Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв

2026/07/01
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.07.01/ Улсын Их Хурлын гишүүн Т.Мөнхсайхан Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв.
Эрүүл мэндийн тухай хуульд эмч, эмнэлгийн ажилтнуудын эрх, үүргийг тусгасан байдаг бол энэхүү хуулийн төсөлд тус салбарын нийт 69.7 мянга ажилтны асуудлыг тусгаснаараа онцлог гэдгийг төсөл санаачлагч онцолсон.
Эрүүл мэндийн ажилтны эрх зүйн байдлыг бие даасан хуулиар, цогцоор нь зохицуулах, хүний нөөцийн төлөвлөлт, менежмент, ажлын байрны аюулгүй байдал, мэргэжлийн ур чадварын баталгаа, ёс зүй, өөрөө удирдах байгууллага, мэргэжлийн хариуцлагын даатгал, маргаан шийдвэрлэх дэг журам зэрэг институцийн зохицуулалтыг нэг мөр ойлгомжтой болгох хэрэгцээ шаардлага үүссэн байна. Энэ хүрээнд хуулийн төслийг боловсруулжээ.  


Хуулийн төсөл нь эрүүл мэндийн ажилтны эрх зүйн байдлыг бие даасан байдлаар тодорхойлж, тэдний мэргэжлийн үйл ажиллагааг аюулгүй, тасралтгүй, хараат бус хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, нийгмийн баталгааг сайжруулах, хүний нөөцийн тогтвортой байдлыг хангах, мэргэжлийн ур чадвар, ёс зүй, хариуцлагын зохистой тогтолцоог бүрдүүлэх замаар иргэдэд үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг дээшлүүлэхэд чиглэсэн байна.   
Хуулийн төсөлд эрүүл мэндийн ажилтны хүний нөөцийн төлөвлөлт, бүртгэл, мэдээллийн нэгдсэн тогтолцоо, үнэлгээ, тайлагнал, байгууллагын түвшний ажиллах орчны аюулгүй байдал, ажлын ачааллыг зохистой түвшинд барих, эрсдэлийн үнэлгээ, хамгаалах хэрэгсэл, сургалтын дэмжлэг зэрэг зохицуулалтыг тусгажээ. Мөн эрүүл мэндийн ажилтны нийтлэг эрх, үүрэг, нийгмийн баталгааг тодорхойлж, ажлын онцлог нөхцөлд нийцсэн дэмжлэг, хамгаалалтын механизмыг цогцоор нь тусгасан байна.


Түүнчлэн төсөлд эмнэлгийн мэргэжилтний өөрөө удирдах байгууллагын эрх зүйн байдал, чиг үүрэг, ил тод байдал, гишүүнчлэл, мэргэжлийн ёс зүй, стандарт, тасралтгүй мэргэжлийн хөгжлийн тогтолцоо, дотоод сахилга, хариуцлагын механизм, эмнэлгийн тусламж, үйлчилгээний явцад учирч болзошгүй эрсдэлийн улмаас үүсэх хохирлыг шуурхай барагдуулах, өвчтөний эрх, ашгийг хамгаалах, эрүүл мэндийн ажилтныг зөвшөөрөгдөх эрсдэлийн хүрээнд хамгаалах тэнцвэртэй шийдэл болгон мэргэжлийн хариуцлагын даатгалын эрх зүйн тогтолцоог хуульчлахаар тусгажээ.


Хуулийн төсөл батлагдсанаар эрүүл мэндийн ажилтны эрх зүйн хамгаалал, мэргэжлийн хариуцлага, эрсдэлийн удирдлага, маргаан шийдвэрлэлт нь цогц тогтолцоо болж, эл салбарын хүний нөөцийн тогтвортой байдал сайжрах, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдал дээшлэх, иргэн, үйлчлүүлэгчийн эрх, ашиг сонирхол илүү үр нөлөөтэй хамгаалагдах эрх зүйн орчин бүрдэнэ гэж төсөл санаачлагч үзсэн байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Холбоотой мэдээ

Монгол Улсын заан цолны болзол хангасан бөхчүүдэд цол олголоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо
Өнөөдөр Хүй долоон худаг руу галт тэрэг явж байна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Монгол Улсын заан цолны болзол хангасан бөхчүүдэд цол олголоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо
Өнөөдөр Хүй долоон худаг руу галт тэрэг явж байна
БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдрөөс Хүй долоон худаг руу галт тэрэг явж байна
Үндэсний их баяр наадмын нээлтийг дэлхийн 5 хэлээр анх удаа шууд дамжууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ
Мопед, скүүтер, тэдгээртэй адилтгах хэрэгслийг зөвхөн насанд хүрэгч жолоодно
Монгол Улс, Люксембургийн Их Гүнт Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байна
Үндэсний их баяр наадам эхэллээ
Хүйн долоон худагт 841 алба хаагч, 30 морьт эргүүл ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён-д бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён-д бараалхав
“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал боллоо
Хүүхдийг төөрөх эрсдэлээс сэргийлж 515 хүүхдэд асран хамгаалагчийн холбоо барих утасны дугаар бүхий бугуйвч зүүж өгчээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он