Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

2026/07/01
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.07.01/ Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхбат, Д.Пүрэвдаваа Г.Хосбаяр нараас Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ.
Улс, орон нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт тусгагдсан арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор төсөл сонгон шалгаруулалтын зарчмаар газрыг эзэмшүүлж, ашиглуулдаг байх зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхбат тодотгоод, уг заалт өмнө нь хуульд байсныг сэргээж байгаа гэлээ.
Мөн тэрбээр Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системийг сайжруулах, хот суурин газрын төвлөрлийг бууруулах зорилгоор орон нутаг руу шилжин суурьшиж буй иргэд, ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд газрыг түрүүлж олгох зохицуулалтыг төсөлд тусгасан хэмээгээд, Улсын Их Хурлын 8 гишүүн энэхүү хуулийн төслийг санаачлан боловсруулсан гэв.  


Засгийн газраас газар олголтыг цэгцлэх зорилгоор 2024 оны Төсвийн тухай хуулийг дагалдуулж Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагыг Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд шилжүүлж, эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтыг Засгийн газраас тогтоодог болсон байна. Гэсэн ч газар олголтын үйл ажиллагаа олон шат дамжлагатай болсноор иргэдэд газар олгох асуудал удаашрах болжээ. Иймд орон нутагт газрын харилцааны чиглэлээр тулгамдаж буй нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай асуудлуудыг шийдэх зорилгоор хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийн төсөлд зарчмын шинжтэй дараах зохицуулалтыг тусгасан байна. Тухайлбал, гэр бүлийн хэрэгцээнд цахимаар газар эзэмшүүлэхэд нийслэлээс хөдөө орон нутагт шилжсэн, гамшиг ослын улмаас орон гэргүй болсон, эсхүл нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд дараалал харгалзахгүй шийддэг байх, тухайн аймаг, сумын засаг захиргааны нэгжид харьяалалтай, өмнө нь гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар үнэ төлбөргүй газар эзэмшиж, өмчилж байгаагүй иргэнд газрыг эзэмшүүлэх асуудлыг зохицуулахаар тусгасан байна.


Хууль тогтоомжийн дагуу тогтоосон газар ашиглалтын дэглэм, горим бүхий хориглолт, хамгаалалт, хязгаарлалтын бүс, зурвас газрын болон хот суурин, зам, шугам сүлжээ, ойн сан, усны сан бүхий газар, тусгай хамгаалалттай газар, газрын тос, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн орон зайн мэдээллийг тухайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон төрийн холбогдох бусад байгууллага нь Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системд тухай бүр бүртгүүлдэг байх, энэхүү мэдээлэл бүртгэгдээгүйгээс үүсэх үр дагаврыг тухайн мэдээллийг бүрдүүлэх үүрэг хүлээсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцдаг байх зохицуулалтыг тусгажээ.
Хуулийн төсөл батлагдсанаар Засгийн газраас бодлогын түвшинд хот сууринг тэлэх, тариалангийн газрыг шинээр бий болгох, шинээр зам, шугам сүлжээ байгуулах, газрыг улсын тусгай хэрэгцээнд авах зэрэг газрын нэгдмэл санд орох томоохон өөрчлөлтийг төлөвлөдөг болсноор улсын хэмжээнд тухайн жилд хэрэгжих бодлогын арга хэмжээнд шаардагдах газрууд дээр давхардсан газар олголт хийж, нөхөн олговрын зардал үүсэхээс урьдчилан сэргийлэх боломж бүрдэх аж хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
 

Холбоотой мэдээ

Монголын түүхийг Японы анимейшнээр дэлхийд хүргэнэ
Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Ерөнхий сайдын 3.5 тэрбумын асуудлыг АН нухацтай хэлэлцэнэ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Монголын түүхийг Японы анимейшнээр дэлхийд хүргэнэ
Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Ерөнхий сайдын 3.5 тэрбумын асуудлыг АН нухацтай хэлэлцэнэ
Гадаадад оршин суугаа монголчуудын дийлэнхийг 15-39 насныхан эзэлж байна
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ
Монгол Улсын Боловсролын судалгааны хүрээлэнгийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.
Ханнс Зайделийн сангийн бүсийн захирал Вероника Айхингерийг хүлээн авч уулзлаа
Невадагийн их сургуультай боловсрол, судалгааны хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг хэлэлцлээ
“iPhone Duo” 1999 ам.доллар, “iPhone 18 Pro” 1199 ам.доллар, “Pro Max” 1299 ам.долларын үнэтэй
Засгийн газар нийслэлийн бондын мөнгөөр төсвийн алдагдлаа нөхөх үү
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн II шатны бүртгэл өнөөдөр хаагдана
Гадаад: Энэ өвөл дэлхий даяар дизель түлшний нийлүүлэлт хомс хэвээр байна
Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө
Шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.77 сая төгрөг болжээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он