Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

“Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа

2026/04/10
Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2026.04.10/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар зургаан асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
Чуулганы өнөөдрийн үдээс өмнөх  нэгдсэн хуралдаанаар /дэлгэрэнгүйг эндээс/ хэлэлцсэн хуулийн төслүүдийн талаарх санал хураалтыг явуулсан юм. Тухайлбал,  Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай нарын 21 гишүүнээс 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, төслийн талаарх Ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй 15 саналаар тус тус санал хураав. Тодруулбал, төслийн 3 дугаар зүйлийг “2.2” дахь хэсэг болгож, мөн зүйлийн “Сэлбэ дэд төвд түшиглэсэн гэр хорооллыг орон сууцжуулах төсөл.” гэсэн агуулгатай 3.3 дахь хэсгийг хасах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Харин төслийн 3 дугаар зүйлд “Энэ хуулийн 2.2-т заасан төслийн нэрийг өөрчлөх, шинэ төслийг нэмэхийг хориглоно” гэсэн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 68.4 хувь нь дэмжив. 


Мөн төсөлд хуулийг дагаж мөрдөх журамтай холбоотой “Дөрөвдүгээр бүлэг бусад зүйл” нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Иймд төсөлд “Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулиар батлагдсан гадаад зээл, тусламжаас санхүүжих зардлаас энэ хуулийн 2.2.1, 2.2.2-т заасан төслийн гадаад зээллэгийн ашиглалтад 2026 оны төсвийн жилд санхүүжүүлсэн зардлыг энэ хуулийн 3.1-3.2-т заасан үйлчлэлд хамааруулна.”,“Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн 10.2-т заасан Засгийн газрын авч ашиглах гадаад төслийн зээлийн дээд хэмжээ нь энэ хуулийн 2.2.1, 2.2.2-т заасан төслийн гадаад зээллэгийн ашиглалтын зардлаар нэмэгдэж болно.”, “Энэ хуулийн 2.2-т заасан төслийн гадаад зээллэгийн ашиглалт бүрэн дуусах хүртэлх хугацаанд энэ хуулийг дагаж мөрдөнө.” гэсэн бүлэг нэмэхээр болов. Ингээд уг хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн.


Дараа нь “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах санал хураалтыг явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 58.1 хувь нь  дэмжлээ.


Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, Б.Бат-Эрдэнэ нараас 2026 оны 03 дугаар сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэх санал хураалтыг явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 59.6 хувь нь дэмжлээ. Харин хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Гаалийн тариф, Гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэнгүй. Иймд дээрх хуулийн төслүүдийг төсөл санаачлагчид нь буцаах тухай тогтоолыг баталсанд тооцлоо.
Ингээд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн юм.


Мөн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа нарын 40 гишүүнээс 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг үргэлжлүүлэн хэлэлцэв. Тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй.


Хуралдаанаар баталсан тогтоолын эцсийн найруулгыг сонслоо. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 12 дүгээр дүгнэлт, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 01 дүгээр дүгнэлтийн талаарх болон “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн найруулгатай холбоотой саналтай гишүүн байсангүй. Иймд Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн эцсийн найруулгыг сонссонд тооцлоо.
Хуралдааны төгсгөлд “Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.
Уг тогтоолд Монгол Улсын Их Хурлын гишүүн С.Лүндэг, З.Мэндсайхан, Б.Энхбаяр нарыг Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны, Ц.Идэрбатыг Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны, Б.Батцэцэг, Л.Мөнхбаясгалан нарыг Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны, Ц.Сандаг-Очир, Ц.Идэрбат, Ч.Номин, Л.Энх-Амгалан нарыг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны, Ж.Алдаржавхлан, З.Мэндсайхан нарыг Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны, С.Амарсайхан, Э.Батшугар нарыг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны, Б.Найдалааг Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны, Ж.Алдаржавхлан, П.Ганзориг нарыг Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны бүрэлдэхүүнээс тус тус чөлөөлөхөөр тусгасан байв.

Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан, М.Бадамсүрэн, Б.Батбаатар, Э.Батшугар нарыг Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны, Б.Батцэцэгийг Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны, Ц.Идэрбатыг Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны, Б.Жавхлан, Ч.Ундрам, Б.Чойжилсүрэн, Б.Энхбаяр нарыг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны, Х.Ганхуяг, Л.Мөнхбаясгалан, Ч.Ундрам нарыг Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны, С.Лүндэг, Ж. Чинбүрэн нарыг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны, П.Ганзориг, Ц.Идэрбат нарыг Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны, З.Мэндсайханыг Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны гишүүнээр батлахаар төсөлд тусгасан байлаа.
Энэ талаарх санал хураалтыг хойшлуулснаар чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудал дуусав хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Холбоотой мэдээ

Монгол Улсын заан цолны болзол хангасан бөхчүүдэд цол олголоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо
Өнөөдөр Хүй долоон худаг руу галт тэрэг явж байна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Монгол Улсын заан цолны болзол хангасан бөхчүүдэд цол олголоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо
Өнөөдөр Хүй долоон худаг руу галт тэрэг явж байна
БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдрөөс Хүй долоон худаг руу галт тэрэг явж байна
Үндэсний их баяр наадмын нээлтийг дэлхийн 5 хэлээр анх удаа шууд дамжууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ
Мопед, скүүтер, тэдгээртэй адилтгах хэрэгслийг зөвхөн насанд хүрэгч жолоодно
Монгол Улс, Люксембургийн Их Гүнт Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байна
Үндэсний их баяр наадам эхэллээ
Хүйн долоон худагт 841 алба хаагч, 30 морьт эргүүл ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён-д бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён-д бараалхав
“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал боллоо
Хүүхдийг төөрөх эрсдэлээс сэргийлж 515 хүүхдэд асран хамгаалагчийн холбоо барих утасны дугаар бүхий бугуйвч зүүж өгчээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он