Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Цахилгаан дамжуулах агаарын шугамуудыг шинэчлэх шаардлагатай гэв

2026/06/05

Эрчим хүчний сайд Б.Найдалаа өчигдөр Орхон аймаг дахь “Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д ажиллалаа.

1980 онд байгуулагдсанаас хойш Орхон, Булган, Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Сэлэнгэ, Төв, Баянхонгор, Завхан, Дундговь, Өмнөговь аймгийн сум, суурин газарт цахилгаан түгээх, цахилгаанаар зохицуулалттай хангах үйл ажиллагаа явуулж буй бөгөөд 92,000 гаруй хэрэглэгчид үйлчилгээ үзүүлж байгааг дээрх компанийн удирдлагууд танилцуулав. Өдгөө 659 ажилтантай үйл ажиллагаа явуулж, 0.4-35 кВ-ын 7368.2 км шугам сүлжээ, өөрийн болон хувийн эзэмшлийн 1831 дэд станц, хуваарилах байгууламжийг ашиглан хэрэглэгчдэд жилд 1,665.6 сая кВт.ц цахилгаан эрчим хүч түгээж байна. Энэ оны эхний таван сард “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК-иас 693.5 сая кВт.ц цахилгаан эрчим хүч худалдан авахаар төлөвлөснөөс 687 сая кВт.ц-ыг авч, хэрэглэгчдэд түгээжээ.

Өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд 40 ажил хийхээр төлөвлөсөн бөгөөд гүйцэтгэл нь 22 хувьтай үргэлжилж байна. 2026-2028 онд Архангай, Хөвсгөл, Булган аймагт 11.21 тэрбум төгрөгөөр ЦДАШ шинэчлэх, дэд станц барихаар ажиллаж байгаа гэлээ.

Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банк, Эрчим хүчний яамтай хамтран 2017 онд 16.18 сая ам.долларын дамжуулан зээлдүүлэх гэрээ байгуулан дөрвөн аймгийн таван суманд 0.4-10 кВ-ын 707.9 км модон тулгууртай ЦДАШ-ыг СИП утас бүхий төмөр бетон тулгуураар солих, 47,590 ширхэг ухаалаг хэмжих хэрэгсэл, Орхон аймгийн Баян-Өндөр суманд 35/6 кВ-ын төв хуваарилах станц барьжээ. Энэ сарын 2-ны байдлаар 14.12 сая ам.долларын зээлийн үлдэгдэлтэй байгаа бөгөөд ханшийн зөрүүнээс алдагдал хүлээж буйгаа дээрх компанийнхан хэлэв. Тодруулбал, 2018 оноос хойш 8.8 тэрбум төгрөгийн валютын ханшийн алдагдал хүлээжээ. Иймээс уг зээлийг төгрөгийн зээлд шилжүүлэх, үндсэн төлбөрийн эх үүсвэрийг үнэ тарифт суутгуулах саналтай байгаа гэв. Мөн богино хугацаат өр төлбөр нь энэ оны эхэнд 23.1 тэрбум төгрөг байсан бол өнгөрсөн тавдугаар сарын 31-ний байдлаар 33.7 тэрбум төгрөгт хүрснийг дурдлаа.

Тус компани 90,771 тулгууртайгаас 43,629 нь бетон тулгуур, 47,142 нь модон тулгуур юм байна. Цаашид 35 кВ-ын модон тулгуурыг төмөр бетон тулгуурт шилжүүлэхэд 183 тэрбум төгрөг, 6, 10, 15 кВ-ын модон тулгуурыг төмөр бетон тулгуурт шилжүүлэхэд 133.2 тэрбум, 0.4 кВ-ын модон тулгуурыг төмөр бетон тулгуурт шилжүүлэхэд 59.6 тэрбум төгрөг шаардлагатайг хэлэв. Түүнчлэн 21-ээс дээш жил ашигласан ЦДАШ-уудыг шинэчлэх шаардлага үүсжээ. Уулзалтын үеэр Эрчим хүчний сайд Б.Найдалаа компанийн алдагдал, тархмал эх үүсвэртэй хэрэглэгчид, хүчдэл уналттай байгаа сумд зэргийн талаар тодруулсан юм гэж Монгол Улсын Эрчим хүчний яамнаас мэдээллээ.  

Холбоотой мэдээ

Шатахууны нөөц хадгалах 3000 метр кубийн багтаамжтай гурван сав ашиглалтад орлоо
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Их цасны аюултай үзэгдэл Сэлэнгийн өмнөд, төв, Хэнтийн хойд хэсгээр үргэлжилнэ
Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Шатахууны нөөц хадгалах 3000 метр кубийн багтаамжтай гурван сав ашиглалтад орлоо
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Их цасны аюултай үзэгдэл Сэлэнгийн өмнөд, төв, Хэнтийн хойд хэсгээр үргэлжилнэ
Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
Авлигын хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
Соёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав
Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр “Бодь-110” гэхээр л хачин их цочдог хүн дээ
Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Хятад улс гадаадын иргэд ажиллах боломжтой 100 мянга гаруй ажлын байр зарлажээ
“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ц.Даваацэрэнгийн хорих ялыг өөрчилж, зорчих эрхийг нь хязгаарлав
Сонгинохайрхан дүүрэгт жишиг өрхийн эмнэлэг ашиглалтад орлоо
Монгол Улс Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-д эрэмбэлэгдлээ
Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээ авч эхэлжээ
Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв
Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он