Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

2026/05/29

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, Л.Мөнхбаатар, Х.Булгантуяа, М.Мандхай, С.Цэнгүүн, Б.Пунсалмаа, С.Эрдэнэболд нараас Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв.

Олон улсын туршлагаас үзэхэд эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх үндэсний механизмын хүрээнд зорилтот бүлэгт чиглэсэн сургалт, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг тогтмол хэрэгжүүлэх нь хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд өндөр үр нөлөөтэй. Ялангуяа цэргийн болон бусад хаалттай орчинд хүний эрхийн боловсролыг системтэй олгох нь дүрмийн бус харьцаа, хүчирхийлэл, хүнлэг бус хандлагыг бууруулах, зөрчлийг эрт илрүүлэх, таслан зогсоох боломжийг нэмэгдүүлдэг болохыг олон улсын байгууллагуудын зөвлөмж, судалгаанд онцлон дурдсан байдгийг төсөл санаачлагчид танилцуулгадаа онцлов.

Энэхүү хуулийн төслөөр цэргийн анги, байгууллага дээр гарч байгаа хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, байнгын сургалт, хяналт шинжилгээ, дүгнэлт хийх боломжийг нээж буйг төсөл санаачлагч гишүүн С.Одонтуяа тодотголоо. Мөн Улсын Их Хурлын 37 гишүүн дэмжиж өргөн мэдүүлж буй энэ төсөлд Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсэгт нэмэлт оруулж, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх чиг үүргийг илүү тодорхой, зорилтот бүлэгт чиглэсэн байдлаар хэрэгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх агуулгыг тусгасан гэв.

Тодруулбал, олон нийт болон төрийн албан тушаалтнуудад хүний эрхийн талаарх мэдлэг, ойлголтыг түгээх чиг үүргийг өргөжүүлж, цэргийн алба хаагчдад зориулсан сургалт, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг тогтмол зохион байгуулах зохицуулалтыг шинээр тусгасан байна.

Хуулийн төсөл батлагдсанаар цэргийн алба хаагчдад чиглэсэн хүний эрхийн сургалтыг хуульчлан тогтмолжуулах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг илүү үр дүнтэй болгох, салбарын онцлогт нийцсэн арга хэмжээг хэрэгжүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлэх ач холбогдолтой төдийгүй  нэмэлт зардал шаардахгүй бөгөөд асуудал хариуцсан байгууллагын үндсэн төсвийн хүрээнд шийдвэрлээд явах боломжтой гэж төсөл санаачлагчид үзжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Холбоотой мэдээ

Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
Авлигын хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
Соёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
Авлигын хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
Соёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав
Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр “Бодь-110” гэхээр л хачин их цочдог хүн дээ
Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Хятад улс гадаадын иргэд ажиллах боломжтой 100 мянга гаруй ажлын байр зарлажээ
“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ц.Даваацэрэнгийн хорих ялыг өөрчилж, зорчих эрхийг нь хязгаарлав
Сонгинохайрхан дүүрэгт жишиг өрхийн эмнэлэг ашиглалтад орлоо
Монгол Улс Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-д эрэмбэлэгдлээ
Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээ авч эхэлжээ
Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв
Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө
Шивээ-Овоогийн 660 МВТ-ын цахилгаан станцын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажлын хэсгийн хурал боллоо
“Goldman Sachs” газрын тосны үнийн таамгаа нэмэгдүүлжээ
Алба хаагчид 4324 хүний амь нас, их наяд 303.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он