Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аяны хүрээнд 301 тонн хог хаягдлыг төвлөрүүлжээ

2026/07/31

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний ажилд оролцож буй иргэд, байгаль хамгаалагчидтай уулзлаа.

Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуур-Эгийн голын усны сан бүхий газрын хамгаалалтын бүс дагуу их цэвэрлэгээний аяныг 2026 оны 06 дугаар сарын 22-ноос 08 дугаар сарын 13-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Аяны эхний үе шат 06 дугаар сарын 22-29-ний өдрүүдэд үргэлжилж, Ренчинлхүмбэ, Ханх, Хатгал, Алаг-Эрдэнэ, Чандмань-Өндөр, Түнэл, Эрдэнэбулган, Цагаан-Үүр зэрэг долоон сумын 866 км газар нутгийг хамруулан цэвэрлэсэн юм.

Цэвэрлэгээнд төрийн болон төрийн бус байгууллага, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 100 гаруй аж ахуйн нэгж, нутгийн иргэд, сайн дурынхан зэрэг 1,000 гаруй хүн оролцож, 213 тонн хог хаягдлыг цэвэрлэн төвлөрүүлж, устгалд оруулсан байна.

Хоёрдугаар шатны цэвэрлэгээг 07 дугаар сарын 25-30-ны өдрүүдэд Үндэсний их баяр наадмын үеэр аялал жуулчлалын хөдөлгөөн оргилдоо хүрсэн, аялагч жуулчид төвлөрдөг Ханх, Хатгал, Чандмань-Өндөр сумын нийт 376 км газар нутагт зохион байгуулж, нийт 88 тонн хог хаягдлыг төвлөрүүлээд байна.

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аяны зохион байгуулагчид, аянд идэвхтэй оролцсон нийт иргэд, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлд талархал илэрхийллээ.

Монгол орны газрын гадаргын усны 75 орчим хувийг дангаар бүрдүүлдэг Хөвсгөл нуурыг хамгаалахад Ерөнхийлөгч онцгой анхаарал хандуулж, цогц арга хэмжээ хэрэгжүүлж байгааг тэмдэглэв.

Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуурын судалгааны олон улсын төв байгуулж, нуурын усны чанар, экосистемийн тэнцвэрийг хадгалахад тулгамдаж буй асуудал, хүчин зүйлүүдийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судлан тодорхойлох ажил эхэлснийг дурдлаа.

Цаашид Хөвсгөл нуурыг тойрсон сумдын Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон урт хугацааны төлөвлөгөөг судалгааны үр дүнтэй уялдуулан боловсруулж батлуулснаар газар ашиглалт, газар олголт, дэд бүтэц болон бүтээн байгуулалтын ажлын нэгдсэн төлөвлөлтийн дагуу хэрэгжүүлэх эрх зүйн үндэс бүрдэнэ гэдгийг онцоллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар Хөвсгөл нуурыг хамгаалах цогц ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна. Тухайлбал:

  • “Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулган”-ыг 2022 оны 02 дугаар сард зохион байгуулж, нуурын экосистемийг хамгаалах, бохирдол, доройтлыг бууруулах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар хэлэлцэн зөвлөмж гаргав.
  • Хөвсгөл нуурт живсэн тээврийн хэрэгсэл, техникийг татан гаргах ажиллагааг 2021-2024 онд үе шаттайгаар зохион байгуулж, нуурын 33-171 метрийн гүнээс 11 автомашин, техникийг татан гаргав. Ингэснээр нийт 50 орчим тн шатахуун, тос, тосолгооны материал, аюултай хог хаягдал нууранд тархаж бохирдуулахаас сэргийлсэн юм.
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болголоо.
  • Хөвсгөл нуурын ойн санг хамгаалах ажлын хүрээнд ойг арчлах, цэвэрлэх, хөнөөлт шавж хорхой, өвчнөөс хамгаалах, нөхөн сэргээх, ойжуулах зэрэг арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.
  • “Хөвсгөл нуураа хайрлая, хамгаалъя” эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж, төрийн тахилгат Хөвсгөл нуурын экосистемийн тэнцвэрийг хадгалах, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, нуурын эргэн тойрны бүс нутгийн хөгжлийн төлөвлөлтийг боловсруулах асуудлыг хэлэлцэж, оновчтой санал, санаачилгуудыг нэгтгэн боловсруулж, төрийн бодлого, шийдвэрт тусгуулахаар төлөвлөж байна.

Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аяны гуравдугаар шатны ажлыг төрийн тахилгын дараа буюу 08 дугаар сарын 03-09-ний өдрүүдэд Ханх, Хатгал сумдын нутагт зохион байгуулна.

Холбоотой мэдээ

Монголын түүхийг Японы анимейшнээр дэлхийд хүргэнэ
Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Ерөнхий сайдын 3.5 тэрбумын асуудлыг АН нухацтай хэлэлцэнэ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Монголын түүхийг Японы анимейшнээр дэлхийд хүргэнэ
Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Ерөнхий сайдын 3.5 тэрбумын асуудлыг АН нухацтай хэлэлцэнэ
Гадаадад оршин суугаа монголчуудын дийлэнхийг 15-39 насныхан эзэлж байна
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ
Монгол Улсын Боловсролын судалгааны хүрээлэнгийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.
Ханнс Зайделийн сангийн бүсийн захирал Вероника Айхингерийг хүлээн авч уулзлаа
Невадагийн их сургуультай боловсрол, судалгааны хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг хэлэлцлээ
“iPhone Duo” 1999 ам.доллар, “iPhone 18 Pro” 1199 ам.доллар, “Pro Max” 1299 ам.долларын үнэтэй
Засгийн газар нийслэлийн бондын мөнгөөр төсвийн алдагдлаа нөхөх үү
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн II шатны бүртгэл өнөөдөр хаагдана
Гадаад: Энэ өвөл дэлхий даяар дизель түлшний нийлүүлэлт хомс хэвээр байна
Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө
Шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.77 сая төгрөг болжээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он