Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

УИХ-ын дарга С.Бямбацогт Төрийн албаны тухай хуульд бодлогын цогц шинэчлэл хийх санал боловсруулах чиглэл өглөө

2026/04/21

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр Төрийн албаны зөвлөлийн дарга, гишүүдийг хүлээн авч, уулзлаа.

Уулзалтын эхэнд Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэн, тус зөвлөлийн чиг үүрэг, бүтэц, үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцуулав. Мөн тус байгууллагын гол чиг үүрэг болох төрийн албан хаагчийн нэгдсэн тоо бүртгэлийн цахим системийг баяжуулалтад томоохон шинэчлэл хийж, энэ хүрээнд  2025 оноос төрийн албан хаагч бүр нэгдсэн мэдээллийн санруу нэвтэрч, цахим хувийн хэрэгтэйгээ танилцаж, холбогдох мэдээллээ үнэн зөв эсэхийг баталгаажуулдаг болсон гэв. 2025 оны улсын нэгдсэн тоо бүртгэлээр 4330 төрийн байгууллагад 213611 төрийн албан хаагч ажиллаж байгаа бөгөөд энэ нь Монгол Улсын ажиллах хүчний 14.5, нийт хүн амын 6.0 хувийг бүрдүүлж  байна гэв. Гэхдээ 2024 онтой харьцуулахад албан хаагчдын тоо 5.9 хувиар буурсан гэж  байлаа.  

Төрийн албаны тухай хууль 2019 оноос хэрэгжиж эхэлснээс хойш 28 удаа  нэмэлт, өөрчлөлт орсны дийлэнх хувь нь албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлсний өөрчлөлттэй холбоотой гэдгийг Төрийн албаны зөвлөлийн дарга дурдаад цаашид энэ асуудлыг нэг мөр цэгцлэх, сургалт болон төрийн албан тушаалын сонгон шалгаруулалтын агуулга, хэлбэрийг шинэчлэх, ажлын байран дахь сэтгэл зүйн эрүүл мэнд, аюулгүй байдлын стандартыг хуульчилж, батлан мөрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх шаардлагатайг хөндөж, тулгамдсан асуудлуудынхаа гарц, шийдлийн талаар санал хэлсэн. 

Уулзалтын төгсгөлд Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Монголчууд төрийн минь сүлд өршөө гэж залбирдаг. Төр төвшин, түмэн олон амгалан байх болтугай гэж ерөөдөг ард түмэн. Гэсэн хэдий ч сүүлийн үед төрд итгэх ард түмний итгэл сулраад байна. Энэ бүхэн төр, түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр ажиллана гэж тангараг өргөн зүтгэдэг албан хаагчдын ёс зүй, хандлага, чадвар, мэдлэг боловсрол, туршлагатай холбоотой. Иймд Улсын Их Хурал, Засгийн газар, Төрийн албаны зөвлөл энэ асуудалд онцгой анхаарч, бодитой дүгнэлт хийж, Монгол Улсын төрийн албанд бодлогын томоохон цогц шинэчлэл хийх цаг болсон гэв.

Нөгөөтээгүүр, төрийн албан хаагчийн ажлын бүтээмж, гүйцэтгэлийн үнэлгээг ил тод болгох шинэчлэлийг эрчимжүүлж, үүнтэй уялдуулан цалин урамшууллыг нь нэмэгдүүлэх, нийгмийн баталгааг хангах эрх зүйн орчныг бүрдүүлэх, Төрийн албаны тухай хуульд бодлогын шинэчлэл хийхэд чиглэсэн санал боловсруулах чиглэлийг Төрийн албаны зөвлөлд өгөвхэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Холбоотой мэдээ

Монгол Улсын заан цолны болзол хангасан бөхчүүдэд цол олголоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо
Өнөөдөр Хүй долоон худаг руу галт тэрэг явж байна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Монгол Улсын заан цолны болзол хангасан бөхчүүдэд цол олголоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо
Өнөөдөр Хүй долоон худаг руу галт тэрэг явж байна
БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдрөөс Хүй долоон худаг руу галт тэрэг явж байна
Үндэсний их баяр наадмын нээлтийг дэлхийн 5 хэлээр анх удаа шууд дамжууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ
Мопед, скүүтер, тэдгээртэй адилтгах хэрэгслийг зөвхөн насанд хүрэгч жолоодно
Монгол Улс, Люксембургийн Их Гүнт Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байна
Үндэсний их баяр наадам эхэллээ
Хүйн долоон худагт 841 алба хаагч, 30 морьт эргүүл ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён-д бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён-д бараалхав
“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал боллоо
Хүүхдийг төөрөх эрсдэлээс сэргийлж 515 хүүхдэд асран хамгаалагчийн холбоо барих утасны дугаар бүхий бугуйвч зүүж өгчээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он