Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

УИХ-ын дарга С.Бямбацогт БНСУ-ын Үндэсний Ассамблейн Батлан хамгаалахын байнгын хорооны дарга Жин Сон Жүн тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа

2026/07/09
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр /2026.07.09/ Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн гишүүн, Батлан хамгаалахын байнгын хорооны дарга, Үндэсний Ассамблей дахь Солонгос-Монголын парламентын найрамдлын бүлгийн дарга Жин Сон Жүн тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, иргэдийн харилцаа, хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах асуудлаар санал солилцлоо.

УИХ-ын дарга С.Бямбацогт төлөөлөгчид Үндэсний их баяр наадмын босгон дээр Монгол Улсад айлчилж буйд талархал илэрхийлэв. Мөн эрхэм зочныг БНСУ-ын Үндэсний Ассамблейн Батлан хамгаалахын байнгын хорооны даргаар томилогдсонд баяр хүргэж, ажлын амжилт хүслээ.
Тэрбээр Монгол Улс, БНСУ дипломат харилцаа тогтоосноос хойш ардчилал, хүний эрх, эрх чөлөө, зах зээлийн эдийн засгийг эрхэмлэсэн нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт хамтын ажиллагаагаа эрчимтэй хөгжүүлж ирснийг онцлон тэмдэглэв. Мөн хоёр улсын стратегийн түншлэлийн хүрээнд парламент, парламентын найрамдлын бүлэг, Тамгын газар хоорондын хамтын ажиллагаа тогтвортой өргөжин хөгжиж байгааг дурдлаа.

УИХ-ын дарга С.Бямбацогт БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёний төрийн айлчлал хоёр улсын харилцаанд шинэ ахиц авчирна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлээд, удахгүй болох уулзалтын үеэр парламент хоорондын хамтын ажиллагааг улам өргөжүүлэх асуудлыг онцлон хэлэлцэхээ тэмдэглэв.

Өнгөрсөн онд Монгол-Солонгосын парламентын найрамдлын бүлгийн төлөөлөгчдийн БНСУ-д хийсэн айлчлал үр дүнтэй болсныг УИХ-ын дарга дурдаад, хоёр улсын парламентын найрамдлын бүлгүүд иргэдийн эрх зүйн асуудал, ялангуяа хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр үргэлжлүүлэн хамтран ажиллаж, бодит үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганаар эхлүүлсэн “Нээлттэй парламент” шинэчлэлийг хэрэгжүүлэх чиглэлээр БНСУ-ын парламенттай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх саналтай байгаагаа танилцуулав.
Нэн түрүүнд батлагдсан хууль тогтоомжийн хэрэгжилт, үр нөлөөг үнэлэх парламентын хяналтын тогтолцоог бэхжүүлэх хүрээнд БНСУ-ын Үндэсний Ассамблейн судалгааны албаны туршлагыг судалж, хууль хэрэгжилтийн үнэлгээ, гүйцэтгэх засаглалд тавих парламентын хяналтын тогтолцоог өөрийн орны онцлогт нутагшуулах хүсэлтийг анхаарч ажиллахыг хүсэв.
Түүнчлэн хиймэл оюун ухаан, дэвшилтэт технологид суурилсан “Ухаалаг парламент”-ыг хөгжүүлэх асуудлыг хөндөн, БНСУ-ын парламент хиймэл оюуныг хууль тогтоох үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлж буй туршлагыг өндрөөр үнэлж байгаагаа илэрхийлж, хуулийн төслийн давхардал, зөрчлийг илрүүлэх, олон улсын туршлагыг харьцуулах, иргэдийн саналыг өгөгдөлд тулгуурлан боловсруулах чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх саналыг дэвшүүлсэн юм.
Мөн хоёр улсын парламентын Тамгын газар, судалгааны байгууллагууд, эрдэмтэн, судлаачид, мэргэжилтнүүдийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, технологи, өгөгдөлд суурилсан парламентын үйл ажиллагааг хөгжүүлэхэд хамтран ажиллах, БНСУ-ын Үндэсний Ассамблейн туршлагаас судлах санал дэвшүүлэв.

БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүн, Үндэсний Ассамблей дахь Солонгос-Монголын парламентын найрамдлын бүлгийн дарга Жин Сон Жүн УИХ-ын даргатай уулзаж буйдаа баяртай байгаагаа илэрхийлээд, Үндэсний Ассамблейн гишүүдийн энэ удаагийн айлчлал БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёний Монгол Улсад хийж буй төрийн айлчлалтай давхцаж буй нь бэлгэшээлтэй үйл явдал болж буйг онцлов.

Тэрбээр Үндэсний Ассамблей дахь Солонгос-Монголын парламентын найрамдлын бүлэг хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг нэмэгдүүлэх чиглэлээр тогтмол ажиллаж ирснийг тодотгосон. Мөн визийн нөхцөлийг хөнгөвчлөх, хүүхдийн эрхийг хамгаалах, эрүүл мэнд, боловсрол, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж байгааг тэмдэглээд, цаашид хиймэл оюун ухаан, дэвшилтэт технологийн чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ.
Уулзалтад УИХ-ын гишүүн, Монгол-Солонгосын парламентын бүлгийн дарга Б.Бат-Эрдэнэ, тус бүлгийн гишүүн Р.Батболд, Л.Энхнасан нар оролцлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
 

Холбоотой мэдээ

Монголын түүхийг Японы анимейшнээр дэлхийд хүргэнэ
Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Ерөнхий сайдын 3.5 тэрбумын асуудлыг АН нухацтай хэлэлцэнэ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Монголын түүхийг Японы анимейшнээр дэлхийд хүргэнэ
Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Ерөнхий сайдын 3.5 тэрбумын асуудлыг АН нухацтай хэлэлцэнэ
Гадаадад оршин суугаа монголчуудын дийлэнхийг 15-39 насныхан эзэлж байна
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ
Монгол Улсын Боловсролын судалгааны хүрээлэнгийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.
Ханнс Зайделийн сангийн бүсийн захирал Вероника Айхингерийг хүлээн авч уулзлаа
Невадагийн их сургуультай боловсрол, судалгааны хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг хэлэлцлээ
“iPhone Duo” 1999 ам.доллар, “iPhone 18 Pro” 1199 ам.доллар, “Pro Max” 1299 ам.долларын үнэтэй
Засгийн газар нийслэлийн бондын мөнгөөр төсвийн алдагдлаа нөхөх үү
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн II шатны бүртгэл өнөөдөр хаагдана
Гадаад: Энэ өвөл дэлхий даяар дизель түлшний нийлүүлэлт хомс хэвээр байна
Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө
Шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.77 сая төгрөг болжээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он