Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Монгол Улс COP17-г зохион байгуулснаар дэлхийн хэлэлцээг чиглүүлэх даргалагч орон болно

2026/08/04

Монгол Улс НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг 2026 оны наймдугаар сарын 17–28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна.

Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газрын хэлэлцээний багийн мэдлэг, ур чадвар, удирдан чиглүүлэх чадавхыг бэхжүүлэх зорилгоор “COP17 Ахисан түвшний хаалттай сургалт-хэлэлцүүлэг”-ийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Гадаад харилцааны яам, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Нарийн бичгийн дарга нарын газар болон Олон талт хэлэлцээний төв (CEMUNE) хамтран зохион байгуулж байна.

Сургалт-хэлэлцүүлгийг нээж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир хэлсэн үгэндээ, COP17-г даргалагч улс нь зөвхөн хурлыг зохион байгуулах үүрэгтэй бус, хэлэлцээний үйл явцыг шударга, ил тод удирдан чиглүүлж, өөр өөр байр суурьтай улс орнуудын хооронд зөвшилцөл бий болгох, харилцан итгэлцлийг бэхжүүлэх, бодлогын шийдвэрүүдийг урагшлуулахад голлох үүрэгтэй гэдгийг онцлон тэмдэглэлээ.

Мөн газрын доройтол, ган, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт, усны аюулгүй байдал болон эдгээр сорилтыг даван туулахад шаардлагатай санхүүжилтийн асуудал нь өнөөдөр дэлхийн тогтвортой хөгжлийн хэлэлцээний тэргүүлэх сэдвүүдийн нэг болоод байгааг дурдав.

Ийм нөхцөлд Монгол Улс COP17-ын даргалагч орны хувьд олон талт хэлэлцээг үр дүнтэй ахиулж, талуудын нийтлэг ойлголцлыг бэхжүүлэх, олон улсын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах дипломат манлайллаа харуулах нь онцгой ач холбогдолтой болохыг тэрбээр онцолсон юм.

Олон талт хэлэлцээний төв (CEMUNE) нь олон улсын томоохон хэлэлцээ, дээд түвшний уулзалтуудыг даргалагч улс орнууд болон хэлэлцээний үйл явцыг чиглүүлэгч талуудад хараат бус, мэргэжлийн дэмжлэг үзүүлдэг ашгийн төлөө бус байгууллага юм.

Тус төв нь НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенц (UNFCCC)-ын Талуудын бага хурлыг даргалагч орнуудад олон жилийн турш стратегийн зөвлөх үйлчилгээ үзүүлж ирсэн туршлагатай бөгөөд өдгөө Биологийн олон янз байдлын тухай конвенц (CBD), НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенц (UNCCD)-ын даргалагч талуудтай мөн хамтран ажиллаж байна.

Мөн Засгийн газар болон даргалагч талуудтай нягт хамтран ажиллаж, олон талт хэлэлцээний үр нөлөөг нэмэгдүүлэх, байгаль орчин болон хүн төрөлхтний тогтвортой ирээдүйд чиглэсэн хамгийн оновчтой, үр ашигтай шийдвэрүүдийг гаргахад дэмжлэг үзүүлэхийг зорьдог гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ. 

Холбоотой мэдээ

Монголын түүхийг Японы анимейшнээр дэлхийд хүргэнэ
Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Ерөнхий сайдын 3.5 тэрбумын асуудлыг АН нухацтай хэлэлцэнэ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Монголын түүхийг Японы анимейшнээр дэлхийд хүргэнэ
Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Ерөнхий сайдын 3.5 тэрбумын асуудлыг АН нухацтай хэлэлцэнэ
Гадаадад оршин суугаа монголчуудын дийлэнхийг 15-39 насныхан эзэлж байна
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ
Монгол Улсын Боловсролын судалгааны хүрээлэнгийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.
Ханнс Зайделийн сангийн бүсийн захирал Вероника Айхингерийг хүлээн авч уулзлаа
Невадагийн их сургуультай боловсрол, судалгааны хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг хэлэлцлээ
“iPhone Duo” 1999 ам.доллар, “iPhone 18 Pro” 1199 ам.доллар, “Pro Max” 1299 ам.долларын үнэтэй
Засгийн газар нийслэлийн бондын мөнгөөр төсвийн алдагдлаа нөхөх үү
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн II шатны бүртгэл өнөөдөр хаагдана
Гадаад: Энэ өвөл дэлхий даяар дизель түлшний нийлүүлэлт хомс хэвээр байна
Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө
Шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.77 сая төгрөг болжээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он