Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Шүлхий өвчнөөс сэргийлэх О, SAT-1 хэвшлийн вакцинаар нэмэлт дархлаажуулалт эхлүүллээ

2026/07/27

Монгол Улсад өмнө нь бүртгэгдээгүй шүлхий өвчний SAT-1 хэвшил Баян-Өлгий, Ховд аймагт өнгөрсөн 05 дугаар сард анх удаа бүртгэгдэж, лабораториор баталгаажсан.

Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мал эмнэлгийн ерөнхий газраас холбогдох шийдвэрүүдийг шуурхай гарган, аймаг, сумдын Онцгой комисс, Мал эмнэлгийн байгууллагуудтай хамтран өвчнийг хязгаарлах, өвчилсөн малыг устгах, голомт болон хязгаарлалтын бүсэд байгаа малыг дархлаажуулах арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлсэн. Тухайлбал, БНХАУ-аас SAT-1 хэвшлийн 1 сая 650 мянган тун вакцин оруулж ирж, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай аймгийн нийт 2.5 сая толгой малыг дархлаажуулалтад хамруулж, өвчний тархалтыг бүрэн хязгаарлаж, хяналтад аваад байгаа юм.

Тэгвэл Монгол Улсын Засгийн газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны шийдвэр, Мал эмнэлгийн ерөнхий газрын хэрэгжүүлж буй шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээний хүрээнд ОХУ-ын Мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах холбооны улсын төв (FGBI "ARRIAH")-д 2026 оны 7 дугаар сард үйлдвэрлэсэн, 180726 цувралын дугаартай 2.0 сая тун О, SAT-1 хэвшлийн шүлхий өвчнөөс сэргийлэх вакциныг 2026 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хот дахь “Интердесишн” гаалийн хяналтын талбайд хүлээн авчээ.

Вакциныг тусгай зориулалтын хөргүүртэй тээврийн хэрэгслээр 2026 оны 7 дугаар сарын 25–27-ны өдрүүдэд холбогдох аймаг, орон нутагт бүрэн хүргэх ажлыг шуурхай зохион байгуулж, Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2026 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн “Шүлхий өвчнөөс сэргийлэх яаралтай дархлаажуулалт зохион байгуулах тухай" А/203 дугаар тушаалын дагуу өнөөдөр буюу 2026 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс нэмэлт дархлаажуулалтын ажлыг эхлүүлээд байна.

Дархлаажуулалтад дараах эрсдэл бүхий бүс нутгийн мэдрэмтгий мал сүрэг хамрагдана. Үүнд, Баян-Өлгий аймгийн 4 сумын 683.7 мянган толгой мэдрэмтгий мал, Ховд аймгийн 8 сумын 1.0 сая толгой мэдрэмтгий мал, Говь-Алтай аймгийн 110.0 мянган толгой үхэр, Увс аймгийн 283.3 мянган толгой үхэр, Завхан аймгийн 284.4 мянган толгой үхэр сүрэг нийт 2.3 сая гаруй мал хамрагдах юм.

Энэхүү арга хэмжээ нь Монгол Улсад анх удаа бүртгэгдсэн шүлхий өвчний SAT-1 хэвшлийн тархалтыг хязгаарлах, халдварын эрсдэлийг бууруулах, малын эрүүл мэндийг хамгаалах, мал аж ахуйн үйлдвэрлэлийн тогтвортой байдлыг хангах, цаашлаад бүс нутгийн малын өвчний хяналтыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Мал эмнэлгийн ерөнхий газраас малчид, мал бүхий иргэдийг дархлаажуулалтын арга хэмжээнд идэвхтэй хамрагдаж, малын шилжилт хөдөлгөөний хязгаарлалт, хорио цээр, биоаюулгүй байдлын дэглэмийг чанд мөрдөж, мал эмнэлгийн байгууллагатай хамтран ажиллахыг ХХААХҮЯ-наас уриалж байна.

Холбоотой мэдээ

Монголын түүхийг Японы анимейшнээр дэлхийд хүргэнэ
Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Ерөнхий сайдын 3.5 тэрбумын асуудлыг АН нухацтай хэлэлцэнэ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Монголын түүхийг Японы анимейшнээр дэлхийд хүргэнэ
Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Ерөнхий сайдын 3.5 тэрбумын асуудлыг АН нухацтай хэлэлцэнэ
Гадаадад оршин суугаа монголчуудын дийлэнхийг 15-39 насныхан эзэлж байна
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ
Монгол Улсын Боловсролын судалгааны хүрээлэнгийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.
Ханнс Зайделийн сангийн бүсийн захирал Вероника Айхингерийг хүлээн авч уулзлаа
Невадагийн их сургуультай боловсрол, судалгааны хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг хэлэлцлээ
“iPhone Duo” 1999 ам.доллар, “iPhone 18 Pro” 1199 ам.доллар, “Pro Max” 1299 ам.долларын үнэтэй
Засгийн газар нийслэлийн бондын мөнгөөр төсвийн алдагдлаа нөхөх үү
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн II шатны бүртгэл өнөөдөр хаагдана
Гадаад: Энэ өвөл дэлхий даяар дизель түлшний нийлүүлэлт хомс хэвээр байна
Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө
Шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.77 сая төгрөг болжээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он