Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Орон сууцны захиалгаар хохирсон иргэдийн асуудлаар УИХ-ын ажлын хэсэг байгууллаа

2026/05/21

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо 2026 оны тавдугаар сарын 20-ны өдөр хуралдаж, орон сууц захиалах болон худалдан авах гэрээ байгуулсны улмаас хохирсон иргэд, хуулийн этгээдийн төлөөлөл, холбогдох байгууллагуудын мэдээллийг сонслоо.

Хуралдааны үеэр Цагдаагийн байгууллагаас сүүлийн гурван жилийн хугацаанд “орон сууцны захиалга” нэрээр бусдыг залилсан 1167 хэрэг бүртгэгдэн шалгагдсан талаар мэдээлэв. Мөн өнөөдрийн байдлаар 995 иргэнд 64.5 тэрбум төгрөгийн хохирол учирсан, 79 иргэн, 22 хуулийн этгээдэд холбогдох 259 хэрэг мөрдөн шалгагдаж байгаа аж.

Хохирогч иргэдийн төлөөлөл олон жил орон сууцаа хүлээсэн, гэрээний нөхцөл өөрчлөгдсөн, зарим төсөл бүрэн зогссон, шүүх, прокурор, цагдаагийн ажиллагаа удааширч байгаагаас иргэд дахин хохирч буй талаар байр сууриа илэрхийлэв. Тухайлбал, зарим иргэн газраа чөлөөлөөд 10 гаруй жил орон сууцандаа орж чадаагүй, зарим төсөлд нэг орон сууцыг давхардуулан захиалсан, мөн урьдчилсан тэмдэглэл болон бүртгэлийн хяналт хангалтгүй байсныг онцоллоо.

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас энэ асуудлаар ажлын хэсэг байгуулж, 52 төсөлд тандалт судалгаа, хяналт шинжилгээ хийж байгаа талаар танилцуулсан байна. Эдгээрээс барилга угсралтын ажил гүйцэтгэж байгаа 15, ажил удааширсан дөрөв, зогссон 15 төсөл байгаа бол ажил огт эхлээгүй болон шүүхийн байгууллагаар хянагдаж буй тус бүр дөрвөн төсөл байгаа аж.

Гишүүдийн зүгээс орон сууцны захиалагч иргэдийг хамгаалах эрх зүйн орчин сул, барилгын компаниудын санхүүгийн чадамжид тавих хяналт хангалтгүй, иргэдийн төлсөн хөрөнгийг хамгаалах даатгал, баталгааны механизм шаардлагатай байгааг хэлэв. Мөн захиалгын гэрээг бүртгэлжүүлэх, баригдаж дуусаагүй орон сууцанд “урьдчилсан тэмдэглэл” хийдэг байх, хуурамч болон эрсдэлтэй төслүүдийг “хар жагсаалт”-д оруулах зэрэг зохицуулалт хэрэгтэй гэж үзлээ.

Ингээд Өргөдлийн байнгын хороо орон сууц захиалах, худалдан авах харилцааг зохицуулж буй хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалган судалж, санал дүгнэлт гаргах, шаардлагатай бол шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэв. Ажлын хэсгийг Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг ахалж, бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Ж.Золжаргал, Г.Лувсанжамц, Ц.Мөнхтуяа, Б.Пунсалмаа, Б.Баярбаатар, М.Сарнай нар ажиллахаар боллоо.

Холбоотой мэдээ

Монголын түүхийг Японы анимейшнээр дэлхийд хүргэнэ
Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Ерөнхий сайдын 3.5 тэрбумын асуудлыг АН нухацтай хэлэлцэнэ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Монголын түүхийг Японы анимейшнээр дэлхийд хүргэнэ
Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Ерөнхий сайдын 3.5 тэрбумын асуудлыг АН нухацтай хэлэлцэнэ
Гадаадад оршин суугаа монголчуудын дийлэнхийг 15-39 насныхан эзэлж байна
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ
Монгол Улсын Боловсролын судалгааны хүрээлэнгийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.
Ханнс Зайделийн сангийн бүсийн захирал Вероника Айхингерийг хүлээн авч уулзлаа
Невадагийн их сургуультай боловсрол, судалгааны хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг хэлэлцлээ
“iPhone Duo” 1999 ам.доллар, “iPhone 18 Pro” 1199 ам.доллар, “Pro Max” 1299 ам.долларын үнэтэй
Засгийн газар нийслэлийн бондын мөнгөөр төсвийн алдагдлаа нөхөх үү
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн II шатны бүртгэл өнөөдөр хаагдана
Гадаад: Энэ өвөл дэлхий даяар дизель түлшний нийлүүлэлт хомс хэвээр байна
Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө
Шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.77 сая төгрөг болжээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он