Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Ногоон устөрөгчийн технологи нэвтрүүлсэн туршлагаас судална

2026/04/30

Эрчим хүчний сайд Б.Найдалаа өнөөдөр Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лео Зэнгийг хүлээн авч уулзлаа.

Салбарын сайдын зүгээс Австрали улстай эрчим хүч, уул уурхай зэрэг салбарт хамтран ажиллах боломжтой, томоохон гуравдагч хөрш хэмээн үздэгээ тодотгоод, салбартаа баримталж буй бодлого, зарчим, зорилтот ажлуудаа танилцуулсан юм. Хэдийгээр хоёр улс газар зүйн хувьд алслагдсан ч олон нийтлэг зүйлтэйг Элчин сайд Лео Зэнг онцлоод, уул уурхай, эрчим хүч, байгаль орчин, боловсрол зэрэг олон салбарт өргөн хүрээнд ажиллаж ирснийг цаашид илүү гүнзгийрүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Түүний зүгээс Монгол Улс сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд ямар бодлого баримтлах талаар сонирхсон юм.

Энэ талаар сайд Б.Найдалаа “Монгол Улс нүүрсээр баян. Мөн сэргээгдэх эрчим хүчний асар их нөөц, өргөн уудам нутагтай. Иймээс эдийн засаг, байгаль орчны тэнцвэр зэргийг харгалзан сэргээгдэх эрчим хүчний салбарыг тууштай дэмжинэ. Монгол Улс ногоон эрчим хүчний шилжилт хийх ёстой. Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх бодлого, стратегийг тодорхой болгоно. Тархмал эх үүсвэрийг дэмжих бодлогыг ойрын хугацаанд танилцуулж, хэрэгжүүлнэ. Өмнийн говьд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр ашиглалтад оруулахыг зорин ажиллаж байна. Эрчим хүч экспортлоход ач холбогдолтой хил дагуух төслүүд хэрэгжүүлэхийг зорино” хэмээв.  

Манай улс эрчим хүчний төслүүд хэрэгжүүлэхээр дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдад хаалгаа илүү зоригтой нээж байгааг сайд Б.Найдалаа хэлээд, Австралийн хөрөнгө оруулагчдыг урьж байгаагаа тодотголоо. Ингэхдээ хөрөнгө оруулахад тээг саадгүй, нээлттэйгээр, бүх түвшинд хамтран ажиллахад бэлэн гэдгийг дурдсан юм. Түүнчлэн хүний нөөцийг чадавхжуулах, ногоон шилжилтийн баримт бичиг, стратеги боловсруулах, ногоон устөрөгчийн эрчим хүчийг хөгжүүлсэн арвин туршлагатай Австрали улсаас туршлага судлах, хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Өдгөө Монгол Улсын эрчим хүчний шилжилтийн стратегийг бэлтгэж байгаа бөгөөд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын үеэр танилцуулахыг зорьж буй.

Элчин сайд Лео Зэнг “Эрчим хүчний шилжилтийг зоримог хийхээр зорьж байгааг сонсоход таатай байна. Монгол Улс ногоон эрчим хүчний асар их боломжтой. Хөрөнгө оруулалтын орчин тогтвортой байна гэсэн итгэлийг хөрөнгө оруулагчдад төрүүлэх нь чухал” хэмээн дурдаад, эрчим хүчний салбарт бүхий л түвшинд хамтран ажиллахаа илэрхийлэв.  Нар, салхины эрчим хүч, устөрөгчийн технологиор тэргүүлэгчдийн нэг болох Австрали нь монгол айл өрхүүдийн агаарын чанарыг сайжруулах, сэргээгдэх эрчим хүчний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор “Нүүрснээс нарны эрчим хүч рүү” санаачилгыг дэмжин ажиллахын сацуу Герман улстай хамтран техникийн болон мэргэжлийн боловсролын шинэчлэлийг дэмжин, чадварлаг боловсон хүчин бэлдэхэд хувь нэмрээ оруулан ажиллаж байгаа юм гэж Эрчим хүчний яамнаас мэдээллээ. 


Холбоотой мэдээ

Монголын түүхийг Японы анимейшнээр дэлхийд хүргэнэ
Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Ерөнхий сайдын 3.5 тэрбумын асуудлыг АН нухацтай хэлэлцэнэ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Монголын түүхийг Японы анимейшнээр дэлхийд хүргэнэ
Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Ерөнхий сайдын 3.5 тэрбумын асуудлыг АН нухацтай хэлэлцэнэ
Гадаадад оршин суугаа монголчуудын дийлэнхийг 15-39 насныхан эзэлж байна
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ
Монгол Улсын Боловсролын судалгааны хүрээлэнгийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.
Ханнс Зайделийн сангийн бүсийн захирал Вероника Айхингерийг хүлээн авч уулзлаа
Невадагийн их сургуультай боловсрол, судалгааны хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг хэлэлцлээ
“iPhone Duo” 1999 ам.доллар, “iPhone 18 Pro” 1199 ам.доллар, “Pro Max” 1299 ам.долларын үнэтэй
Засгийн газар нийслэлийн бондын мөнгөөр төсвийн алдагдлаа нөхөх үү
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн II шатны бүртгэл өнөөдөр хаагдана
Гадаад: Энэ өвөл дэлхий даяар дизель түлшний нийлүүлэлт хомс хэвээр байна
Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө
Шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.77 сая төгрөг болжээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он