Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Стратегийн ордын үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээх боломж бүрдэж байна

2026/05/11

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд эзэмшигчидтэй уулзав. Тус уулзалтаар Засгийн газар стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд, түүний үүсмэл ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоож, Үндэсний баялгийн санд хуваарилж, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийн дийлэнхийг ард түмэнд хүртээх зорилгоор хуулийн төсөл боловсруулж, УИХ-д нэн яаралтай горимоор өргөн мэдүүлнэ гэдгээ илэрхийлэв.

Хуулийн төслийг стратегийн орд эзэмшигчид болох Энержи ресурс ХХК, Ачит Ихт ХХК, МАК ХХК зэрэг хүрэлцэн ирсэн компанийн удирдлагууд бүрэн дэмжиж буйгаа илэрхийлсэн юм.

Хуулийн цар хүрээ:

  • Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын үр өгөөж гэдэгт юу хамаарахыг тодорхой болгоно.
  • Үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээнэ.
  • Үр өгөөж 60 хувиас буурсан тохиолдолд тохируулагч төлбөр төлнө.
  • Төрийн эзэмшлийн хувь хэмжээг ашигт малтмалын төрлөөр нь ангилж тусгай АМНАТ-өөр орлуулна.

Стратегийн орд эзэмшигчид өмнөх Засгийн газартай ордуудын 60 хувийн өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлэх тухай санамж бичигт гарын үсэг зурсан. Гэвч өнөөдрийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар 60 хувийн өгөөжид юу тооцох вэ гэдэг нь ойлгомжгүй байгаа аж.

УИХ-д нэн яаралтай горимоор өргөн мэдүүлэх хуулийн төсөлд 60 хувийн өгөөжид ямар төлбөр, татвар оруулахыг хуульчилж өгнө. Мөн тусгай АМНАТ-ийн хувь хэмжээг тогтооно. Төрийн эзэмшлийн хувь хэмжээг тусгай АМНАТ-өөр орлуулсан хэсэг нь Үндэсний баялгийн санд шууд очвол, иргэдийн хуримтлалын нэрийн дансан дахь мөнгө нэмэгдэх бололцоотой юм байна.

Хэрвээ орд эзэмшигч бүртэй хэлэлцээр хийвэл цаг алдаж, олон жил зарцуулах эрсдэлтэй. Тиймээс нэг хуулиар асуудлаа цогцоор нь шийдвэрлэх боломжтой гэж дүгнэж байна.

2024 онд баталсан Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн дагуу уул уурхайн төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компанийн төрийн эзэмшлийн хувь хэмжээнд ногдох ногдол ашгийг иргэний хуримтлалын санд оруулж байна.

E-Mongolia-д байршсан “Чингис хаан” Үндэсний Баялгийн сангийн иргэнд ногдох өгөөж 2024 онд 178 мянган төгрөг, 2025 онд 306 мянган төгрөг болсон. 2026 онд 500 мянган төгрөг болохоор байна.

Холбогдох хуулийн төслийг батлуулснаар иргэд цаг алдалгүй стратегийн орд ашиглалтаас үр өгөөж хүртэх, нөгөө талаас хөрөнгө оруулагчдад ойлгомжтой, тогтвортой эрх зүйн орчин бий болно. Жилийн эцэстээ E-Mongolia дахь иргэний хуримтлалын сан арвижсан байх нөхцөл бүрдэнэ. “Win-Win” зарчим үйлчилнэ.

Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар байгуулагдаад “Чөлөөлье” санаачилгыг бодитой ажил хэрэг болгоход анхаарч ажиллаж байна. Монгол Улс хувийн хэвшлийг эдийн засгийн өсөлтийн хөдөлгөгч хүч, хөрөнгө оруулагчдыг урт хугацааны хөгжлийн стратегийн түнш гэж үздэг. Энэ үзэл баримтлал дээрээ хатуу зогсоно. Өнөөдрийн уулзалтын гол зорилго бол бизнесийн орчныг хүндрүүлэх биш, харин олон жил хуримтлагдсан тодорхойгүй байдлыг нэг мөр шийдвэрлэж, тогтвортой ойлгомжтой, урьдчилан тооцоолох боломжтой эрх зүйн орчныг бүрдүүлэхэд оршиж байна гэдгийг тодотгов.

УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор стратегийн 16 ордыг баталсан. Мөн хавсралтад нь стратегийн ордод хамаарах эсэхийг тогтоох 39 ордын жагсаалт гаргажээ. Стратегийн 16 орд газруудаас 8 орд газарт төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоосон бөгөөд үлдсэн 8 орд газарт хувь хэмжээг тогтоох хэлэлцээрийг эхлүүлсэн.

Стратегийн 16 ордод:

  • Нүүрс:
    1. Тавантолгой
    2. Нарийн сухайт
    3. Багануур
    4. Шивээ-Овоо
  • Зэс, алт, молибден:
    5. Эрдэнэт
    6. Оюу толгой
    7. Цагаан суварга
  • Уран:
    8. Мардай
    9. Дорнод
    10. Гурванбулаг
  • Алт:
    11. Бороо
    12. Гацуурт
  • Төмөр:
    13. Төмөртэй
  • Цайр:
    14. Төмөртэйн овоо
  • Фосфорит:
    15. Бүрэнхаан
  • Мөнгө:
    16. Асгат багтаж байна.

Холбоотой мэдээ

Монгол Улсын заан цолны болзол хангасан бөхчүүдэд цол олголоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо
Өнөөдөр Хүй долоон худаг руу галт тэрэг явж байна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Монгол Улсын заан цолны болзол хангасан бөхчүүдэд цол олголоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо
Өнөөдөр Хүй долоон худаг руу галт тэрэг явж байна
БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдрөөс Хүй долоон худаг руу галт тэрэг явж байна
Үндэсний их баяр наадмын нээлтийг дэлхийн 5 хэлээр анх удаа шууд дамжууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ
Мопед, скүүтер, тэдгээртэй адилтгах хэрэгслийг зөвхөн насанд хүрэгч жолоодно
Монгол Улс, Люксембургийн Их Гүнт Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байна
Үндэсний их баяр наадам эхэллээ
Хүйн долоон худагт 841 алба хаагч, 30 морьт эргүүл ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён-д бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён-д бараалхав
“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал боллоо
Хүүхдийг төөрөх эрсдэлээс сэргийлж 515 хүүхдэд асран хамгаалагчийн холбоо барих утасны дугаар бүхий бугуйвч зүүж өгчээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он