Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичгийг шинэчилнэ

2026/05/08

Эрчим хүчний сайд Б.Найдалаа 
2026 оны 5-р сарын 07-нд БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Атул Малхари Готсурвэг хүлээн авч уулзан, хамтын ажиллагааны боломжийн талаар санал солилцлоо.

Энэ үеэр Б.Найдалаа сайд салбартаа баримталж байгаа шинэчлэлийн бодлогоо танилцуулж, багц ажлууд эхлүүлснээ тэмдэглэв.

Үүний хүрээнд эрчим хүчний ногоон шилжилт, боловсон хүчнийг чадавхжуулах, засаглалыг сайжруулж, системийг цахим, ухаалаг, хэрэглэгч төвтэй болгох зэрэг томоохон ажилд БНЭУ-ыг өргөн хүрээнд хамтран ажиллах боломжтой хэмээн үзэж байгаагаа илэрхийллээ.

Манай улс нарны асар их нөөц, бүс нутгийн эрчим хүчний интеграцад оролцох стратегийн байршилдаа тулгуурлан Олон улсын нарны холбоотой (International Solar Alliance) хамтын ажиллагаагаа өргөжүүлснээр сэргээгдэх эрчим хүчний хөрөнгө оруулалт, дэвшилтэт технологи, хөнгөлөлттэй санхүүжилт татах боломжтой. Эрчим хүчний яамны зүгээс 2019 оноос эхлэн тус холбоонд элсэх талаар судлан ажиллаж ирсэн. Улмаар 2025 оны 10 дугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНЭУ-д төрийн айлчлал хийх үеэр дээрх холбоонд элссэн билээ. Дэлхий даяар нарны эрчим хүчийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалт татах, технологи дамжуулах, чадавх бэхжүүлэх зорилготой олон улсын Засгийн газар хоорондын байгууллага болох энэхүү холбоог 2015 онд Энэтхэг, Франц хамтран санаачилж, COP-21 хурлын үеэр байгуулсан юм. Уг холбоотой хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сонирхолтой байгаагаа салбарын сайд илэрхийллээ.

Мөн төрийн айлчлалын хүрээнд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд багтсан Сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Эрчим хүчний яам, БНЭУ-ын Шинэ болон сэргээгдэх эрчим хүчний яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичгийг шинэчлэн байгуулахаар холбогдох саналуудыг Гадаад харилцааны яамаар дамжуулан хүргүүлэн ажиллаж буй. Уг санамж бичигт нар, салхи, биомасс, бага оврын усан цахилгаан станц, ногоон устөрөгч, хуримтлуурын станц, мэргэжилтнүүдийн чадавх бэхжүүлэх зэрэг сэргээгдэх эрчим хүчний бүхий л чиглэлд хамтран ажиллахаар тусгасан юм.

Элчин сайд Атул Малхари Готсурвэ “БНЭУ нар, салхинаас эрчим хүч үйлдвэрлэх, энэ чиглэлийн тоног төхөөрөмж үйлдвэрлэлийн ихээхэн туршлагатай. Монголын мэргэжилтнүүдийг хамруулах тусгай сургалтыг зохион байгуулах боломжтой. БНЭУ-ын Гадаад хэргийн сайд ирэх зургаадугаар сард Монгол Улсад айлчлахаар төлөвлөж байгаа. Тухайн үед салбарын яамд хоорондын дээрх санамж бичгийг шинэчлэн гарын үсэг зурах боломжийг хоёр тал эрэлхийлэх нь зүйтэй болов уу” хэмээн дурдлаа. Тус улсын Засгийн газрын Энэтхэгийн техникийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан “Хил дамнасан эрчим хүчний худалдаа” сэдэвт сургалтад Эрчим хүчний яамны дөрвөн мэргэжилтэн 2025 онд хамрагдаж байв.

Элчин сайдын тодотгосноор БНЭУ-ын Ерөнхий сайдын санаачилгаар хэрэгжүүлж буй аяны хүрээнд тус улсын айл өрхүүд байшингийн дээвэр дээрээ нарны панель суурилуулж, эрчим хүчний хэрэглээгээ ханган, илүү гарснаа улсдаа борлуулдаг байна. Ийм аяныг Монголд хэрэгжүүлэхийг сонирхвол туршлагаа хуваалцахад бэлэн гэж байлаа. Талууд эрчим хүчний салбарт бүхий л чиглэлээр хамтарч ажиллахаар тохиролцлоо гэж Эрчим хүчний яамнаас мэдээллээ.  

Холбоотой мэдээ

Монголын түүхийг Японы анимейшнээр дэлхийд хүргэнэ
Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Ерөнхий сайдын 3.5 тэрбумын асуудлыг АН нухацтай хэлэлцэнэ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Монголын түүхийг Японы анимейшнээр дэлхийд хүргэнэ
Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Ерөнхий сайдын 3.5 тэрбумын асуудлыг АН нухацтай хэлэлцэнэ
Гадаадад оршин суугаа монголчуудын дийлэнхийг 15-39 насныхан эзэлж байна
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ
Монгол Улсын Боловсролын судалгааны хүрээлэнгийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.
Ханнс Зайделийн сангийн бүсийн захирал Вероника Айхингерийг хүлээн авч уулзлаа
Невадагийн их сургуультай боловсрол, судалгааны хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг хэлэлцлээ
“iPhone Duo” 1999 ам.доллар, “iPhone 18 Pro” 1199 ам.доллар, “Pro Max” 1299 ам.долларын үнэтэй
Засгийн газар нийслэлийн бондын мөнгөөр төсвийн алдагдлаа нөхөх үү
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн II шатны бүртгэл өнөөдөр хаагдана
Гадаад: Энэ өвөл дэлхий даяар дизель түлшний нийлүүлэлт хомс хэвээр байна
Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө
Шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.77 сая төгрөг болжээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он