Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Даатгалын зах зээлийг тэлэхийн тулд иргэдэд санхүүгийн мэдлэг, боловсрол олгох чухал нөлөөтэйг онцлов

2026/05/19

Манай улсын санхүүгийн зах зээлд даатгалын үйлчилгээ дөнгөж 4-5 хувийг эзэлж байгаа нь эрүүл бус үзэгдэл хэмээн даатгалын салбарынхан дүгнэж байна.

Тэдний үзэж буйгаар даатгалын салбарт хөрөнгө оруулалт татахад бодлогын дэмжлэг хэрэгтэй, татварын ялгаваргүй орчинг бий болгох шаардлагатайгаас гадна иргэдэд санхүүгийн боловсрол, мэдлэг олгох нь даатгалын бүтээгдэхүүн хөгжүүлэлтэд хамгийн тустай зүйл гэв.

УИХ-ын даргын 2026 оны 96 дугаар захирамжаар байгуулагдсан “Даатгалын хууль тогтоомжийн талаар санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах” үүрэг бүхий ажлын хэсэг өнөөдөр /2026.05.19/ Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимтай хамтран “Даатгалын хууль тогтоомжийг сайжруулах тухай” нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа.


Хэлэлцүүлгээр даатгалын салбарын өнөөгийн нөхцөл байдал, хууль тогтоомжийг шинэчлэх хэрэгцээ, шаардлага, нөхөн төлбөр олголт, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн эрэлт хэрэгцээ, технологийн дэвшлийг нэвтрүүлэх талаар төрийн болон хувийн хэвшлийн төлөөллүүд санал, байр сууриа илэрхийлэв. УИХ-ын гишүүн М.Мандхайгаар ахлуулсан тус Ажлын хэсгээс  энэ удаа даатгалын үйл ажиллагаа эрхлэгч, даатгагч, даатгуулагчид, Санхүүгийн зохицуулах хороо, компаниудын төлөөллийг урьж ирүүлэн бодит амьдралд тулгамддаг асуудлыг хэлэлцүүллээ. Зөв гольдролоороо хөгжсөн бол бизнес эрхлэгчдэд төдийгүй иргэдийг бүх талын эрсдэлт хүчин зүйлсээс хамгаалах найдвартай баталгаа болох даатгалын тогтолцоо манай улсын хувьд дарамт, нэмэлт зардал болж хувирсан хэмээн даатгуулагчдын зүгээс онцолж байв. 

Бизнес эрхлэгчид нөхөн төлбөрөө олж авч чаддаггүй, хугацаа алддаг, үнэлгээг санаатай бууруулах зэргээр хохирдог, даатгалын үйлчилгээнд итгэх итгэл үнэмшил бага, хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомж зах зээлийн бодит хэрэгцээ, цахим шилжилт, бизнесийн шинэ тутам эрсдэлд зохицуулалт болж чадахгүйд хүрсэн талаар хөндлөө. Мөн даатгагчдын зүгээс даатгалын маргааны тоо ихэссэнтэй санал нийлэхгүй, даатгалын талаарх иргэдийн боловсрол тааруу, гэрээний нөхцөлтэйгээ танилцдаггүй, нөхөн төлбөрийн нэгдсэн цахим сан байдаггүйн хүндрэл учруулдаг гэлээ.

Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа, Л.Энхнасан, П.Ганзориг нар оролцож, бизнес эрхлэгчдийн дуу хоолойг сонсов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ. 

Холбоотой мэдээ

Монголын түүхийг Японы анимейшнээр дэлхийд хүргэнэ
Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Ерөнхий сайдын 3.5 тэрбумын асуудлыг АН нухацтай хэлэлцэнэ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Монголын түүхийг Японы анимейшнээр дэлхийд хүргэнэ
Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Ерөнхий сайдын 3.5 тэрбумын асуудлыг АН нухацтай хэлэлцэнэ
Гадаадад оршин суугаа монголчуудын дийлэнхийг 15-39 насныхан эзэлж байна
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ
Монгол Улсын Боловсролын судалгааны хүрээлэнгийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.
Ханнс Зайделийн сангийн бүсийн захирал Вероника Айхингерийг хүлээн авч уулзлаа
Невадагийн их сургуультай боловсрол, судалгааны хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг хэлэлцлээ
“iPhone Duo” 1999 ам.доллар, “iPhone 18 Pro” 1199 ам.доллар, “Pro Max” 1299 ам.долларын үнэтэй
Засгийн газар нийслэлийн бондын мөнгөөр төсвийн алдагдлаа нөхөх үү
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн II шатны бүртгэл өнөөдөр хаагдана
Гадаад: Энэ өвөл дэлхий даяар дизель түлшний нийлүүлэлт хомс хэвээр байна
Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө
Шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.77 сая төгрөг болжээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он