Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат хяналтын ерөнхий сонсголд танилцуулга хийлээ

2026/06/24

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос зохион байгуулж буй “Малчны тухай хуулийн хэрэгжилтийг дүгнэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага, түүний удирдах албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, үнэлэх’’ сэдэвт ерөнхий хяналтын сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Хяналтын сонсголын өнөөдрийн хуралдаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат “Малчны тухай хуулийн хэрэгжилт, үр дүн, цаашдын арга хэмжээ” сэдвээр танилцуулга хийлээ.

Сайд танилцуулгадаа малчдын залуу халааг бэлтгэх, мал аж ахуйн салбарыг эдийн засагжуулах, хот хөдөө дахь орлогын баталгаат байдлыг бий болгох чиглэлээр хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөв.

Тухайлбал, Малчны тухай хуулийн 4.1.3-д хөдөөд хүйсийн зохистой харьцааг хангах бодлогыг хэрэгжүүлэх, 4.1.7-т мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоо, боловсруулалтын түвшинг ахиулах цогц бодлогыг хэрэгжүүлэх асуудалд онцгой анхааран ажиллаж байгааг дурдав.

Хамрах хүрээ өргөнтэй, эдийн засгийн арвин нөөцтэй, томоохон салбарын тогтвортой хөгжлийг хангаж, малчид, тариаланчид, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдийн бүтээмжтэй, ашигтай үйл ажиллагааг дэмжин, үндэсний хүнсний аюулгүй байдлыг хангаж ажиллах нь нэн тэргүүний зорилт болохоос гадна гадаад экспортыг нэмэгдүүлж салбарын нийт хөгжлийг хангах шаардлагыг үүсгэж байгааг салбарын сайд онцоллоо.

Сүүлийн 30 гаруй жилд хот, суурин газар руу чиглэсэн нүүдэл эрчимжиж, Улаанбаатар хот бусад томоохон суурин газруудад үйлдвэрлэл, үйлчилгээ төвлөрөн хөгжиж байгаагийн нөгөө талд орон нутагт хөдөө аж ахуй, мал аж ахуй эрхлэх нь үйл ажиллагааны хувьд ашиг багатай, хөдөлмөрийн нөхцөлд хүнд, орлого нь баталгаагүй байх эрсдэлтэй нөхцөлийг үүсгэж байна.

Малчдын нас, хүйсний харьцаа алдагдсан, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж хангалтгүй, ахуйн хэрэглээний зарлага нь орлогоосоо давсан бөгөөд түүнийг тэнцвэржүүлэхэд малын гаралтай түүхий эдийг ашиглах, үр ашгийг нэмэгдүүлэх гарц боломжийг судлах зайлшгүй шаардлагатай байгааг сайд Ц.Идэрбат танилцуулгадаа дурдсан.

Эдгээр болон бусад нөхцөл байдлын шинжилгээний дүнд үндэслэн Малчны тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, мал аж ахуйн салбарын бүтээмжийг нэмэгдүүлэхэд дотоодын болон гадаадын худалдаа, бүтээгдэхүүн борлуулалтын нөхцөлийг сайжруулж малчдын орлого нэмэгдүүлэх үүгээр дамжуулан хөдөөгийн хөгжлийн эрчимжүүлэхэд олон талт дараах хамтын ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байгааг хэллээ.

Тухайлбал, малын тэжээл тариалалтыг нэмэгдүүлэх, хөдөөгийн иргэдийн амьжиргааны үндсэн эх үүсвэр болсон мал сүргийг байгаль цаг уурын эрсдэлээс хамгаалах зорилгоор атаршсан газрыг түшиглэн улсын хэмжээнд нийт 1000 гаруй хөдөөгийн багт ногоон тэжээл тариалах хөрөнгө оруулалт, техник технологийн дэмжлэг үзүүлэх замаар “НУТАГТАА ЭЗЭН 100:1000” төслийг хэрэгжүүлж байна.

Түүнчлэн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам холбогдох харъяа байгууллага, мэргэжлийн холбоод, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд арьс, ширний үйлдвэрлэлийн салбарын тогтвортой хөгжлийг дэмжих, дулааны улиралд хаягдаж буй арьс, ширэн түүхий эдийг эдийн засгийн эргэлтэд оруулах, орон нутагт түүхий эд бэлтгэлийн тогтолцоог сэргээх, стандартын шаардлага хангасан түүхий эдийг үндэсний үйлдвэрүүдэд нийлүүлэх тогтолцоог бүрдүүлэх зорилгоор “АРЬС ШИР – БАЯЛАГ” төслийг  эхний жилд зүүн бүсийн 3, хангайн болон хойд бүсийн 2 аймагт хэрэгжүүлж байна. Үүнийг үргэлжүүлэн 21 аймагт хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд бүтээгдэхүүний бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоо нь тодорхой хуулийн зохицуулалтгүй явж ирсэн. Энэ байдлыг харгалзан УИХ-ын нэр бүхий гишүүдийн хамт Хөдөө аж ахуйн тухай хуулийн төслийг санаачлан УИХ-ын 2026 оны 06 дугаар сарын 19-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар эцэслэн батлуулаад байгааг сайд дурдлаа.

Улсын хэмжээнд 2025 оны жилийн эцсийн дүнгээр 248.0 мянган малчинөрхтэйгөөс2 мянган малчин жилийн дөрвөн улирлын туршид малаа маллаж, амьжиргааны эх үүсвэр болгож байгаа малчид байна.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар нь 2025 оны жилийн эцсийн байдлаар Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 33 хувийг, экспортын орлогын 5 хувийг тус тус  эзэлдэг, улсын нийт ажиллах хүчний 49 хувийг ажлын байраар хангадаг улсын эдийн засаг, нийгэмд уул уурхайн дараагаар орох чухал ач холбогдолтой салбар юм.

Малчдын нас хүйсийн статистик мэдээллээс үзэхэд нийт малчид хүйсийн хувьд ойролцоо байгаа боловч 30 хүртэл насны эрэгтэй малчид эмэгтэйчүүдээсээ 2-3 хувиар олон байгаа бол 40-оос дээш насны эмэгтэй малчид эрэгтэйчүүдээсээ 3-6 хувиар олон байна. Энэхүү үзүүлэлт нь хүн амын дундаж наслалтаас хамаарч байгаа боловч 30-аас доош насны залуу малчдын тухайд боловсрол эзэмшилт, хөдөөгийн ерөнхий хөгжилтэй шууд холбоотой гэж үзэж байна.

ХХААХҮЯ-ны судалгаанд оролцсон 6470 малчинд жилийн аль нэг улиралд ганцаараа мал маллах шаардлага үүссэн байна. Тухайлбал зуны улиралд ганцаараа малаа малладаг малчдын тоо 1044 байсан бол өвлийн улиралд уг тоо 2.3 дахин өсөж 2388 болж байна. Энэ нь судалгаанд хамрагдсан 7100 малчны 33.6 хувийг эзэлж байна.

ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат "-Малчдын хөдөлмөр эрхлэлтийн байдалд хийсэн судалгааны дүнгээс үзэхэд малчдын ахуйн хэрэглээний зарлага нь орлогоосоо давсан бөгөөд түүнийг тэнцвэржүүлэхэд малын гаралтай түүхий эдийг ашиглах, үр ашгийг нэмэгдүүлэх гарц боломжийг судлах зайлшгүй шаардлагатай байна.

Ганцаараа мал маллах болсон шалтгааныг тодруулж үзэхэд 34 орчим хувийг хүүхдийн боловсрол буюу бага насны хүүхдээ ерөнхий боловсролын сургуульд сургах асуудал үүссэнээс болж байна. Өөрөөр хэлбэл, малчдын залгамж халаа бэлтгэгдэх, мал маллах нөхцөл нь зөвхөн мал аж ахуйн технологийн онцлог, байгаль цаг уурын нөхцөлөөс гадна боловсролын үйлчилгээний зохион байгуулалт, хүртээмжтэй шууд холбоотой байна." гэдгийг тус тус танилцуулгынхаа үеэр дурдав.

Холбоотой мэдээ

Монгол Улсын заан цолны болзол хангасан бөхчүүдэд цол олголоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо
Өнөөдөр Хүй долоон худаг руу галт тэрэг явж байна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Монгол Улсын заан цолны болзол хангасан бөхчүүдэд цол олголоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо
Өнөөдөр Хүй долоон худаг руу галт тэрэг явж байна
БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдрөөс Хүй долоон худаг руу галт тэрэг явж байна
Үндэсний их баяр наадмын нээлтийг дэлхийн 5 хэлээр анх удаа шууд дамжууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ
Мопед, скүүтер, тэдгээртэй адилтгах хэрэгслийг зөвхөн насанд хүрэгч жолоодно
Монгол Улс, Люксембургийн Их Гүнт Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байна
Үндэсний их баяр наадам эхэллээ
Хүйн долоон худагт 841 алба хаагч, 30 морьт эргүүл ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён-д бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён-д бараалхав
“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал боллоо
Хүүхдийг төөрөх эрсдэлээс сэргийлж 515 хүүхдэд асран хамгаалагчийн холбоо барих утасны дугаар бүхий бугуйвч зүүж өгчээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он