гишүүн- Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдаар Гонгорын Дамдинням,
  •       Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Батлан хамгаалахын сайдаар Дамбын Батлут,
  •       Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдаар Цэндийн Сандаг-Очир,
  •       Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Боловсролын сайдаар Лувсанцэрэнгийн Энх-Амгалан,
  •       Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар Тилеуханы Аубакир,
  •       Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн сайдаар Борхүүгийн Дэлгэрсайхан,
  •  
  •       Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдаар Жуковын Алдаржавхлан,
  •       Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдаар Энхтайваны Бат-Амгалан,
  •  
  •       Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар Цагаанхүүгийн Идэрбат,
  •       Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдаар Чинбатын Номин,
  •       Монгол Улсын Засгийн газрын гишүүн- Эрчим хүчний сайдаар Бадрахын  Найдалаа,
  •       Монгол Улсын Засгийн газрын гишүүн- Эрүүл мэндийн сайдаар Энхбаярын Батшугар
  •  

Холбоотой мэдээ

Монголын түүхийг Японы анимейшнээр дэлхийд хүргэнэ
Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Ерөнхий сайдын 3.5 тэрбумын асуудлыг АН нухацтай хэлэлцэнэ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Монголын түүхийг Японы анимейшнээр дэлхийд хүргэнэ
Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Ерөнхий сайдын 3.5 тэрбумын асуудлыг АН нухацтай хэлэлцэнэ
Гадаадад оршин суугаа монголчуудын дийлэнхийг 15-39 насныхан эзэлж байна
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ
Монгол Улсын Боловсролын судалгааны хүрээлэнгийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.
Ханнс Зайделийн сангийн бүсийн захирал Вероника Айхингерийг хүлээн авч уулзлаа
Невадагийн их сургуультай боловсрол, судалгааны хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг хэлэлцлээ
“iPhone Duo” 1999 ам.доллар, “iPhone 18 Pro” 1199 ам.доллар, “Pro Max” 1299 ам.долларын үнэтэй
Засгийн газар нийслэлийн бондын мөнгөөр төсвийн алдагдлаа нөхөх үү
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн II шатны бүртгэл өнөөдөр хаагдана
Гадаад: Энэ өвөл дэлхий даяар дизель түлшний нийлүүлэлт хомс хэвээр байна
Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө
Шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.77 сая төгрөг болжээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он