Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Шүгэл үлээгч

Д.Амарбаясгалан өөрөө хүсэхгүй бол нам, төр салахгүй

2022/11/09
“Ямар ч нөхцөлд төрийг намаар, хуулийг үзэл суртлаар, шинжлэх ухааныг дур зоргоор, хүн чанарыг албан тушаалаар сольж чадахгүйг эрхэмлэн Монгол төрийн төлөө чадах ядахаараа эрмэлзэх болно” Б.Чимид

МАН-ын дүрмийн 29.2-т “Ерөнхий нарийн бичгийн дарга орон тооны байх бөгөөд өөр ажил, албан тушаал эрхлэхийг хориглоно” гэсэн байдаг. Гэвч нэгэн цагт ЖДҮХС-гийн зээлийн асуудалд холбогдоод байхдаа “Би бол ердөө л ТББ-ын нарийн бичгийн дарга” гэж явсан Д.Амарбаясгалан өдгөө Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болж, намын “гал тогоо”-г төрийнхтэй хамт барьсаар 70 орчим хоноод байна. Цаашдаа ч хэр удахыг хэн ч мэдэхгүй. Өчигдөр болсон МАН-ын Удирдах зөвлөл хуралдааны дараа МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга Б.Баярбаатар “Сая товлосон Бага хурлын хэлэлцэх асуудалд Ерөнхий нарийн бичгийн даргын талаар хэлэлцэх тухай ороогүй” гэжээ. Ирэх сарын 6-нд болох МАН-ын Бага хурлаар МАН-ын дарга, генсек, УИХ-ын дарга нарын илтгэлийг л сонсох бололтой.

Хамгийн эвгүй нь, нам дотроо түүнийг шүүмжилж байгаа хүн алга. Бага хурал дээрээ тэрбээр тоолбол хүн олонтой тухай л ярих аж. Үе үехэн хэвлэлүүд генсект тэр, энэ яригдаж байна гэж аяархан дуугардаг. Улстөрчид бол энэ сэдвийг ямагт тойрдог нөхцөл байдал бий боллоо. Товчхондоо, Л.Оюун-Эрдэнэ намдаа хөлгүй бол, Д.Амарбаясгаланд бүтэн нам бий гэсэн үг. Энэ л өнөөдрийн лидерүүдийг ялгаруулж байгаа. Тийм ч болохоор МАН-ын “Үнэн” сонин намын дарга, генсек хоёрынхоо зургийг зэрэгцүүлэн тавьж байгаа юм. Нэг эгнээнд өөрийгөө, өөрийг нь үнэлж байгаа хэлбэр. Тэр нь яахав. Нам, төрийн гал тогоог нэг хүн хамтад нь барихад юу болдог вэ. Наад зах нь, одоо УИХ-аар 2023 оны Улсын төсвийг батлахаар зэхэж байна. Төсөв дунд шүүмжилмээр юм их бий. Хэнтийн төсвөөс эхлээд Дарханы төсөв хүртэл шударга ёс ярих болно. Нэг нам дангаар үнэмлэхүй эрх барьж байгаа ийм тохиолдолд төсвийг шүүмжилж болдоггүйг, намын дарга нь Ерөнхий сайд, генсек нь ЗГХЭГ-ын дарга, том бизнестэй гишүүд нь танхимдаа “давхар дээл”-тэй байхад хэн ч сөрдөггүйг бид одоо харж байна. Энэ бол бодит алдагдал.

Хамгийн гол нь Д.Амарбаясгалан ардчилсан нийгмийн ёс зүй, намынхаа дүрмийг умартан албан тушаалын бяр заан суусаар байгаа нь юм. Нэг хүнийг асар хүчтэй байлгахын тулд өнгөрсөн нийгмийн сүнсийг дуудаж байгааг юу гэж ойлгох вэ. Бид өнгөрсөн 30 жилийнхээ ололтоос ухрахад бэлэн байгаа юм биш биз. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ түүгээр өнөөдөр түүгээр өөрийгөө нөмөрлөж, Засгийн газраа хамгаалж байж болох юм. Гэвч маргааш юу болох вэ. Өдгөөгөөс жилийн өмнө Л.Оюун-Эрдэнийг намын даргаар жинхэлж, Д.Амарбаясгаланг генсекээр нь улираан сонгосон МАН-ын Их хурал мэдээллийн хэрэгслээр нижигнэсэн алга ташилттай, санал хураалтууд нь 100 хувийн дүнтэй гарч байлаа. Гэхдээ хурлын завсарлагаанаар Ардын намын залуу гишүүд өөрсдийн тойрон хүрээлдэг даргынхаа төлөө л мандат өргөж байгаагаа өөр хоорондоо ярьж байсан нь санаанд үлджээ. Эрх мэдлийн хүч болохоос санаа зоригийн хүч биш байхгүй гэсэн санаа. Намын даргыг жинхэлсэн Их хурлын үеэр МАН-ын Тусгаар тогтнолын ордноос дамжуулсан мэдээ болгоныг генсекийн үгээр гарчиглуулахыг хэвлэлийн алба нь мэдээллийн хэрэгслүүдэд захиж байв. Тэгж ч байлаа. Ямар амбиц тээж байгаа нь тодорхой байгаа биз.

Улстөрд хүчийг олсон хүн “бар унасан хүн”-тэй адил болдог гэдэг. Өөрийнхөө тойрон хүрээлэгчдийг хадгалахыг зорьж эхэлдэг. Ингэж эргэн тойрныхоо шахалт, өөрийнхөө хүсэлд хөтлөгдөж явсаар дарангуйлагч болчихсон тохиолдол ч олон. Бид ер нь аливаа муу зүйлийг муу муухай болохоор нь хийдэггүй. Харин биднийг аз жаргалд хөтөлнө гэж эндүүрдэг. Одоо нэгэнт МАН-ын үнэмлэхүй олонх түүнийг сөрж чадахгүй болсон юм бол үүнийг өөрчилж чадах хүч Д.Амарбаясгаланд өөрт нь л байна. Өөрөө хүсэхгүй бол нам, төр салахгүй явсаар 2024 он ч хүрч болох дүр зураг харагдаж буй юм. Түүний жишиг хадгалагдах, улмаар нам төрийг нэг дор нийлүүлж болох юм байна гэсэн сэтгэлгээг нийгэмд нутагшуулахын хор уршиг бол аймаар шүү.

Холбоотой мэдээ

Сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцоно
Монголын түүхийг Японы анимейшнээр дэлхийд хүргэнэ
Гадаад: Их, дээд сургуулийн элсэлтийн шалгалтад бэлтгэхийн тулд сургуулиа орхих солонгос өсвөр насныхны тоо нэмэгджээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Монголын түүхийг Японы анимейшнээр дэлхийд хүргэнэ
Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Ерөнхий сайдын 3.5 тэрбумын асуудлыг АН нухацтай хэлэлцэнэ
Гадаадад оршин суугаа монголчуудын дийлэнхийг 15-39 насныхан эзэлж байна
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ
Монгол Улсын Боловсролын судалгааны хүрээлэнгийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.
Ханнс Зайделийн сангийн бүсийн захирал Вероника Айхингерийг хүлээн авч уулзлаа
Невадагийн их сургуультай боловсрол, судалгааны хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг хэлэлцлээ
“iPhone Duo” 1999 ам.доллар, “iPhone 18 Pro” 1199 ам.доллар, “Pro Max” 1299 ам.долларын үнэтэй
Засгийн газар нийслэлийн бондын мөнгөөр төсвийн алдагдлаа нөхөх үү
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн II шатны бүртгэл өнөөдөр хаагдана
Гадаад: Энэ өвөл дэлхий даяар дизель түлшний нийлүүлэлт хомс хэвээр байна
Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө
Шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.77 сая төгрөг болжээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он