Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Улсын хэмжээнд 530.4 мянган га талбайд тариалалт хийгээд байна

2026/07/01
Засгийн газрын ээлжит хуралдаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат 2026 оны хаврын тариалалтын урьдчилсан дүнг танилцууллаа.

 Цаг агаарын төлөв байдалтай уялдуулан хаврын тариалалтын ажлыг 05 дугаар сарын 04-ний өдрөөс эхлүүлж урьдчилсан байдлаар 361.8 мянган га-д үр тариа, үүнээс 315.7 мянган га-д улаанбуудай,12.5 мянган га-д төмс, 11.8 мянган га-д хүнсний ногоо, 54.9 мянган га-д малын тэжээл, 89.2 мянган га-д тосны ургамал нийтдээ 530.4 мянган га талбайд тариалалт хийсэн талаар сайд Ц.Идэрбат мэдээллээ.

Тариалалтын ажлыг технологит хугацаанд хийж гүйцэтгэхэд чиглэгдсэн зохион байгуулалтын арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар улаанбуудай, төмс, тосны ургамлын тариалалт дууссан бөгөөд харин малын тэжээлийн тариалалт 7 дугаар сарын эхний 10 хоног хүртлэх хугацаанд үргэлжлэх төлөвтэй байгаа аж.

Энэ жилийн хувьд 270.2 мянган га-д уринш боловсруулж бэлтгэхээр төлөвлөсөн. Одоогоор тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчид нийт 108.9 мянган га-д уриншийн нэгдүгээр боловсруулалт хийсэн, уринш боловсруулалт үргэлжилж байна.

Цаг уур, орчны шинжилгээний газраас тариалангийн бүс нутгуудад  7-9 дүгээр саруудад хур тунадас багатай, хэт халалтын үргэлжлэх хоногийн тоо их байх урьдчилсан төлөвийг гаргасан бөгөөд цаашид таримал ургамлын ургалтын хугацаанд хөнөөлт организмын тархалт нэмэгдэх нөхцөл үүсч болзошгүй байгаа тул ургамал хамгааллын технологийн зөвлөмжийг гарган тариаланчдад хүргэх ажлыг зохион байгуулж байна.

“Атар-4 Тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ы хүрээнд Засгийн газраас хариуцан төлөх хүүгийн дэмжлэгтэй, арилжааны банкны эх үүсвэр бүхий хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэж, арилжааны 7 банктай Санхүүжилтийн гэрээ байгуулсан. Өнөөдрийн байдлаар арилжааны банкнаас нийт 854 иргэн, аж ахуйн нэгжид 128.9 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгоод байгаа бөгөөд зээлт олголт үргэлжилж байна.

ХХААХҮЯ малын гаралтай түүхий эд болох яс, ноос болон нүүрсийг ашиглан бордоо үйлдвэрлэж буй аж ахуйн нэгжүүд эрдэм шинжилгээний байгууллагатай хамтран хөрс бордох талбайн туршилтыг хэрэгжүүлж байна. Туршилтын үр дүнд тулгуурлан дотоодын бордоо үйлдвэрлэгчдэд бодлогын дэмжлэг үзүүлэх, үндэсний үйлдвэрийн бордоог газар тариалангийн салбарын хэрэглээнд нэвтрүүлэх шат дараалсан арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг салбарын сайд дурдав.

Мөн “Нутагтаа эзэн 100:1000” төслийг хэрэгжүүлж, 17 аймгийн 25 суманд  986.0 сая төгрөгийн үнэ бүхий 3 төрлийн тэжээлийн таримлын 412 тонн үрийг олгосоноор тэжээлийн таримлын тариалалт 2300 га-аар нэмэгджээ. Цаашид энэхүү төслийг малчид, иргэдийн хамтын оролцоонд тулгуурлан хэрэгжүүлснээр хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэлийн бүтээмж сайжирч, мал аж ахуйн салбарын эрсдлийг бууруулахад томоохон дэмжлэг болно гэдгийг онцоллоо.

Цаашид таримал ургамлын шинэ сорт бүтээх үйл ажиллагааг дэмжих, тариалангийн бүс нутгийн хөрс, цаг уурын онцлогт тохирсон нутагшсан сортын үрээр дотоодын хэрэгцээг бүрэн хангах тогтолцоог бүрдүүлэх, Хөдөө аж ахуйн техникийн шинэчлэлийг үргэлжлүүлэх, усалгаатай талбайн хэмжээг нэмэгдүүлэх замаар тариалангийн үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа, хөдөө аж ахуйн салбар ажиллах хүчний хомсдолтой тулгарч байгаа бөгөөд энэ асуудлыг шийдвэрлэх үндсэн гарц нь үйлдвэрлэлийн механикжуулалт, ухаалаг технологийн нэвтрүүлэлт, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлогыг эрчимжүүлэх явдал гэдгийг сайд Ц.Идэрбат хэллээ.

2026 оны хаврын тариалалтын урьдчилсан дүнгийн талаарх танилцуулгатай холбогдуулан “Тариалангийн үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг хангах, ургамлын ургалтын хугацаанд үүсэж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах арга хэмжээг бүс, орон нутгийн онцлогт нийцүүлэн шуурхай зохион байгуулах, ургац хураалтын бэлтгэл ажлыг ханган ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат, аймгийн Засаг дарга нарт даалгав. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат Ургацын комиссыг байгуулж, ургац хураалтын ажлыг нэгдсэн удирдлагаар хангаж, шуурхай зохицуулж ажиллах юм.   

Холбоотой мэдээ

Авлигын хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
Соёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав
Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр “Бодь-110” гэхээр л хачин их цочдог хүн дээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Авлигын хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
Соёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав
Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр “Бодь-110” гэхээр л хачин их цочдог хүн дээ
Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Хятад улс гадаадын иргэд ажиллах боломжтой 100 мянга гаруй ажлын байр зарлажээ
“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ц.Даваацэрэнгийн хорих ялыг өөрчилж, зорчих эрхийг нь хязгаарлав
Сонгинохайрхан дүүрэгт жишиг өрхийн эмнэлэг ашиглалтад орлоо
Монгол Улс Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-д эрэмбэлэгдлээ
Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээ авч эхэлжээ
Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв
Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө
Шивээ-Овоогийн 660 МВТ-ын цахилгаан станцын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажлын хэсгийн хурал боллоо
“Goldman Sachs” газрын тосны үнийн таамгаа нэмэгдүүлжээ
Алба хаагчид 4324 хүний амь нас, их наяд 303.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он