Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Торгох шийтгэлийг нэмэгдүүлэн тооцсон хугацаанд төлөөгүй бол эрх хязгаарлах зохицуулалттай

2026/06/10

Улсын Их Хурлаас 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Зөрчлийн тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулсан торгох шийтгэлийг хөнгөрүүлэх, нэмэгдүүлэх үндэслэл, шийтгэлийг хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд зарим төрлийн төрийн үйлчилгээ авах эрхийг болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлахаар заасан.

Дээрх хуулийн өөрчлөлтөөр зарим төрлийн зөрчилд оногдуулсан торгох шийтгэлийг хуульд заасан 15 хоногийн хугацаанд сайн дураар төлсөн бол 50 хувиар хөнгөрүүлэхээр хуульчилсан.

Мөн торгох шийтгэл оногдуулсан талаарх шийдвэрийн мэдээллийг хүн, хуулийн этгээдэд мэдэгдсэн үеэс сайн дураар төлөөгүй тохиолдолд сар бүр 10 хувиар, нийт 5 сарын хугацаанд 50 хувиар нэмэгдүүлэн тооцдог.

Дээрх 5 сарын хугацаанд торгох шийтгэлийг биелүүлээгүй тохиолдолд цагдаагийн байгууллагаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх авах, сунгах, ангилал нэмэх, өөрчлөх, нөхөн авах эрхийг, автотээврийн асуудал эрхэлсэн байгууллагаас тээврийн хэрэгслийн эзэмшлийн шилжилт хөдөлгөөн хийх эрхийг тус тус хязгаарлах арга хэмжээг авахаар хуульд тусгасан байдаг.

Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд оногдуулсан торгох шийтгэл, нэмэгдүүлэн тооцсон хувь хэмжээний төлбөрийн хамт төлөөгүй бол 5 сарын хугацаа дуусмагц цагдаагийн байгууллагаас тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлана.

 

Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд торгох шийтгэлийг нэмэгдүүлэн тооцсон төлбөрийн хамт төлөөгүй тохиолдолд эрх бүхий албан тушаалтнаас шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмын дагуу албадан гүйцэтгүүлэхээр шүүхэд санал, хүсэлт хүргүүлнэ.  

Тухайлбал, тухайн иргэний торгох шийтгэл, нэмэгдүүлэн тооцсон хувь хэмжээний нийлбэр нь 450 мянган төгрөгөөс доош бол албадан төлүүлэх, түүнээс дээш бол эрх бүхий албан тушаалтнаас нийтэд тустай ажил хийлгэх шийтгэлээр солих саналыг шүүхэд хүргүүлнэ.

Түүнчлэн, шүүхээс оногдуулсан торгох шийтгэлийг хуульд заасан 15 хоногийн хугацаанд сайн дураар биелүүлээгүй бол баривчлах шийтгэлээр солих хуулийн зохицуулалттай.

Холбоотой мэдээ

Шатахууны нөөц хадгалах 3000 метр кубийн багтаамжтай гурван сав ашиглалтад орлоо
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Их цасны аюултай үзэгдэл Сэлэнгийн өмнөд, төв, Хэнтийн хойд хэсгээр үргэлжилнэ
Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Шатахууны нөөц хадгалах 3000 метр кубийн багтаамжтай гурван сав ашиглалтад орлоо
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Их цасны аюултай үзэгдэл Сэлэнгийн өмнөд, төв, Хэнтийн хойд хэсгээр үргэлжилнэ
Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
Авлигын хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
Соёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав
Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр “Бодь-110” гэхээр л хачин их цочдог хүн дээ
Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Хятад улс гадаадын иргэд ажиллах боломжтой 100 мянга гаруй ажлын байр зарлажээ
“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ц.Даваацэрэнгийн хорих ялыг өөрчилж, зорчих эрхийг нь хязгаарлав
Сонгинохайрхан дүүрэгт жишиг өрхийн эмнэлэг ашиглалтад орлоо
Монгол Улс Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-д эрэмбэлэгдлээ
Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээ авч эхэлжээ
Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв
Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он