Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

2026/04/30
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр (2026.04.30) Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин, Г.Уянгахишиг, О.Алтангэрэл, Р.Батболд, Д.Пүрэвдаваа, Л.Соронзонболд нар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ. Эрүүгийн хуулийн 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн шинэчилсэн найруулгаар “хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага оногдуулах” буюу дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөөд буй “Corporate Criminal Liability” онолыг хуульчилсан. Улмаар 2017 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилгод “ ... гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах ...” гэж тусган, мөн хуулийн 20-р бүлгээр хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой тусгайлсан бүлэг оруулж өгснөөр хуулийн этгээдийн гэм бурууг тогтоож, түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах асуудал процессын хэм хэмжээний хувьд “тодорхой хэмжээнд” зохицуулагдсан байна. Гэвч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд сэжигтэн, яллагдагчид хамаарах зарим зохицуулалтыг хуулийн этгээдэд нэгэн адил хэрэглэх байдлаар ерөнхийлөн тусгаж,  хуулийн этгээдийн онцлогт тохирсон журам бүрэн тусгагдаагүй гэж хуулийн төслийг санаачлагчид үзэж байна.
 































Тодруулбал, бизнесийн байгууллагуудын хувьд үйл ажиллагаа түр зогсох, доголдол, тасалдал үүсэх зэрэг тохиолдолд жижиг бизнесүүд санхүүгийн дарамт, эрэлт буурах зэрэгт хамгийн хурдан буюу дунджаар 1-3 сарын дотор хямралд ордог бол дунд, том байгууллагуудын хувьд 3-6 сарын дотор санхүү, үйл ажиллагааны стресс мэдрэгдэж, үйл ажиллагааны онцлог, эрсдлийн удирдлага зэргээсээ хамааран хаалгаа барих хүртэл эрсдэлд ордог талаарх судалгаанууд бий. Иймд энэ үр дагаварт хүргэж болзошгүй хуулийн этгээдийн үйл ажиллагааг түдгэлзүүлэх, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах зэрэг арга хэмжээг авахдаа эдийн засаг, нийгмийн бодит үр дагаврыг хуульд тодорхой тусгаж, хугацаа, журмын зохицуулалтыг оновчтой болгох зайлшгүй шаардлагатай гэлээ.
 
Тиймээс Процессын тодорхой байдлыг хангах нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарчимд бүрнээ нийцэх ба хэм хэмжээний бус байдлаар иргэн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулахаас урьдчилан сэргийлэх, шударга шүүхээр шүүлгэх эрхийн биелэлтийг хангах суурь болно. Энэ ч зорилгоор Монгол Улсын Их Хурлын 2024 оны 21 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 4.1 зүйлийн 1.8 дах хэсэгт “Хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг баталгаажуулж, шүүхийн шийдвэргүйгээр баривчлах, цагдан хорих, иргэний эрхийг хязгаарлах ажиллагааг зогсоон, хүний эрхийг хамгаалах, процессын шударга ёсыг хангах, мэргэжлийн байлгах чиглэлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай, Хууль сахиулах ажиллагааны тухай, Таслан сэргийлэх ажиллагааны тухай, Шүүхийн шинжилгээний тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тухай хуулиудыг бүрэн процессжуулан хуульчилна” гэж тусгажээ. Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 07 дугаар дүгнэлтээр таслан сэргийлэх арга хэмжээний үндэслэл, журам тодорхой байх нь Үндсэн хууль зөрчсөн талаар дүгнээд холбогдох шийдвэрт давтамжтай хяналт тавих журмыг тусгах нь төрийн үүрэг мөн гэж тайлбарлаж байлаа.
 
Эдгээр шаардлагыг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд дараах нэмэлтийг тусгажээ
 
  • Хуулийн этгээдэд тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээг авахад харгалзах нөхцөл;
  • Хуулийн этгээдийн тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээг авах үндсэн болон нэмэлт, нийт хугацаа;
  • Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах мөрдөн шалгах ажиллагааг явуулахдаа харгалзах нөхцөл зэргийг нарийвчлан хуулийн төсөлд тусгасан байна.

 































Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл батлагдсанаар хуулийн этгээдэд таслан сэргийлэх арга хэмжээ авах, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах ажиллагаанд харгалзах нөхцөл, хугацаа тодорхой болох бөгөөд ажиллагааны процессыг хуульчилснаар иргэн, хуулийн этгээдийн шударга шүүхээр шүүлгэх эрх, due-process-г хангах, пропорциональ зарчмыг хангах суурь болох аж.
Мөн эдийн засгийн гол хөшүүрэг болсон хувийн хэвшил, бизнесийн байгууллагуудын тогтвортой байдлыг нэмэгдүүлэх, цаашлаад энэ нь хууль зүйн орчны тодорхойгүй байдлыг бууруулж, Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалт татах зэрэг нийгэм, эдийн засгийн эерэг үр дагавартай гэж үзэж байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
 

Холбоотой мэдээ

Монголын түүхийг Японы анимейшнээр дэлхийд хүргэнэ
Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Ерөнхий сайдын 3.5 тэрбумын асуудлыг АН нухацтай хэлэлцэнэ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Монголын түүхийг Японы анимейшнээр дэлхийд хүргэнэ
Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Ерөнхий сайдын 3.5 тэрбумын асуудлыг АН нухацтай хэлэлцэнэ
Гадаадад оршин суугаа монголчуудын дийлэнхийг 15-39 насныхан эзэлж байна
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ
Монгол Улсын Боловсролын судалгааны хүрээлэнгийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.
Ханнс Зайделийн сангийн бүсийн захирал Вероника Айхингерийг хүлээн авч уулзлаа
Невадагийн их сургуультай боловсрол, судалгааны хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг хэлэлцлээ
“iPhone Duo” 1999 ам.доллар, “iPhone 18 Pro” 1199 ам.доллар, “Pro Max” 1299 ам.долларын үнэтэй
Засгийн газар нийслэлийн бондын мөнгөөр төсвийн алдагдлаа нөхөх үү
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн II шатны бүртгэл өнөөдөр хаагдана
Гадаад: Энэ өвөл дэлхий даяар дизель түлшний нийлүүлэлт хомс хэвээр байна
Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө
Шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.77 сая төгрөг болжээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он