Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

2026/05/26

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв.  

Уг хуульд өөрчлөлт оруулах тухай асуудлыг 2014 оноос хойш буюу сүүлийн 12 жилийн турш Улсын Их Хурал, Засгийн газрын түвшинд багагүй ярьсан бөгөөд Засгийн газрын “Чөлөөлье” санаачилга, Улсын Их Хурлаас баталсан тогтоолуудын хүрээнд богино хугацаанд нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулсныг Г.Дамдинням сайд тодотгоод хуулийн төслөөр 40 гаруй хувийн өөрчлөлт оруулж буйг дурдлаа.

Монгол Улсын уул уурхайн үйлдвэрлэл нэмэгдэж, салбарын үйл ажиллагаа эрчимжихийн хэрээр түүнийг даган бий болж байгаа шинэ тутам харилцааг 2006 онд батлагдсан Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулахад хүндрэлтэй болж байгаа тул хайгуулын тусгай зөвшөөрөл олгох, эрэл, хайгуулын ажлыг эрчимжүүлэх, чухал ашигт малтмалын талаарх бодлого, стратеги боловсруулах, хэрэгжүүлэх, ашигт малтмалын баяжуулах үйл ажиллагааны зохицуулалт, геологи, уул уурхайн салбар дахь орон нутгийн оролцоог оновчтой болгох, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс Орон нутгийн нэгдсэн хөгжлийн санд төвлөрүүлэх орлогыг нэмэгдүүлэх агуулгын хүрээнд төслийг боловсруулсан байна.   

Хуулийн төсөлд хайгуулын тусгай зөвшөөрлийг олон төрлөөр олгох, ашигт малтмал баяжуулах үйл ажиллагаа, түүний зарчим, чухал ашигт малтмал, нөхөн сэргээлт, хаалт болон ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээ, хуваарилалтын асуудлуудыг тусгасан. Тухайлбал, хайгуулын тусгай зөвшөөрөл болох эрэл хайгуулын ажлыг эрчимжүүлэх бодлогын өөрчлөлт орууллаа. Уул уурхайн салбарт амжилттай хэрэгжиж буй улс орнуудын сайн туршлагыг судлан хайгуулын тусгай зөвшөөрлийг олон жилээр хадгалдаг асуудлыг хязгаарлахын тулд тусгай зөвшөөрлийн хугацааг нь хоёр дахин багасган 6 жил болгож, төлбөрийг нь нэмэгдүүлсэн. Энэ нь эргээд уул уурхайн салбарт хайгуул хийх төсөл бий болгох болгох зорилготой бөгөөд харин лицензийн наймааг таслан зогсоох олон улсын жишиг рүү чиглүүлсэн гэдгийг салбарын сайд танилцуулгадаа онцлон тэмдэглэсэн.

Одоогоор дэлхийн улс орнууд 30-50 төрлийн эрдэс, элементийг чухал ашигт малтмалын жагсаалтдаа тодорхойлсон бөгөөд Монгол Улсад хийсэн геологи, хайгуулын ажлын үр дүнд эдгээр элементийн хуримтлал бүхий цэгүүд нэлээдгүй байгаа нь тогтоогдсон. Иймд манай улс “Чухал ашигт малтмалын бодлого”-оо тодорхойлж, олон улсад танилцуулан хэрэгжүүлснээр энэ төрлийн ашигт малтмалын судалгааг гүнзгийрүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах, гадаадын хөрөнгө оруулалт татах, технологийн дэвшлийг нутагшуулах, бэлдэц бүтээгдэхүүн үйлдвэрлэх, дотоодын дэд бүтэц, хүний нөөцийн чадавхаа бэхжүүлэх боломж нээгдэнэ гэж төсөл санаачлагчид үзсэн байна.

Түүнчлэн хуулийн төсөлд гарал үүсэл нь тодорхойгүй ашигт малтмалыг хяналтгүйгээр худалдан авч хууль бус олборлолтыг өөгшүүлэх, татвараас зайлсхийх зэрэг олон сөрөг үр дагавар үүсгэж байгаа гажуудлыг арилгах өөрчлөлтийг тусгасан гэж байлаа.

Хуулийн төсөлд Төсвийн тухай хуульд заасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс төвлөрсөн орлогыг орон нутагт дахин хуваарилдаг хувь, хэмжээг нэмэгдүүлэх болон ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс Орон нутгийн хөгжлийн санд хуваарилдаг хувь, хэмжээг нэмэгдүүлэх зохицуулалтыг тусгасан байна.

Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5 дахь хэсэгт заасан “зэс”-ийн ашигт малтмалын боловсруулалтын түвшнээс хамаарч үндсэн хувь дээр нэмж ногдуулах ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувь, хэмжээг хэт өндрөөр тогтоосон нь Монгол Улсад шинээр зэсийн ордыг ашиглалтад оруулах нөхцөлийг бууруулж байна гэж төсөл санаачлагчид үзжээ. Иймд төсөлд “зэс”-ийн ашигт малтмалын боловсруулалтын түвшнээс хамаарч үндсэн хувь дээр нэмж ногдуулах ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувь, хэмжээ нь зах зээлийн үнийн өсөлтөөс хамаарч хүдэрт 0-15 хувь, баяжмалд 0-5 хувь, бүтээгдэхүүнд 0-2.5 хувиар ногдуулан өөрчлөх зохицуулалтыг тусгасан байна.

УИХ-ын дарга С.Бямбацогт хуулийн төслийг хүлээн авахдаа, байгалийн баялгийн өгөөжийн дийлэнхийг ард иргэд хүртдэг байх, нөгөө талдаа байгаль орчин, иргэдийн амьдрах орчин, амь нас, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй ашиглахад онцгой анхаарах шаардлагатайг сануулав хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Холбоотой мэдээ

Монгол Улсын заан цолны болзол хангасан бөхчүүдэд цол олголоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо
Өнөөдөр Хүй долоон худаг руу галт тэрэг явж байна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Монгол Улсын заан цолны болзол хангасан бөхчүүдэд цол олголоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо
Өнөөдөр Хүй долоон худаг руу галт тэрэг явж байна
БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдрөөс Хүй долоон худаг руу галт тэрэг явж байна
Үндэсний их баяр наадмын нээлтийг дэлхийн 5 хэлээр анх удаа шууд дамжууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ
Мопед, скүүтер, тэдгээртэй адилтгах хэрэгслийг зөвхөн насанд хүрэгч жолоодно
Монгол Улс, Люксембургийн Их Гүнт Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байна
Үндэсний их баяр наадам эхэллээ
Хүйн долоон худагт 841 алба хаагч, 30 морьт эргүүл ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён-д бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён-д бараалхав
“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал боллоо
Хүүхдийг төөрөх эрсдэлээс сэргийлж 515 хүүхдэд асран хамгаалагчийн холбоо барих утасны дугаар бүхий бугуйвч зүүж өгчээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он