Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ

2026/06/23

Прокурорын байгууллага 2026 он гарснаас хойш Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан Авлигын гэмт хэрэгт буруутгагдсан 335 хүнд холбогдох 143 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

Нийслэл прокурорын газраас өнгөрсөн 7 хоногт буюу 2026 оны 6 дугаар сарын 15-наас 19-ний өдрүүдэд хахууль авах, хахууль өгөх, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт буруутгагдсан 4 хүнд холбогдох 2 хэргийг анхан шатны шүүхээр хянан шийдвэрлүүлж, шүүхээс 4 хүнийг авлигын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага оногдуулсан байна. Тодруулбал: 1 хүнд 3 жил  хорих ял, 3 хүнд 7-15 сая төгрөгийн торгох ялыг оногдуулснаас гадна  4 хүнд бүгдэд нь нийтийн албанд ажиллах эрхийг 1-4 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял оногдуулжээ.

Хэргийг тоймлон хүргэвэл

  • Г.А нь нийтийн албан тушаалтан буюу Замын-Үүд дэх Гаалийн газрын хяналт, шалгалтын албаны даргаар ажиллаж байхдаа итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н-н ачаа, барааг гаалийн хяналтын талбайд мэдүүлсэн хэмжээнд нь татвар төлүүлж, хурдан шуурхай нэвтрүүлэх ашиг сонирхлын үүднээс 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 11 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд гаалийн хяналтын бүсэд үүрэг гүйцэтгэсэн гаалийн улсын байцаагч нарт хууль бус үүрэг чиглэл өгч, гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийснийхээ хариуд 2025 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр иргэн Т.Н-ээс бэлнээр 10 сая төгрөгийн хахууль авсан,
  • Т.Н нь хяналт, шалгалтын албаны дарга Г.А-д албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2025 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр 10 сая төгрөгийн хахууль өгсөн хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (нийтийн албан тушаалтан хахууль авах), 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (хахууль өгөх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
  • Шүүхээс Г.А -г нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, гэмт хэрэг үйлдэж олсон 10 сая төгрөгийг гаргуулж улсын орлого болгох, мөн Т.Н-г хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 14 сая төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэсэн.
  • О.Б нь нийтийн албан тушаалтан буюу Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Засаг даргаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, албан хэрэг, архив хариуцсан ажилтан С.С-р түүний ажил үүрэгт хамааралгүй ажлыг хийлгэж, бусдад хууль бусаар газар эзэмшүүлэх захирамжийн төслийг боловсруулуулж, 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр А/321 дугаартай засаг даргын захирамжаар Цогтцэций сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолд тусгагдаагүй, байгаль орчны нөхөн сэргээлтийн дүгнэлт гараагүй газруудад буюу Цогтцэций сумын нутаг дэвсгэрт шатахуун түгээх станцын зориулалтаар “И...” ХХК-д 2,000 м.кв газар, “У...” ХХК-д 2,000 мкв газар, үйлдвэр үйлчилгээний зориулалтаар “Л...” ХХК-д 7,500 мкв газрыг тус тус эзэмшүүлэхээр шийдвэрлэж, бусдад давуу байдал олгож,  улсын төсөвт их хэмжээний буюу 690 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт (эрх мэдэл, албан тушаалтын байдлаа урвуулан ашиглах) -зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн.
  • Шүүхээс Б.Б, С.С нарыг бүлэглэн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,  Б.Б-д нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилээр хасаж, 15 сая төгрөгөөр торгох, С.С-д нийтийн албанд ажиллах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 7  сая төгрөгөөр тус тус торгох ял оногдуулж, .
  • Иргэний хариуцагч нэр бүхий 3 хуулийн этгээд болох "И...." ХХК-аас 120 сая, "У..." ХХК-аас 120 сая "Л...." ХХК-аас 450 сая төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн.

Холбоотой мэдээ

Монголын түүхийг Японы анимейшнээр дэлхийд хүргэнэ
Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Ерөнхий сайдын 3.5 тэрбумын асуудлыг АН нухацтай хэлэлцэнэ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Монголын түүхийг Японы анимейшнээр дэлхийд хүргэнэ
Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Ерөнхий сайдын 3.5 тэрбумын асуудлыг АН нухацтай хэлэлцэнэ
Гадаадад оршин суугаа монголчуудын дийлэнхийг 15-39 насныхан эзэлж байна
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ
Монгол Улсын Боловсролын судалгааны хүрээлэнгийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.
Ханнс Зайделийн сангийн бүсийн захирал Вероника Айхингерийг хүлээн авч уулзлаа
Невадагийн их сургуультай боловсрол, судалгааны хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг хэлэлцлээ
“iPhone Duo” 1999 ам.доллар, “iPhone 18 Pro” 1199 ам.доллар, “Pro Max” 1299 ам.долларын үнэтэй
Засгийн газар нийслэлийн бондын мөнгөөр төсвийн алдагдлаа нөхөх үү
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн II шатны бүртгэл өнөөдөр хаагдана
Гадаад: Энэ өвөл дэлхий даяар дизель түлшний нийлүүлэлт хомс хэвээр байна
Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө
Шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.77 сая төгрөг болжээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он