Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

100 мвт-ын хүчин чадалтай салхин цахилгаан станцын шав тавилаа

2026/06/16

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Элдэв багийн нутагт барих 100 МВт-ын хүчин чадалтай “Элдэв” салхин цахилгаан станцын шавыг өнөөдөр (2026.06.16) тавилаа. Энэ үеэр Эрчим хүчний сайд Б.Найдалаа “Эрчим хүчний салбарыг шинэ шатанд гаргах зорилгоор нэг бодлого, гурван зарчим баримтлан есөн гол ажил хийхээр төлөвлөж, шинэчлэлийн бодлого хэрэгжүүлж байна. Зарим ажлыг хэдийн эхлүүлсэн. Бодлогын хүрээнд эрчим хүчний салбарын реформ, Монгол Улсыг эрчим хүч экспортлогч орон болгох урт хугацааны зорилтыг хэрэгжүүлж, ногоон шилжилтийг эрчимжүүлнэ. Нар, салхины арвин нөөцтэй Монгол Улс эрчим хүч экспортолдог болох нь бодлогын зорилтын нэг юм. Сэргээгдэх эрчим хүч, дотоод, гадаадын хөрөнгө оруулалт, хувийн хэвшлийг дэмжинэ” хэмээн онцоллоо. 

“AB solar wind” компанийн хэрэгжүүлж буй энэхүү “Чойр” төсөл нь төвийн бүсийн өсөн нэмэгдэж байгаа эрэлтээс дотоодын цэвэр эх үүсвэрээр хангах, импортын цахилгааны хамаарлыг бууруулах, жилд 2-2.5 сая тонн ус хэмнэх, хүлэмжийн хийг 400-422.5 мянган тонноор багасгах ач холбогдолтой. Төслийн хөрөнгө оруулалт 140 сая ам.доллар бөгөөд станц жилд 375 орчим сая кВт.ц эрчим хүч үйлдвэрлэх тооцоо гарчээ. 

Эл станц нь систем тогтворжуулах хуримтлуурын шийдэлтэй байх аж. Тодруулбал, 40 МВт/160 МВт.ц хуримтлууртай  байх агаад энэ нь салхины хэлбэлзлийг зөөлрүүлэх, давтамж, хүчдэлийн чанарт дэмжлэг үзүүлэх, хязгаарлалт, тасалдлын эрсдэлийг бууруулах нөлөөтэйг төсөл хэрэгжүүлэгчид хэлж байлаа. Байршлын хувьд “Чойр” дэд станцтай ойролцоо, төвийн бүсийн эрчим хүчний зангилаанд холбогдох боломжтой. Уг төслийг хэрэгжүүлснээр 50 гаруй шууд ажлын байр, 100 орчим шууд бус ажлын байр бий болох юм. Станцын тогтвортой ажиллагааг хангах үүднээс хүчин чадлыг нь 25 МВт-аар нэмэгдүүлэх боломжтой юм байна.  

Холбоотой мэдээ

Авлигын хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
Соёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав
Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр “Бодь-110” гэхээр л хачин их цочдог хүн дээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Авлигын хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
Соёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав
Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр “Бодь-110” гэхээр л хачин их цочдог хүн дээ
Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Хятад улс гадаадын иргэд ажиллах боломжтой 100 мянга гаруй ажлын байр зарлажээ
“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ц.Даваацэрэнгийн хорих ялыг өөрчилж, зорчих эрхийг нь хязгаарлав
Сонгинохайрхан дүүрэгт жишиг өрхийн эмнэлэг ашиглалтад орлоо
Монгол Улс Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-д эрэмбэлэгдлээ
Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээ авч эхэлжээ
Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв
Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө
Шивээ-Овоогийн 660 МВТ-ын цахилгаан станцын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажлын хэсгийн хурал боллоо
“Goldman Sachs” газрын тосны үнийн таамгаа нэмэгдүүлжээ
Алба хаагчид 4324 хүний амь нас, их наяд 303.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он