Сэтгэгдэл 0

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн даваа гарагийн ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хурлаар Авлигын эсрэг хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн танилцуулга мэдээллийг сонссон байна. Тус төслийн талаар АН-ын бүлгийн зөвлөх Н.Ариунболд гишүүдэд мэдээлэл өгчээ.
Мөн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдтэй холбоотой асуудлаар мэдээлэл солилцсон байна. Энэ хүрээнд УИХ дахь Ардчилсан намын бүлгээс авсан завсарлагатай холбоотой асуудлыг хэлэлцэж, УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дэд дарга Х.Тэмүүжин мэдээлэл өгсөн байна.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.