Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

COP17-тай холбоотойгоор автомашиныг тэгш, сондгой улсын дугаараар зорчуулна

2026/07/29

Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил 57 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгааг хотын удирдлагууд мэдээллээ. Энэ зун иргэдийг халуун усаар аль болох таслахгүй байхыг зорьсон ч Улаанбаатар хотын газар доорх инженерийн шугам сүлжээний 60 хувь нь ашиглалтын хугацаа хэтэрсэн тул зайлшгүй шаардлагатай засвар, шинэчлэлийн ажлыг хийж байгаа аж.

Автозамын бүтээн байгуулалтын хүрээнд 111 км шинэ зам барьж, 31 км авто замд арчлалт, засвар хийж байгаа бөгөөд эдгээрийг наймдугаар сарын 15-ны дотор бүрэн дуусгахаар төлөвлөжээ.

Өвөлжилтийн бэлтгэлд зориулан 280 мянган тонн хагас кокс, 120 мянган тонн сайжруулсан түлш нөөцөлсөн байна. Мөн энэ хүрээнд нийт 573 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж байгаа бөгөөд нөөцийн мах бэлтгэх ажлыг эхлүүлж, аж ахуйн нэгжүүдийн зээлийн асуудлыг судлуулахаар арилжааны банкуудад хүргүүлжээ.

Дулаан, цахилгаан эрчим хүчний хязгаарлалт гаргахгүй байх чиглэлээр Эрчим хүчний яамтай хамтран ажиллаж байгаа бөгөөд эрчим хүчний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор V цахилгаан станцын бүтээн байгуулалтыг эхлүүлсэн байна. Мөн Бөөрөлжүүтийн цахилгаан станцын III ээлжийг ирэх онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Наймдугаар сарын 15-ны дотор сургууль, цэцэрлэгүүдийн засварын ажлыг бүрэн дуусгах юм.

Мөн НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг зохион байгуулахтай холбогдуулан наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 12-ныг хүртэл нийслэлд автомашины хөдөлгөөнийг тэгш, сондгой улсын дугаарын зохицуулалтаар явуулахаар шийдвэрлэснийг мэдээллээ.

Холбоотой мэдээ

Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
Авлигын хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
Соёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
Авлигын хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
Соёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав
Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр “Бодь-110” гэхээр л хачин их цочдог хүн дээ
Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Хятад улс гадаадын иргэд ажиллах боломжтой 100 мянга гаруй ажлын байр зарлажээ
“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ц.Даваацэрэнгийн хорих ялыг өөрчилж, зорчих эрхийг нь хязгаарлав
Сонгинохайрхан дүүрэгт жишиг өрхийн эмнэлэг ашиглалтад орлоо
Монгол Улс Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-д эрэмбэлэгдлээ
Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээ авч эхэлжээ
Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв
Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө
Шивээ-Овоогийн 660 МВТ-ын цахилгаан станцын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажлын хэсгийн хурал боллоо
“Goldman Sachs” газрын тосны үнийн таамгаа нэмэгдүүлжээ
Алба хаагчид 4324 хүний амь нас, их наяд 303.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он