Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Бүгд Найрамдах Тажикстан улсын төлөөлөгчид дуурайлган үзүүлэх болон нүүлгэн шилжүүлэх дадлага сургуультай танилцав

2026/06/12

Архангай аймагт гурав дахь өдрөө үргэлжилж байгаа гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн тактикийн үзүүлэх дадлагад аймаг, сумдын Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, эрүүл мэнд, цагдаа, төрийн болон төрийн бус нийт байгууллагын хүн, техник хэрэгсэлтэйгээр оролцож, гамшгийн үеийн хариу арга хэмжээ, хамтын ажиллагаа, шуурхай удирдлагын зохион байгуулалтыг дээшлүүллээ.

Дадлага сургууль газар хөдлөлтийн улмаас нурсан барилгын орчныг загварчилсан нөхцөлд явагдаж, аврагчид нурангид дарагдсан иргэдийг эрэн хайж, аврах ажиллагааг явуулан эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, аюулгүй бүсэд шилжүүлэхэд аврах ажиллагааны техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг хэрхэн ашиглах, холбоо зохион байгуулалт, удирдлага, эмнэлгийн байгууллагын уялдаа холбоог хэрхэн хангах чиглэлээр хамтран ажилласан юм.

Аймгийн Онцгой комисс, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн байгууллага, Улаан загалмайн нийгэмлэг зэрэг төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагууд, орон нутгийн иргэд тус сургалт дадлагад идэвхтэй оролцож гамшгийн үед хариу арга хэмжээ авах, иргэд, байгууллагуудын бэлэн байдал, хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр туршлага солилцлоо.

Мөн нүүлгэн шилжүүлэх болон хуарангийн зохион байгуулалтын дадлагад нийт … иргэнийг хамруулж, гамшгийн үед иргэдийг аюулгүй бүсэд нүүлгэн шилжүүлэх, бүртгэл мэдээлэл нэгтгэх, эмзэг бүлгийн иргэдийг хамгаалах, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, банк санхүү, мэдээлэл зөвлөгөө, сэтгэл зүйн дэмжлэг зэрэг төрийн үйлчилгээг нэг цэгээс цогцоор нь хүргэх зохион байгуулалтыг бодитоор туршив.

Уг дадлагад НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Монгол дахь салбарын мэргэжлийн экспертүүд оролцож, хуарангийн удирдлага зохион байгуулалт, иргэдэд үзүүлэх үйлчилгээ, хамгааллын асуудал, хүмүүнлэгийн тусламжийн менежментийн чиглэлээр мэргэжил, арга зүйгээр ханган ажилласан юм.

Хээрийн хүн эмнэлэг дэлгэх ажиллагааны хүрээнд нэрвэгдэгсдэд яаралтай тусламж үзүүлэх, ангилан ялгалт хийх, халдвар хамгааллын дэглэм мөрдөх, шаардлагатай тохиолдолд тусгаарлах ажиллагаа болон мал эмнэлгийн чиглэлээр гоц халдварт өвчний үеийн хорио цээр, ариутгал халдваргүйтгэлийн ажиллагааг гүйцэтгэлээ.

Дээрх дадлага сургуулиудын үйл ажиллагаатай Бүгд Найрамдах Тажикстан улсын Онцгой байдал болон иргэний хамгааллын комиссын дэд дарга, хошууч генерал Исозода Сулаймон Умар, Хүн ам болон газар нутгийн хамгаалал хариуцсан төв газрын дарга Иброхимзода Мухаббат, Олон улсын хамтын ажиллагааны газрын дарга Саидиён Насриддин, Хямрал хариуцсан төвийн Дүн шинжилгээний хэлтсийн дарга Восиев Фарход, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Тажикстан дахь салбарын Хүмүүнлэгийн хариу арга хэмжээ үзүүлэх газрын дарга Шахло Рахимова, Хөтөлбөрийн ахлах ажилтан Мелибаев Парвиз тэргүүтэй төлөөлөгчид хүрэлцэн ирж танилцсан нь энэ удаагийн гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн онцлог байлаа.

Тажикстан улсын төлөөлөгчид Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагаар дамжуулан Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн дуурайлган үзүүлэх болон нүүлгэн шилжүүлэх дадлага сургуультай танилцаж, туршлага солилцох хүсэлтийг ирүүлсэн юм.

Холбоотой мэдээ

Шатахууны нөөц хадгалах 3000 метр кубийн багтаамжтай гурван сав ашиглалтад орлоо
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Их цасны аюултай үзэгдэл Сэлэнгийн өмнөд, төв, Хэнтийн хойд хэсгээр үргэлжилнэ
Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Шатахууны нөөц хадгалах 3000 метр кубийн багтаамжтай гурван сав ашиглалтад орлоо
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Их цасны аюултай үзэгдэл Сэлэнгийн өмнөд, төв, Хэнтийн хойд хэсгээр үргэлжилнэ
Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
Авлигын хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
Соёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав
Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр “Бодь-110” гэхээр л хачин их цочдог хүн дээ
Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Хятад улс гадаадын иргэд ажиллах боломжтой 100 мянга гаруй ажлын байр зарлажээ
“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ц.Даваацэрэнгийн хорих ялыг өөрчилж, зорчих эрхийг нь хязгаарлав
Сонгинохайрхан дүүрэгт жишиг өрхийн эмнэлэг ашиглалтад орлоо
Монгол Улс Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-д эрэмбэлэгдлээ
Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээ авч эхэлжээ
Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв
Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он