Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Монгол Улсаас гадаад гэр бүлд үрчлэгдсэн хүүхдүүд, гэр бүлийн хамт “Эх оронтойгоо танилцах” аялал хийж байна

2026/08/05

Манай Улс “Хүүхдийг хамгаалах болон улс хооронд үрчлэх асуудлаар хамтран ажиллах тухай конвенц”-д 1998 онд нэгдэн орж, улс хооронд Монгол Улсын харьяат хүүхэд үрчлэх талаарх эрх зүйн зохицуулалтыг 1999 онд батлагдсан Гэр бүлийн тухай хуульд тусган, хэрэгжүүлж ирсэн.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн яамны Гэр бүлийн бодлогын газрын дарга Д.Мөнгөнтуул болон холбогдох шинжээчид Америкийн Нэгдсэн Улсад төвтэй “Холт Интернэшнл” төрийн бус байгууллагын төлөөлөл болон Монгол Улсаас гадаад гэр бүлд үрчлэгдсэн хүүхдүүд, тэдний гэр бүлийг хүлээн авч уулзлаа.

“Холт Интернэшнл” төрийн бус байгууллагаас уламжлал болгон зохион байгуулж ирсэн “Эх оронтойгоо танилцах аялал” нь Монгол Улсаас гадаадын гэр бүлд үрчлэгдсэн хүүхдүүдэд төрөлх улс, эх орныхоо соёл, зан заншилтай танилцах, холбогдох байгууллагуудтай уулзаж өөрсдийн санал хүсэлтээ илэрхийлж, хамтран ажиллах боломжийг олгодог.

Энэ удаагийн аяллын оролцогчид Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд зочилж, өөрсдийн боловсрол, мэргэжил, ажил, амьдралын талаар болон гэр бүл, амьдарч байгаа улс орныхоо тухай, ойрын болон ирээдүйн зорилго, үрчлэлтийн ач холбогдол, үр дүнгийн талаар чөлөөтэй дотно ярилцсан юм. Хүүхдүүдийн хувьд Монгол Улсын сайн сайхан байдлыг дэлхий нийтэд таниулахад өөрсдийн хувь нэмрийг оруулах чин хүсэл зорилготой байгаагаа илэрхийлсэн нь уулзалтын сэтгэл хөдөлгөсөн, бахархсан агшин байлаа. Мөн Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Гэр бүлийн бодлогын газрын дарга Д.Мөнгөнтуул зочдод УИХ-ын 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар эцэслэн баталсан Гэр бүлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ болон Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн онцлог гол зохицуулалтын талаар мэдээлэл өглөө.

Тухайлбал, энэ удаагийн Гэр бүлийн тухай хуулийн шинэчлэлээр:

  • Дотоод, гадаад хүүхэд үрчлэлтийн шийдвэрийг “Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэх”;
  • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэд Монгол Улсын харьяат хүүхдийг гадаадын иргэнд үрчлүүлэх талаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий гадаад үрчлэлтийн орон тооны бус зөвлөл ажиллах;
  • Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага үрчлэлтийн мэдээллийн сан бүрдүүлж, ашиглах;
  • Монгол Улсын харьяат хүүхэд үрчлэн авсан гадаадын иргэн, гэр бүл нь хүүхдийн хөгжлийн тайланг 18 насанд хүртэл хагас жил тутамд холбогдох байгууллагаар дамжуулан Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Гадаадын иргэн харьяатын газарт ирүүлэх зэрэг олон шинэ зохицуулалт туссаныг онцолсон юм.
  • “Холт Интернэшнл” төрийн бус байгууллагын төлөөлөгчид Гэр бүлийн тухай хуулийн шинэчлэлд талархалтай байгааг онцлоод, хуулийн хэрэгжилтийг ханган ажиллахад улс орнуудад хэрэгжүүлж байгаа сайн туршлагаа хуваалцаж, хамтран ажиллах боломжтойг илэрхийллээ.

Холбоотой мэдээ

Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
Авлигын хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
Соёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
Авлигын хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
Соёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав
Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр “Бодь-110” гэхээр л хачин их цочдог хүн дээ
Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Хятад улс гадаадын иргэд ажиллах боломжтой 100 мянга гаруй ажлын байр зарлажээ
“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ц.Даваацэрэнгийн хорих ялыг өөрчилж, зорчих эрхийг нь хязгаарлав
Сонгинохайрхан дүүрэгт жишиг өрхийн эмнэлэг ашиглалтад орлоо
Монгол Улс Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-д эрэмбэлэгдлээ
Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээ авч эхэлжээ
Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв
Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө
Шивээ-Овоогийн 660 МВТ-ын цахилгаан станцын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажлын хэсгийн хурал боллоо
“Goldman Sachs” газрын тосны үнийн таамгаа нэмэгдүүлжээ
Алба хаагчид 4324 хүний амь нас, их наяд 303.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он