Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Шүгэл үлээгч

Өргөн царигаар танк ороод л ирдэг юм байна ш дээ…

2024/05/08
Ерөнхийлөгч асан Х.Баттулгын зохион байгуулалттайгаар нийт монголчуудыг “Хятадын заналхийллээс” айлган чичрүүлэх зорилготой “100 чухал сэдэв” нэвтрүүлгийн “Тусгаар тогтнол” хэмээх айхавтар нэвтрүүлэг өдгөөгөөс арван жилийн тэртээ телевиз, нийгмийн сүлжээгээр тарсан. Тусгаар тогтнолоо хамгаалахын тулд урд хөршийн стандарт бүхий нарийн царигтай төмөр зам барихыг эсэргүүцэж, эх нутгаа хамгаалж, эрлийз хурлийзууд, тагнуул туршуулуудын “нүдийг ухаж, тархийг нь хага цохих”-ыг эх оронч иргэн бүрдээ уриалж байв аа гэж…
 
Танк өргөн царигаар орж ирэхийг хараад “Танк нь ч ороод ирчихлээ. Одоо Х.Баттулга маань яах юм бол доо?!” гэж өөрийн эрхгүй бодогдов. Яах юу байх вэ?! Энэ жилийн сонгуулиар дахин эрх мэдэлд хүрэхээр өөрийн хүмүүсээ наагуур, цаагуур шургуулах санаатай эв нэгдэлгүй, шударга ёсгүй, ардчилалгүй Ардчилсан намынхаа ан цавыг улам ангайлгаж яваа хүн дээ!

Нарийн царигтай төмөр зам тавьчихвал л баахан хятад танкаа галт тэргэнд ачиж орж, ирээд түйвээж гарах юм байх, тэр нэвтрүүлэгт өгүүлж буйгаар. Орос Украинаас Крымийг булааж авсан дайн ид өрнөж асан тэр цагт дээрх шалтаг нь үнэнхүү бодит мэт санагдаж, нээрэн л хятадууд танкаа ачиж ирээд манай улсыг эзэлчих юм шиг зүрхэнд шар ус хуруулж асан сан. Гэтэл бодит байдал дээр өөр байна. Тэр хар л даа, уржигдархан/2024-05-06/ баахан дугуйтай танк ачсан вагон Монгол, Хятадын хилээр хээв ч үгүй давхиад л ороод ирнэ билээ. Сошиалаар бичлэг нь зөндөө яваа. Өргөн царигтай, цариггүй танкаа ачаад л дайраад ороод ирэх нь, ум аа хум. “Талын түнш-2024” цэргийн хээрийн сургуулилтын хүрээнд тийм цуваа дахиад хоёр ч ирж ирнэ.

Нүүрсээ Хятадын асар том зах зээлд нийлүүлж, улмаар далайн тээврээр бүр хол хилийн чанадад аваачиж, хэдэн ногоон олох гэсэн биш тусдаа ашиг сонирхолтой хэдэн нөхөр ууттай элс хадаасаар цоолж, долоо найман нүхээр савируулан байж, улс орны их бүтээн байгуулалт, ирээдүйн эдийн засгийн ашгийг хамтад нь салхинд хийсгэсэн дээ, зайлуул! Хувийн бизнесийн төслөө цааш нь түлхэхийн тулд, хөөрхий манай хэдийн бор зүрхийг түг, түгхийтэл айлгаж байгаад Ерөнхийлөгчийн сэнтийд ч залраад амжсан тэр нэгнийг шүтэн бишрэгчид одоо ч бий. Саяхан даа, Улаанбаатар хотын метрог Богд уулын урдуур тавих саналыг дэвшүүлчихсэн л давхиж явсан нь цаагуураа Майдар хот гэх хэл амтай төсөлтэй нь холбоотой ч юм шиг.

Танк өргөн царигаар орж ирэхийг хараад “Танк нь ч ороод ирчихлээ. Одоо Х.Баттулга маань яах юм бол доо?!” гэж өөрийн эрхгүй бодогдов. Яах юу байх вэ?! Энэ жилийн сонгуулиар дахин эрх мэдэлд хүрэхээр өөрийн хүмүүсээ наагуур, цаагуур шургуулах санаатай эв нэгдэлгүй, шударга ёсгүй, ардчилалгүй Ардчилсан намынхаа ан цавыг улам ангайлгаж яваа хүн дээ!

Холбоотой мэдээ

Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр “Бодь-110” гэхээр л хачин их цочдог хүн дээ
Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Соёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 1
  • Зочин

    Германы нарийн царигийн танк дэлхийн 2-р дайнд оросын өргөн царигаар орж ирсэн үү

    [ 66.181.180.135 ]
    2025/06/16

Шинэ мэдээ

Их уншсан

Соёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав
Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр “Бодь-110” гэхээр л хачин их цочдог хүн дээ
Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Хятад улс гадаадын иргэд ажиллах боломжтой 100 мянга гаруй ажлын байр зарлажээ
“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ц.Даваацэрэнгийн хорих ялыг өөрчилж, зорчих эрхийг нь хязгаарлав
Сонгинохайрхан дүүрэгт жишиг өрхийн эмнэлэг ашиглалтад орлоо
Монгол Улс Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-д эрэмбэлэгдлээ
Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээ авч эхэлжээ
Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв
Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө
Шивээ-Овоогийн 660 МВТ-ын цахилгаан станцын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажлын хэсгийн хурал боллоо
“Goldman Sachs” газрын тосны үнийн таамгаа нэмэгдүүлжээ
Алба хаагчид 4324 хүний амь нас, их наяд 303.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он