Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо

2026/07/10

Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мёны Монгол Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Улаанбаатар зочид буудалд болсон Монгол-Солонгосын бизнес форумд хоёр улсын төрийн тэргүүн оролцлоо.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, худалдаа, хөрөнгө оруулалт, боловсруулах үйлдвэрлэл, өндөр технологи, инновацын салбар дахь хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахын төлөө хамтран ажиллахыг уриаллаа.

Монгол Улс хөрөнгө оруулалтын орчноо тасралтгүй сайжруулж, хөрөнгө оруулагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах бодлогоо тууштай үргэлжлүүлэх бөгөөд БНСУ-ын талтай урт хугацааны, харилцан ашигтай түншлэлийг хөгжүүлэхэд өндөр ач холбогдол өгч байгааг тэмдэглэлээ.

Монгол Улс “Итгэлтэй, найдвартай, удаан хугацааны түнш” байх зарчим баримталж байгааг хэллээ.

Ерөнхийлөгч И Жэ Мён, хоёр орны ард түмний дунд шингэсэн гүнзгий нөхөрлөл, итгэлцэл нь эдийн засаг, аж үйлдвэрлэл, иргэдийн солилцоо зэрэг олон салбарт үр дүнтэй, чухал ололт, амжилт авчирч байгааг тэмдэглэлээ.

Цаашид хамтдаа хөгжих харилцан ашигтай загварыг улам өргөжүүлэн хөгжүүлэхийг уриаллаа. Хамтарсан логистик төв болон хүйтэн гинжин хэлхээний дэд бүтцийг өргөжүүлэхийн зэрэгцээ, хүний нөөцийг бэлтгэх, технологийн солилцоог нэмэгдүүлэх нь чухал байгааг онцоллоо.

Хүнс, ундаа, гоо сайхны бүтээгдэхүүн зэрэг K-хэрэглээний бараа бүтээгдэхүүнээс гадна санхүү, эрүүл мэнд, боловсрол, хиймэл оюун ухаан зэрэг салбарын хамтын ажиллагаа улам тэлнэ гэдгийг хэллээ.

Мөн чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээний салбарт найдвартай түншлэх, дэд бүтцийн хөрөнгө оруулалт болон хууль эрхзүйн орчны салбарт хамтрахыг уриаллаа.

Бизнес форум нь “Стратегийн түншлэл”-ийг эдийн засгийн бодит агуулгаар баяжуулж, ирээдүйн хамтын өсөлтийн шинэ үеийг эхлүүлэх чухал алхам болно гэж хоёр улсын аж ахуйн нэгжүүд үзэж байна.

Бизнес форумд хоёр улсын төр, засгийн байгууллага, бизнесийн холбоод болон чухал ашигт малтмал, эрчим хүч, боловсруулах үйлдвэрлэл, хүнс, хөдөө аж ахуй, худалдаа, жижиглэн худалдаа, дижитал технологи, банк, санхүү, логистик зэрэг салбарын 250 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцлоо.

МҮХАҮТ, БНСУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн танхим хооронд бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх Харилцан ойлголцлын хоёр Санамж бичиг байгууллаа. Мөн төрийн байгууллага, аж ахуйн нэгжүүд чухал ашигт малтмал, эрчим хүч, геологи, худалдаа, хүнс, дижитал технологи, боловсрол зэрэг салбарт хамтрахаар 20 гаруй баримт бичигт гарын үсэг зурлаа.

Форумыг Гадаад харилцааны яам, МҮХАҮТ, БНСУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн яам, Худалдаа, аж үйлдвэрийн танхим, Худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих агентлаг хамтран зохион байгууллаа.

Хоёр орны худалдааны эргэлт 2025 оны байдлаар 504 сая ам.долларт хүрсэн байна.

Манай улс молибдены хүдэр, баяжмал, нэхмэл, сүлжмэл, оёмол хувцас, механик болон цахилгаан тоног төхөөрөмжийн эд анги, малын өөх, тос, мал, амьтны самнасан үс, хялгас нийлүүлж, тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, нефтийн бүтээгдэхүүн, эм, хүнсний болон гоо сайхан, ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнийг голлон авдаг.

Солонгосын шууд хөрөнгө оруулалт 1990-2025 онд 701 сая ам.долларт хүрсэн бөгөөд хөрөнгө оруулалтын хэмжээгээр 11 дүгээр байрт орж байна.

Тус улсын хөрөнгө оруулалттай 1,300 орчим аж ахуйн нэгж манай улсад бүртгэлтэй байдаг. Эдгээрийн дийлэнх нь бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар, үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулдаг юм.


Холбоотой мэдээ

Монголын түүхийг Японы анимейшнээр дэлхийд хүргэнэ
Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Ерөнхий сайдын 3.5 тэрбумын асуудлыг АН нухацтай хэлэлцэнэ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Монголын түүхийг Японы анимейшнээр дэлхийд хүргэнэ
Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Ерөнхий сайдын 3.5 тэрбумын асуудлыг АН нухацтай хэлэлцэнэ
Гадаадад оршин суугаа монголчуудын дийлэнхийг 15-39 насныхан эзэлж байна
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ
Монгол Улсын Боловсролын судалгааны хүрээлэнгийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.
Ханнс Зайделийн сангийн бүсийн захирал Вероника Айхингерийг хүлээн авч уулзлаа
Невадагийн их сургуультай боловсрол, судалгааны хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг хэлэлцлээ
“iPhone Duo” 1999 ам.доллар, “iPhone 18 Pro” 1199 ам.доллар, “Pro Max” 1299 ам.долларын үнэтэй
Засгийн газар нийслэлийн бондын мөнгөөр төсвийн алдагдлаа нөхөх үү
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн II шатны бүртгэл өнөөдөр хаагдана
Гадаад: Энэ өвөл дэлхий даяар дизель түлшний нийлүүлэлт хомс хэвээр байна
Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө
Шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.77 сая төгрөг болжээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он