Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Монгол, Азербайжан Улсын парламентын бүлгийн дарга, гишүүд цахим уулзалт хийлээ

2026/05/15

Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Азербайжаны парламентын бүлгийн дарга С.Замира тэргүүтэй тус бүлгийн гишүүд өнөөдөр Бүгд Найрамдах Азербайжан Улсын парламентын бүлгийн дарга, гишүүдтэй цахим уулзалт хийлээ.

Уулзалтын эхэнд Монгол-Азербайжаны парламентын бүлгийн дарга С.Замира, Бүгд Найрамдах Азербайжан Улсын парламентын гишүүн, Азербайжан-Монголын парламентын бүлгийн дарга, гишүүдтэй уулзсандаа баяртай байгаагаа илэрхийлээд, Монгол Улсын Парламентын бүлгэмийн Гүйцэтгэх хорооны даргын 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн захирамжаар Монгол-Азербайжаны парламентын бүлгийг байгуулж, даргаар нь томилогдон ажиллаж буйгаа танилцууллаа. Тус бүлэгт нийт зургаан гишүүн ажиллаж буйг дуулгаад, парламентын бүлгүүд анх удаа албан ёсоор цахим уулзалт хийн хамтын ажиллагааны эхлэлийг тавьж буй нь хоёр улсын найрсаг харилцааг шинэ шатанд гаргах чухал алхам болно гэж үзэж байгаагаа тэмдэглэв.

Тэрбээр, Манай хоёр улс газар зүйн хувьд алслагдмал боловч түүх, уламжлал, нүүдлийн соёл иргэншлийн өв, тусгаар тогтнол, үндэсний үнэт зүйлсээ эрхэмлэн дээдэлдэг нийтлэг шинжээрээ ойр дотно хэмээгээд, энэхүү нийтлэг үнэт зүйлдээ тулгуурлан цаашид парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх бүрэн боломжтой гэв.

БНАУ-ын парламент дахь Азербайжан-Монголын бүлгийн дарга Захид Оружд, хоёр улсын парламент хоорондын харилцааг өргөжүүлэхэд гүүр болон ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлээд, 1991 онд тусгаар тогтнолоо зарлахад хүлээн зөвшөөрсөн анхны улс орнуудын нэг нь Монгол гэдгийг онцлов. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч 2018 онд тус улсад айлчилснаас гадна 2024 онд нийслэл Баку хотноо зохион байгуулсан НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын талуудын 29 дүгээр бага хуралд оролцох үеэрээ Ерөнхийлөгч Илхам Алиевтэй уулзаж байсныг дурдав. Мөн хоёр орны хамрилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн боломж бий тодотгосон юм.

Уулзалтын үеэр хоёр улсын парламентын бүлгүүдийн харилцаа, хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлж, цаашид хөрөнгө оруулалт, худалдаа, аялал жуулчлал, соёл, урлаг, боловсрол, хөдөө аж ахуй, газар тариалан зэрэг олон салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг холбох гүүр болж ажиллах талаар санал солилцов. Түүнчлэн парламент хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэхийн зэрэгцээ дипломат харилцааг улам өргөжүүлэн хөгжүүлэх, төлөөлөгчийн газрын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, төрийн өндөр дээд түвшний харилцан айлчлалуудыг зохион байгуулах чиглэлээр бодитой хамтран ажиллах талаар ярилцлаа.

Уулзалтад Монгол-Азербайжаны парламентын бүлгийн гишүүн М.Бадамсүрэн, С.Зулпхар, Х.Жангабыл, Азербайжан-Монголын парламентын бүлгийн гишүүн Азер Бабамов, Рази Нуруллаев нар оролцлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ

Монголын түүхийг Японы анимейшнээр дэлхийд хүргэнэ
Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Ерөнхий сайдын 3.5 тэрбумын асуудлыг АН нухацтай хэлэлцэнэ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Монголын түүхийг Японы анимейшнээр дэлхийд хүргэнэ
Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Ерөнхий сайдын 3.5 тэрбумын асуудлыг АН нухацтай хэлэлцэнэ
Гадаадад оршин суугаа монголчуудын дийлэнхийг 15-39 насныхан эзэлж байна
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ
Монгол Улсын Боловсролын судалгааны хүрээлэнгийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.
Ханнс Зайделийн сангийн бүсийн захирал Вероника Айхингерийг хүлээн авч уулзлаа
Невадагийн их сургуультай боловсрол, судалгааны хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг хэлэлцлээ
“iPhone Duo” 1999 ам.доллар, “iPhone 18 Pro” 1199 ам.доллар, “Pro Max” 1299 ам.долларын үнэтэй
Засгийн газар нийслэлийн бондын мөнгөөр төсвийн алдагдлаа нөхөх үү
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн II шатны бүртгэл өнөөдөр хаагдана
Гадаад: Энэ өвөл дэлхий даяар дизель түлшний нийлүүлэлт хомс хэвээр байна
Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө
Шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.77 сая төгрөг болжээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он