Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Нийтийн өмчийн хуулийн төслийн хэлэлцүүлгийг “Төрийн болон орон нутгийн өмчийн ангилал, удирдлага” сэдвээр явуулав

4 цаг 46 минут
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо, Монгол Улсын Их Хурлын даргын 2025 оны 529 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсгээс Нийтийн өмчийн хууль (Төрийн болон Орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулга)-ийн төслийн хэлэлцүүлгийг “Төрийн болон орон нутгийн өмчийн ангилал, удирдлага” сэдвээр 2026 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Төрийн ордонд зохион байгууллаа.



Ажлын хэсгийн ахлагч О.Номинчимэг хэлэлцүүлгийг нээж үг хэлэхдээ, төрийн аливаа бодлого, шийдвэр, үйл ажиллагааны үр өгөөж нь иргэдийн тусын тулд байх учиртай. Өнгөрсөн 30 жилийн хугацаан дахь өмч хувьчлалын алдаа, оноог давтахгүйн тулд эрх зүйн орчноо шинэчлэхэд ул суурьтай хандаж, олон нийтийн оролцоог ханган төрийн нийтийн өмчийг ангилах асуудлыг хэлэлцүүлж байна гэсэн юм.


Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээний үр дүнг судлаач, доктор С.Батбаяр танилцууллаа. Тус хуульд нийт 36 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан. Төрийн болон орон нутгийн өмчийг “Төрийн нийтийн зориулалттай өмч”, “Төрийн өөрийн өмч” гэж хоёр ангилж, зөвхөн хөдлөх, үл хөдлөх хөрөнгийг хамааруулдаг нь Үндсэн хуулийн үзэл санаанд нийцээгүй хэмээн тус үнэлгээгээр дүгнэсэн. Тиймээс эдийн бус хөрөнгийг хуулийн төсөлд нэмж тусгах шаардлагатай гэв.
Өнөөдөр хүчин төгөлдөр хэрэгжиж буй хуулинд өмчийн удирдлагын тогтолцоог бүрдүүлэхтэй холбоотой хэд хэдэн асуудал байгааг харгалзан, залруулах учиртайг судлаач онцоллоо. Тухайлбал, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 8.1.4-т “төрийн өмчийг бусдад барьцаалуулах шийдвэрийг УИХ гаргах”, тус хуулийн 9.1.3-т “Үл хөдлөх эд хөрөнгийг бусдад шилжүүлэх шийдвэрийг Засгийн газраас гаргах” байдлаар өөрчлөн найруулж, бүрэн эрхийн хуваарилалтыг ойлгомжгүй болгосон. Мөн төрийн байгууллага, төрийн өмчит компани өөрийн өмчлөлийн эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг хязгаарлаж, гүйлгээнд орох боломжийг хааж, Засгийн газар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас баталсан журмууд эрх зүйн үндэслэл тодорхой бус зэрэг асуудал бий гэсэн юм.
Хуулийн хэрэгжилтийн үр дагаврыг үнэлээд, төрийн болон орон нутгийн өмчийг удирдах төрийн байгууллагын эрх мэдэл холилдсон, нэг байгууллагад хэтийдүүлэн эрх мэдэл төвлөрүүлсэн байдлыг цэгцэлж, шаардлагагүй эрхийн тоог цөөрүүлэх, Иргэний хуульд нийцээгүй хуулийн этгээдийн ангиллыг хасах, удирдлага, зохион байгуулалтгүй бүтцийг татан буулгах зэрэг хэрэгцээ үүссэн хэмээлээ.






Түүнчлэн өнөөдрийн хэлэлцүүлэгт Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас “Төрийн болон орон нутгийн өмчийн ангилал, удирдлагатай холбоотой өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал” сэдвээр мэдээлэл хийв. Төрийн нийтийн өмчид иргэдэд өмчлүүлснээс бусад газар; газрын хэвлий, түүний баялаг; ой, түүний дагалдах баялаг; ус, түүний доторх баялаг; ургамал, ан амьтны нөөц; түүх, соёлын үнэт цогцолбор, хөшөө дурсгал; археологийн болон палеонтологийн олдвор; хуулиар нийтийн зориулалтаар ашиглахаар тогтоосон бусад эд хөрөнгө багтдаг. Харин төрийн өөрийн өмчид төрийн байгууллага, албан газарт эзэмшүүлсэн эд хөрөнгө, төрийн өмчит үйлдвэрийн газарт эзэмшүүлсэн эд хөрөнгө, төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн төрд ногдох хувь хөрөнгө, улсын төсвийн хөрөнгө болон төрийн бусад тусгай сан, төрийн тусгай хэрэгцээний бэлтгэл нөөц, хуульд заасан бусад төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө хамаарч байна. Нийгэм, эдийн засгийн өөрчлөлттэй холбоотойгоор өмчийн харилцааны эрх зүйн зохицуулалтад томоохон өөрчлөлтүүд гарсаар ирсэн. Гэхдээ манай улс суурь шинжтэй төрийн өмчийн эрх зүйн реформыг хийгээгүй, хуулийн зохицуулалтын цогц байдал алдагдсан. 1996 онд батлагдсан одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өнгөрсөн 28 жилийн хугацаанд нийт 38 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд тэдгээрийн дийлэнх нь хуулийн зохицуулалттай холбоотой тулгарч байгаа бэрхшээлийг шийдвэрлэхэд биш, харин салбарын бусад хууль шинэчлэгдсэн, эсхүл тэдгээрт нэмэлт, өөрчлөлт орсонтой холбоотой байгаа. Төрийн өмчит болон өмчийн оролцоотой хуулийн этгээдийн ангиллыг өмчийн талаар хэрэгжүүлэх эрх, үүрэг, хөрөнгийн зориулалт, хэлбэртэй уялдуулж тогтоогоогүй, давхцал, хийдэл үүссэн. Орон нутгийн өмчийг тодорхойлох шалгуур, арга зам, өмчийн үнэлгээ, шинж чанар тодорхойгүй, өмчийн эрх орон нутагт бүрэн шилжээгүй, орон нутгийн өмчийн газрын статус, харьяалал ойлгомжгүй, орон нутгийн өмчийн ангилалттай уялдуулсан эрх зүйн ялгаатай зохицуулалт байхгүй, зөвхөн аймагт өмчин эрх шилжүүлсэн бөгөөд сумдыг зохицуулалтгүй орхисон зэрэг асуудал тулгамджээ. Улсын нөөцийн өвс тэжээлийн цэгүүд, мэргэжлийн сургалт,  үйлдвэрлэлийн төвүүд, эрчим хүчний үйлдвэр, байгууламж, зам засвар арчлалтын компани, бүсийн оношилгоо, эмчилгээний төвүүд, онцгой байдлын хэлтэс, гал түймэртэй тэмцэх хэлтсүүд, газрын албаны барилга, цаг уур, орчны шинжилгээний төвүүдийг орон нутагт бүртгэлд авах боломжгүй.
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн зарим зохицуулалтын асуудалд хийдэл гарч, хууль хэрэгжихгүй байдалд хүрсэн. Нийслэл, аймаг бүр компанийн засаглалын болон хөрөнгийн зохицуулалтын өөр, өөр журамтай. Төсөв батлаагүй гэсэн шалтгаанаар орон нутгийн өмчит газрын бүтэц, орон тоог шаардлагатай хэмжээнд байлгаж чаддаггүйгээс хуулийн хэрэгжилтийг бүрэн ханган ажиллахад хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн. Мөн өмчийн удирдлагын бодлого нэгдмэл байх зарчим алдагдсанд арга хэмжээ авах нь зүйтэй гэлээ. Монгол Улсын хэмжээнд төрийн болон орон нутгийн өмчийн 6897 нэгж байгаагийн 5833 нь орон нутгийн өмчийнх, үлдсэн нь төрийн өмчийнх ажээ.




Нийтийн өмчийн хуулийн төслийн үзэл баримтлал, зохицуулж буй харилцаа, төрийн болон орон нутгийн өмчийн ангилал, удирдлагатай холбоотой шинэлэг зохицуулалтын талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас танилцууллаа. ЗГХЭГ-ын референт Б.Төрбат Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг шийдлийн хамт танилцуулахдаа, өмчийг олж авахаас эхлэн ашиглах, шилжүүлэх, актлах хүртэлх бүх үе шатыг нарийвчлан тодорхойлж, журам, үндэслэлийг хуулиар нэг мөр зохицуулна; Улсын Их Хурал, Засгийн газар, Төрийн өмчийн хороо, ИТХ, Засаг даргын өмчийн удирдлагын чиг үүргийг зааглаж, улмаар төрийн нийтийн болон тусгайлсан өмчийн хувьд өмчлөгч, өмчийн удирдлагыг хэрэгжүүлэгч, өмчийн эзэмшигчийн эрх, үүрэг, хариуцлага тодорхой болж, өмчийн талаарх шийдвэр гаргалт, “тоглоомын дүрэм”-ийг ил тод, ойлгомжтой болгоно; өмчийг ашиглах, шилжүүлэхтэй холбоотой шийдвэр гаргалтад Төрийн өмчийн хороо болон орон нутгийн өмчийн газраас тавих хяналтыг сайжруулна; өмчийг бүрэн бүртгэх, бодит мэдээлэлд тулгуурлан удирдах, эдийн засгийн эргэлтэд оруулах боломжийг бүрдүүлж, өмчийн ашиглалтыг сайжруулах, өгөөжийг нэмэгдүүлэх, олон улсын жишигт нийцсэн, тогтвортой, зөв чиг хандлагаар хөгжих үндсийг тавих ач холбогдолтой хэмээв.










Хэлэлцүүлэгт оролцогчдын зүгээс өдөр тутмын амьдралд тулгамдаад буй асуудлыг хөндөж, санал, байр сууриа илэрхийлж байлаа. Тодруулбал, төрийн өмчийг эзэнгүйдүүлэх, үргүй зарцуулах, хувьдаа завших явдлыг таслан зогсоох шаардлагатай. Шинэ тутам үүсэж буй нийгмийн харилцаанд тулгуурлан уян хатан бодлого, зохицуулалтыг хийх, иргэдийн хяналт, оролцоог нэмэгдүүлэх зэрэг үр дүнтэй арга хэлбэрийг бий болгоход анхаарах чухал гэсэн саналуудыг гаргасан. Улсын Их Хурлын Ажлын хэсэг иргэд, олон нийтийн болон мэргэжлийн байгууллагууд, эрдэмтэн судлаачдын саналыг нэг бүрчлэн тэмдэглэн авч, хуулийн төсөлд тусгахаа илэрхийлэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ

Улсын хэмжээнд 4.2 сая төл хүлээн авч, бойжилт 99.0 хувьтай байна
ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана
Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Улсын хэмжээнд 4.2 сая төл хүлээн авч, бойжилт 99.0 хувьтай байна
Нийтийн өмчийн хуулийн төслийн хэлэлцүүлгийг “Төрийн болон орон нутгийн өмчийн ангилал, удирдлага” сэдвээр явуулав
ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана
Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
ЗГ: 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана
ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө
Зөрчил гаргасан 11 прокурорт сахилгын шийтгэл оногдуулжээ
НД-ын шимтгэлийн өртэй аж ахуйн нэгж байгууллагын арилжааны банк дахь битүүмжилсэн дансыг 1 сарын хугацаатайгаар нээнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
Нэгдүгээр улирлын НӨАТ-ын баримтыг өнөөдрийн дотор бүртгүүлнэ үү
А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсан мөн иргэдийн хяналт сайжирсных
Өнөөдөр хуралдах УИХ-ын ажлын хэсгүүд
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
“Виз гаргаж өгнө” хэмээн бусдыг залилсан хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он