Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Б.Пүрэвдагва: Нийслэл хүүхэд, залуусыг дэмжиж, хүн төвтэй хотын хөгжлийн бодлогыг хэрэгжүүлнэ

2026/05/31

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нийслэлийн Хүүхэд, залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборт ажиллалаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва тус цогцолборын барилгыг засварлах, байгууллагын орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, сэтгэл засалч ажиллуулах, хүүхэд, залуусыг гадаад, дотоодын сургалт хөтөлбөрт хамруулах, багш, ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр санал солилцож, холбогдох асуудлуудыг хэлэлцлээ. Энэ үеэр мөн нийслэлийн Хүүхэд, залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборын нэрийг "Хүүхэд, залуучуудын цогцолбор" болгон өөрчлөхийг даалгалаа.

Нийслэлийн Хүүхэд, залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборт эцэг, эхийн хараа хяналтаас гарч хүнд нөхцөлд амьдардаг, хагас болон бүтэн өнчин 4-21 насны 90 хүүхэд, залуус суралцаж, амьдарч байна. Тус цогцолбор хүүхэд, залууст боловсрол, хүмүүжил олгож, төлөвшүүлэн нийгэмшүүлэх үйл ажиллагаа явуулдаг.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Нийслэл хүн төвтэй хотын хөгжлийн бодлогыг хэрэгжүүлнэ. Танай байгууллага хүүхэд, залуусын хөгжил, боловсролд анхаарч, дотоод соёлыг бий болгосон байна. Үүнийг хэвээр хадгалж, хүүхдийг хамгаалах, хөгжүүлэх, амьдрах орчин нөхцөлийг сайжруулахад нийслэл хамтарч ажиллана. Улаанбаатар хоттой хамтарч ажилладаг хотуудад сэтгэл засалчийг сургаж, хүүхэд солилцооны сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэхийг зорино” гэдгийг онцоллоо.

Нийслэлийн Хүүхэд, залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборын дарга С.Амгалан  “Манай цогцолбор захиргааны алба, аж ахуйн алба, хүүхдийн төв, залуучуудын төв гэсэн дөрвөн нэгжтэй, 64 багш, ажилтан ажилладаг. Нийт албан хаагчийн 75 хувь нь 35 хүртэлх насны залуучууд байдаг. Солонгос, Япон, Хятад, Австралид их, дээд сургууль төгссөн залуус ажиллаж байгаа онцлогтой. Тиймдээ ч хүүхдүүдийг төрөл бүрийн дугуйланд хамруулж хөгжүүлэхэд ихээхэн анхаардаг. Хүүхэд, залуусыг гадагшаа тэмцээн, уралдаанд явах боломжоор дэмжихийг хүсэж байна” гэлээ.

Уулзалтын төгсгөлд тусгай цогцолборт суралцаж, амьдарч буй хүүхэд, залуусын захидлыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагвад хүлээлгэн өгсөн юм.

Холбоотой мэдээ

Шатахууны нөөц хадгалах 3000 метр кубийн багтаамжтай гурван сав ашиглалтад орлоо
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Их цасны аюултай үзэгдэл Сэлэнгийн өмнөд, төв, Хэнтийн хойд хэсгээр үргэлжилнэ
Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Шатахууны нөөц хадгалах 3000 метр кубийн багтаамжтай гурван сав ашиглалтад орлоо
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Их цасны аюултай үзэгдэл Сэлэнгийн өмнөд, төв, Хэнтийн хойд хэсгээр үргэлжилнэ
Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
Авлигын хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
Соёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав
Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр “Бодь-110” гэхээр л хачин их цочдог хүн дээ
Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Хятад улс гадаадын иргэд ажиллах боломжтой 100 мянга гаруй ажлын байр зарлажээ
“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ц.Даваацэрэнгийн хорих ялыг өөрчилж, зорчих эрхийг нь хязгаарлав
Сонгинохайрхан дүүрэгт жишиг өрхийн эмнэлэг ашиглалтад орлоо
Монгол Улс Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-д эрэмбэлэгдлээ
Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээ авч эхэлжээ
Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв
Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он