Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүн, зохицуулалттай эд, материалыг 10 боомтоор экспортлохоор боллоо

2026/06/17

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Атар-4” Тариалангийн тогтвортой хөгжлийн аяны хүрээнд газар тариалангийн салбарт инновацад суурилсан экспортын чиг баримжаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэж, ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа юм.

Гэвч ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүнийг экспортлох үйл ажиллагаанд боомтын хүчин чадал, нэвтрүүлэх нөхцөл, зохицуулалтын хүрээнд тодорхой хязгаарлалт байсаар байгаа тул экспортын үйл ажиллагааг дэмжих, боомтын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх, зохицуулалтыг сайжруулах зайлшгүй шаардлага бодитоор үүссэн.

Тэгвэл Засгийн газрын ээлжит (2026.06.17) хуралдаанаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас санаачлан өргөн барьсан “Тогтоол, тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. 

ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат  тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдийн үйлдвэрлэлийг тогтворжуулах, эдийн засгийг төрөлжүүлэх, ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2003 оны “Жагсаалт, журам батлах тухай” 173 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулахаар Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулан, Засгийн газрын гишүүдийн саналыг тусган танилцуулж байгаа гэдгийг онцлов.

“Жагсаалт, журам батлах тухай” Засгийн газрын 2003 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 173 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад нэмэлт оруулснаар Баян-Өлгий аймгийн Өлгий, Говь-Алтай аймгийн Бургастай, Дорнод аймгийн Баянхошуу, Ульхан, Хавирга, Дорноговь аймгийн Ханги, Завхан аймгийн Арцсуурь, Өмнөговь аймгийн Гашуунсухайт, Шивээхүрэн, Сүхбаатар аймгийн Бичигт боомтуудаар ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүн, зохицуулалттай эд, материалыг экспортлох боломжтой болж байна. 

Мөн Монгол Улсын Засгийн газрын 2003 оны “Жагсаалт, журам батлах тухай” 173 дугаар тогтоолын 1 дэх заалтад тусгагдсан "Ургамлын үр, үрслэг, суулгац” гэснийг Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай хуультай нийцүүлэн өөрчлөхөөр болжээ.

ХХААХҮЯ Монгол Улсаас БНХАУ руу улаанбуудайн гурил, улаанбуудай, селимарины үр, рапс, арвай, хивэг, байгалийн хадлан өвс зэрэг нийт 7 ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортлох үеийн ургамлын хорио цээрийн нөхцөл, шаардлагыг тохиролцсон протокол, санамж бичгүүдийг байгуулснаар экспортлогч 106 аж ахуйн нэгж тус улс руу 2024 онд нийт 88,216 тонн, 2025 онд 93,594 тонн ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүнийг тус тус экспортолсон байна. 

Салбарын экспорт 2025 онд 846.1 сая ам.доллар болж нийт экспортын орлогын 5.4 хувийг, импорт 2.8 тэрбум ам.доллар буюу нийт импортын 25.0 хувийг тус тус эзэлж байна. Салбарын экспортыг барааны бүлгээр ангилан өмнөх онтой харьцуулан үзэхэд  мал, амьтан, тэдгээрээс гаралтай бүтээгдэхүүний экспорт 26.6 хувиар өссөн бол ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүний экспорт 9.4 хувиар буурчээ гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ.

Холбоотой мэдээ

Монголын түүхийг Японы анимейшнээр дэлхийд хүргэнэ
Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Ерөнхий сайдын 3.5 тэрбумын асуудлыг АН нухацтай хэлэлцэнэ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Монголын түүхийг Японы анимейшнээр дэлхийд хүргэнэ
Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Ерөнхий сайдын 3.5 тэрбумын асуудлыг АН нухацтай хэлэлцэнэ
Гадаадад оршин суугаа монголчуудын дийлэнхийг 15-39 насныхан эзэлж байна
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ
Монгол Улсын Боловсролын судалгааны хүрээлэнгийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.
Ханнс Зайделийн сангийн бүсийн захирал Вероника Айхингерийг хүлээн авч уулзлаа
Невадагийн их сургуультай боловсрол, судалгааны хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг хэлэлцлээ
“iPhone Duo” 1999 ам.доллар, “iPhone 18 Pro” 1199 ам.доллар, “Pro Max” 1299 ам.долларын үнэтэй
Засгийн газар нийслэлийн бондын мөнгөөр төсвийн алдагдлаа нөхөх үү
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн II шатны бүртгэл өнөөдөр хаагдана
Гадаад: Энэ өвөл дэлхий даяар дизель түлшний нийлүүлэлт хомс хэвээр байна
Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө
Шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.77 сая төгрөг болжээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он