Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Япон улсын Цүкүбагийн их сургууль, “Сабо фронтиэр” сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

2026/07/03

ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг Япон Улсын “Сабо Фронтиэр” сангийн Судалгааны нэгдүгээр газрын ерөнхий менежер, доктор Мики Чиба тэргүүтэй төлөөлөгчид болон Цүкүбагийн их сургуулийн профессор Учида Таро нарыг хүлээн авч уулзаж, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж байгаа хамтын ажиллагаа, цаашдын зорилтын талаар санал солилцлоо.

“Сабо Фронтиэр” сан нь Япон Улсын засаг захиргааны нэгжүүд болон олон улс, бүс нутгийн хэмжээнд байгууллагуудын захиалгаар гамшгаас хамгаалах, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр сургалт, судалгаа хэрэгжүүлдэг байгууллага юм.

Монгол, Япон хоёр улсын гамшгаас хамгаалах салбарын хамтын ажиллагаа 2005 оноос хойш тогтвортой хөгжиж, гамшгийн эрсдэлийг бууруулах бодлого, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, техник, технологийн дэмжлэг үзүүлэх, судалгаа, сургалтын олон төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж ирснийг уулзалтын үеэр онцлон тэмдэглэлээ.

Мөн “Сабо Фронтиэр” сангийн сургалт, судалгааны төвтэй хоёр дахь жилдээ хамтран гамшгийн менежментийн танхимын дадлага, сургалт зохион байгуулах, үндэсний сургагч багш бэлтгэх, сургалтын агуулга болон цагийн байдлын даалгаврыг боловсронгуй болгох, Япон Улсын сайн туршлагыг Монгол Улсад нутагшуулах чиглэлээр хамтран ажиллаж байгаад хурандаа Ц.Уранчимэг талархал илэрхийллээ.

Цүкүбагийн их сургуульд Онцгой байдлын байгууллагын дөрвөн алба хаагч магистр, нэг алба хаагч докторын хөтөлбөрт суралцаж, гамшгаас хамгаалах, гамшгийн эрсдэлийг бууруулах болон гамшгийн удирдлагын чиглэлээр мэргэшиж байна.

Уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан үер, хүчтэй салхи, шуурга зэрэг байгалийн гамшгийн давтамж, эрчим нэмэгдэж байгаа энэ үед цаг агаарын урьдчилсан мэдээ, эрт сэрэмжлүүлэх тогтолцоог боловсронгуй болгох, мэдээллийг шуурхай солилцох, шинжлэх ухаанд суурилсан эрсдэлийн үнэлгээ хийх нь хамтын ажиллагааны чухал чиглэл болохыг талууд онцоллоо.

Айлчлалын хүрээнд төлөөлөгчид Улаанбаатар хотын үер болон ой, хээрийн гал түймрийн эрсдэлтэй бүсүүдтэй танилцаж, Баянзүрх дүүрэгт зохион байгуулах гамшгаас хамгаалах дадлага сургуульд оролцож, иргэдийн гамшгийн үеийн нүүлгэн шилжүүлэлтийн талаарх сургалт, судалгааг хамтран хэрэгжүүлнэ. 

Холбоотой мэдээ

Монголын түүхийг Японы анимейшнээр дэлхийд хүргэнэ
Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Ерөнхий сайдын 3.5 тэрбумын асуудлыг АН нухацтай хэлэлцэнэ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Монголын түүхийг Японы анимейшнээр дэлхийд хүргэнэ
Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Ерөнхий сайдын 3.5 тэрбумын асуудлыг АН нухацтай хэлэлцэнэ
Гадаадад оршин суугаа монголчуудын дийлэнхийг 15-39 насныхан эзэлж байна
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ
Монгол Улсын Боловсролын судалгааны хүрээлэнгийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.
Ханнс Зайделийн сангийн бүсийн захирал Вероника Айхингерийг хүлээн авч уулзлаа
Невадагийн их сургуультай боловсрол, судалгааны хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг хэлэлцлээ
“iPhone Duo” 1999 ам.доллар, “iPhone 18 Pro” 1199 ам.доллар, “Pro Max” 1299 ам.долларын үнэтэй
Засгийн газар нийслэлийн бондын мөнгөөр төсвийн алдагдлаа нөхөх үү
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн II шатны бүртгэл өнөөдөр хаагдана
Гадаад: Энэ өвөл дэлхий даяар дизель түлшний нийлүүлэлт хомс хэвээр байна
Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө
Шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.77 сая төгрөг болжээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он