Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Шүгэл үлээгч

АТГ-аас зарласан говийн МАНАН буюу орон нутгийн нүүрсний мафийн толгойлогчид

2023/03/15

Өмнөговьчуудыг УИХ-д төлөөлж буй хоёр гишүүн төдийгүй, тус аймгийн АН болон МАН-ын хорооны дарга нар нүүрсний хулгайн хэргээр АТГ-ын хаалга татаад удаж байна. АТГ-аас хийсэн шалгалтын дүнд Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарыг УИХ-ын гишүүн эгүүлэн татах асуудлыг прокурорт хүргүүлээд буй. Тэднийг мөрдөн шалгах ажиллагааны явцад УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрх нь саад болж байгаа гэж үзсэн. УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийн “Ажнай корпорац” oрон нутгийн жижиг “Тавантолгой” ХК-д томоохон хувьцаа эзэмшдэг. Мөн “Тавантолгой транс” компаниар дамжуулан нүүрс дамлаж, тээвэрлэдэг гэх мэдээлэл олон жилийн нүүрийг үзэж байна. Тэгвэл Өмнөговь аймгийн МАН-аас УИХ-д сонгогдсон Н.Наранбаатар, АН-аас тус аймгийн Засаг дарга болсон Р.Сэддорж нар орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-ийг Д.Бат-Эрдэнийн дэмжлэгээр ээлжлэн удирдаж байсан албан тушаалтнууд учраас нүүрсний хэрэгт шууд холбогддог. Өөрөөр хэлбэл, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар, Р.Сэддорж нар Тавантолгойн ордоос алдагдсан гэх 268 мянган тонн нүүрсний хэрэгт тайлбар өгөх ёстой голлох хүмүүс. Харин Өмнөговийн МАН-ын дарга Х.Мандахбаяр хувьд АТГ-аас анх нүүрсний хэрэгт нэр холбогдсон 17 албан тушаалтны жагсаалтад нэр нь багтсан. Х.Мандахбаярын “Их шижир баялаг” ХХК жижиг “Тавантолгой” компанийн уурхайд олон тэрбумын өртөгтэй хөрс хуулалтын ажил гүйцэтгэж ирсэн. Түүнийг 2020 онд тус аймгийн МАН-ын дэд даргаар ажиллаж байхдаа АН-ын “Ажнай” Д.Бат-Эрдэнэтэй улс төрийн тохироогоор хуйвалдаж, аймгийн ИТХ-ын 4 бүлэглэл намын санхүүжилт нэрээр тус бүрдээ 500 тонн нүүрсний квот авсан гэдэг мэдээлэл гарч байлаа. Нэг квот нь Х.Мандахбаярынх гэдэг бөгөөд тонн нүүрс тутмаас гурван ам.доллар унагасан талаар эх сурвалж мэдээлж байгаа юм.  Үүнээс гадна өнөөг хүртэл Тавантолгойд явж байгаа нүүрс тээврийн 2-3 компанийн нэр яригддаг. Ийнхүү  АТГ-аас зарласан говийн МАНАН буюу орон нутгийн нүүрсний мафийн толгойлогчид болох дээрх  дөрвөн хүн бүгд “Тавантолгой” ХК-ийн мэдлийн уурхайд ямар нэг байдлаар гар дүрсэн гэдгийг хууль хяналтын байгууллагууд тогтоогоод байгаа. Улмаар Засгийн газар нүүрсний хулгайчидтай тэмцэх кампанит ажлынхаа хүрээнд жижиг “Тавантолгой” ХК-д Бүрэн эрхэт төлөөлөгч (БЭТ) томилсон. БЭТ томилсны дүнд “Тавантолгой” ХК хувьцаа эзэмшигчдэдээ түүхэндээ байгаагүй өндөр дүн буюу 144 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар болоод байгаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс өгсөн чиглэлийн дагуу нүүрсний хэргийг хууль хяналтын гурван байгууллагын хамтарсан Ажлын хэсэг гарч ажиллаж эхэлсэн. Ажлын хэсгийн өгсөн мэдээллээр,  Тавантолгойн бүлэг ордод лиценз эзэмшиж буй “Эрдэнэс Тавантолгой” ХК болон орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-д  өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд гарсан нүүрсний хулгайг цогцоор нь шалгаж байгаа аж.

Холбоотой мэдээ

Сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцоно
Монголын түүхийг Японы анимейшнээр дэлхийд хүргэнэ
Гадаад: Их, дээд сургуулийн элсэлтийн шалгалтад бэлтгэхийн тулд сургуулиа орхих солонгос өсвөр насныхны тоо нэмэгджээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Монголын түүхийг Японы анимейшнээр дэлхийд хүргэнэ
Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Ерөнхий сайдын 3.5 тэрбумын асуудлыг АН нухацтай хэлэлцэнэ
Гадаадад оршин суугаа монголчуудын дийлэнхийг 15-39 насныхан эзэлж байна
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ
Монгол Улсын Боловсролын судалгааны хүрээлэнгийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.
Ханнс Зайделийн сангийн бүсийн захирал Вероника Айхингерийг хүлээн авч уулзлаа
Невадагийн их сургуультай боловсрол, судалгааны хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг хэлэлцлээ
“iPhone Duo” 1999 ам.доллар, “iPhone 18 Pro” 1199 ам.доллар, “Pro Max” 1299 ам.долларын үнэтэй
Засгийн газар нийслэлийн бондын мөнгөөр төсвийн алдагдлаа нөхөх үү
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн II шатны бүртгэл өнөөдөр хаагдана
Гадаад: Энэ өвөл дэлхий даяар дизель түлшний нийлүүлэлт хомс хэвээр байна
Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө
Шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.77 сая төгрөг болжээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он