Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Конвенц соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүлэв

2026/06/18
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.06.18/ Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир Олон улсын хөдөлмөрийн байгууллагын “Аж үйлдвэр болон худалдаан дахь хөдөлмөрийн хяналтын тухай” 81 дүгээр конвенцод Монгол Улс нэгдэн орох тухай, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын “Хөдөө аж ахуй дахь хөдөлмөрийн хяналтын тухай” 129  дүгээр конвенцод Монгол Улс нэгдэн орох тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хөдөлмөрийн хяналтын онцлогт тохирсон олон улсын хөдөлмөрийн байгууллагын аргачлалыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд анхаарч, энэ хүрээнд хууль тогтоомжуудаа Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас тавигддаг шаардлага, стандарт, чанарт нийцүүлэхээр ажиллаж буйг Т.Аубакир сайд онцлоод энэ хүрээнд Олон улсын гэрээ, конвенцод Монгол Улс нэгдэн орох, соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүлж буйг дурдлаа.


Олон улсын хөдөлмөрийн байгууллагын “Хөдөө аж ахуй дахь хөдөлмөрийн хяналтын тухай” 129 дүгээр конвенцод Монгол Улс нэгдэн орох тухай хуулийн төсөл:
Тус конвенцыг Олон улсын хөдөлмөрийн байгуулагаас нэн тэргүүнд тавигдах конвенц буюу "Засаглалын конвенц" гэж тодорхойлсон байдаг байна. Энэхүү конвенцод 58 улс орон нэгдэж орсон нь хүний эрх, ялангуяа ажлын байран дахь хөдөлмөрлөх суурь эрхүүдийг хангах, хөдөлмөрийн хяналтын үр дүнтэй тогтолцооны чиг үүргүүд, ажилтныг сонгон авахад тавигдах шаардлага, хөдөлмөрийн хяналтын байцаагчдын нөөц боломж, тэдний эрх, үүргээ хэрэгжүүлэх эрх мэдэл,  хариуцлага, бие даасан болон тэгш, шударга байдал зэргийг хамарсан зохицуулалтууд тусгагдсантай холбоотой байна.
Монгол Улсын Их Хурлаас 2016 онд баталсан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” тогтоолын зорилтын нэгдүгээрт хөдөө аж ахуйн салбарыг онцлон авч үзсэн байна. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэхэд Олон улсын хөдөлмөрийн байгууллагын “Хөдөө аж ахуй дахь хөдөлмөрийн хяналтын тухай” 129 дүгээр конвенц чухал ач холбогдолтой гэж төсөл санаачлагчид үзжээ.
Конвенц соёрхон батлагдсанаар манай улсын нийгэм, эдийн засагт сөрөг үр дагавар гарахгүй бөгөөд цаашид шинээр батлах буюу хүчингүй болгох хууль, хуулийн зүйл, заалт, хэсэг байхгүй аж.


Олон улсын хөдөлмөрийн байгууллагын “Аж үйлдвэр болон худалдаан дахь хөдөлмөрийн хяналтын тухай” 81 дүгээр конвенцод Монгол Улс нэгдэн орох тухай хуулийн төсөл:
Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн чиг үүргийг 81 дүгээр конвенцод нийцүүлэн холбогдох хэм хэмжээг хуульчилсан байна. Уг конвенцын зарчим, хэм хэмжээтэй Монгол Улсын хууль тогтоомж нийцэж байна гэж төсөл санаачлагчид үзжээ.  
Тус конвенцод 151 улс орон нэгдэж орсон нь хүний эрх, ялангуяа ажлын байран дахь хөдөлмөрлөх суурь эрхүүдийг хангах, хөдөлмөрийн хяналтын үр дүнтэй тогтолцооны чиг үүргүүд, ажилтныг сонгон авахад тавигдах шаардлага, хөдөлмөрийн хяналтын байцаагчдын нөөц боломж, тэдний эрх, үүргээ хэрэгжүүлэх эрх мэдэл,  хариуцлага, бие даасан болон тэгш, шударга байдал зэргийг хамарсан зохицуулалтууд тусгагдсантай холбоотой байна.


Олон улсын хөдөлмөрийн байгууллагын хөдөлмөрийн хяналтын үндэсний тогтолцоо, хяналт шалгалт явуулах хүрээ, хамаарах хууль тогтоомж, салбар дундын онцлогийг харгалзан 1947 оны “Аж үйлдвэр болон худалдаан дахь хөдөлмөрийн хяналтын тухай” 81 дүгээр конвенцод нэгдэн орсноор шинэчлэн батлагдсан Хөдөлмөрийн тухай хууль болон Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн хэрэгжилтийн үр нөлөөг сайжруулж, ажилтан хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах, тэдний хөдөлмөрлөх эрхийг хангуулахад онцгой ач холбогдолтой юм байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Холбоотой мэдээ

Монголын түүхийг Японы анимейшнээр дэлхийд хүргэнэ
Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Ерөнхий сайдын 3.5 тэрбумын асуудлыг АН нухацтай хэлэлцэнэ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Монголын түүхийг Японы анимейшнээр дэлхийд хүргэнэ
Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Ерөнхий сайдын 3.5 тэрбумын асуудлыг АН нухацтай хэлэлцэнэ
Гадаадад оршин суугаа монголчуудын дийлэнхийг 15-39 насныхан эзэлж байна
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ
Монгол Улсын Боловсролын судалгааны хүрээлэнгийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.
Ханнс Зайделийн сангийн бүсийн захирал Вероника Айхингерийг хүлээн авч уулзлаа
Невадагийн их сургуультай боловсрол, судалгааны хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг хэлэлцлээ
“iPhone Duo” 1999 ам.доллар, “iPhone 18 Pro” 1199 ам.доллар, “Pro Max” 1299 ам.долларын үнэтэй
Засгийн газар нийслэлийн бондын мөнгөөр төсвийн алдагдлаа нөхөх үү
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн II шатны бүртгэл өнөөдөр хаагдана
Гадаад: Энэ өвөл дэлхий даяар дизель түлшний нийлүүлэлт хомс хэвээр байна
Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө
Шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.77 сая төгрөг болжээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он