Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн төсөлд өгсөн дүгнэлт, зөвлөмжийг танилцуулав

2024/05/16
Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс өнөөдөр / 2024.05.16 / Монгол улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөлөл, “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөг батлах тухай”  зэрэг Улсын Их Хурлын тогтоолын төсөлд өгч буй дүгнэлт, зөвлөмж болон холбогдох мэдээллүүдийг танилцуулж, хэвлэлийн бага хурал хийлээ. Төсвийн тогтвортой байдлын зөвлөл нь хуулийн дагуу дээр дурдсан төслүүдэд дүгнэлт, зөвлөмж гаргах үүрэгтэй. Энэ дагуу Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга Н.Энхбаяр, тус зөвлөлийн гишүүн Ж.Дэлгэрсайхан, Н.Ууганбаатар, А.Энхбат, Р.Рэнцэнбазар, Л.Гангэрэл, Л.Отгонтуяа дэлгэрэнгүй танилцуулга хийж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгөв.
Монгол Улсын Засгийн газраас 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төсөлд Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс өгч буй дүгнэлт, зөвлөмжөө Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороонд хүргүүлсэн. Макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах нь Монгол Улсын хувьд нэн чухал зорилт тул төсвийн оновчтой бодлогыг хэрэгжүүлэх шаардлагатай хэмээн Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс үзэж байна. Тиймээс дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийг бодлогын баримт бичгийн хувьд макро эдийн засгийн нөхцөл байдалд нийцсэн, төсвийн тусгай шаардлагыг хангасан байдлаар Улсын Их Хурал батлах нь чухал гэж үзээд тус зөвлөлөөс баримталж буй бодлогоо эрэмбэлжээ.Тухайлбал төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн тооцооллоор ДНБ-ий өсөлт өндөр байх боломжтой гарсан ч макро эдийн засгийн гол үзүүлэлтүүдийн тухайд харгалзан үзвэл зохих дээд, доод хувилбар буюу хязгаарыг санал болгосон байв. Ингэхдээ бодлогын үндсэн зорилтыг ДНБ-д төсвийн орлого, зарлагын эзлэх хувь хэмээн үзэж илүү гарсан орлогыг хуримтлуулж, эдийн засгийн хөгжлийг дэмжих, төсвийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлийг бууруулах арга хэмжээнд зарцуулах нь зүйтэй гэж үзжээ. Ингээд энэ агуулгаар харвал Монгол Улсын Засгийн газраас 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төсөл нь Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Эдийн засаг, хөгжлийн яам, Сангийн яаманд хүргүүлсэн “Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийг боловсруулахад баримтлах макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, төлөв байдлын таамаглал”-ын тайланд тусгагдсан эдийн засгийн таамаглал, гадаад дотоод эдийн засгийн эрсдэл, төсвийн үзүүлэлттэй зарим талаар нийцтэй бус байна гэж дүгнэсэн байна. Мөн цар тахлын дараагийн жилээс нүүрсний экспортын орлогыг дагаж төсвийн зарлага ихээхэн өссөн нь цаашид эдийн засагт дарамт учруулах хэмжээнд хүрч болзошгүй байна. Иймд цаашид тулгарч болзошгүй түүхий эдийн үнийн уналт, экспортын орлогын тасалдал, төсвийн алдагдал нэмэгдэх эрсдэлээс урьдчилан сэргийлж төсвийн орлого, зарлагын өсөлтийг зайлшгүй сааруулах шаардлагатай гэж үзжээ. Түүнчлэн  Монгол Улсын Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төсөлд тусгагдсан нүүрсний экспортын орлого, улмаар төсвийн нийт орлого нь бодит байдлаас ихээхэн өндөр, хэт өөдрөг төлөвлөгдсөн гэж үзсэн байлаа. Харин бодит байдлаа харвал экспортын болон төсвийн гүйцэтгэл төсөөлж буй хэмжээнээс буурах, төсвийн орлого тасалдах, улмаар улсын төсвийн алдагдал нэмэгдэх, 2025 оны төсвийн төлөвлөгөөнд тусгагдсан боловч орлого, санхүүжилтийн тасалдлын улмаас хэрэгжиж буй хөрөнгө оруулалт зогсох, он дамжих хөрөнгө оруулалт, барилга объектын тоо нэмэгдэх зэрэг сөрөг үр дагавар үүсэхээр байна хэмээгээд Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс дараах дүгнэлтийг хийжээ. Монгол Улсын Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөлөлд төсвийн орлого, зарлага ихээхэн нэмэгдэхээр тооцсоноос үзвэл мөчлөг дагасан төсвийн бодлогыг цаашид хэвээр хадгалахаар байна. Ийнхүү төсвийн тэлэлтийг цаашид хэвээр хадгалах аваас эдийн засгийн хөгжлийг дэмжих, төсвийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлийг бууруулах бодлогын зорилт хэрэгжихгүй байх магадлал өндөр байна. Түүнээс гадна өргөн барьсан дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн үзэл баримтлалд энэхүү баримт бичгийн нийгэм, эдийн засгийн үр дагаврыг зөвхөн төсөв боловсруулах тооцоолол хийх гэж өнгөцхөн тодорхойлсон байна гэж үзжээ. 
Үүнээс гадна 1) Макро эдийн засгийн гол үзүүлэлтүүдийн таамаглал өндөр байгаа нь хэт өөдрөг төсөөлөлд суурилсан, 2) Төсвийн хувьд өмнөх алдаа буюу төсвийн хэт тэлэлт, мөчлөг дагасан, эрсдэлийг нэмэгдүүлэх бодлого хэвээр хадгалагдсан, 3) Төсвийн хөрөнгө оруулалтын хүрээнд өмнөх зохисгүй бодлого үргэлжлэх хандлага ажиглагдаж байна гэж Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлтэд дурдсан байна. Мөн өргөн барьсан төсөлд инфляцыг гурван хувьд хүргэх, өрийн хэмжээ, ДНБ-д эзлэх хувь хэмжээг бууруулах, төсвийн алдагдлыг хуулийн хязгаарт барих, улмаар бууруулах, гол үзүүлэлтүүдийг сайжруулах зорилт дэвшүүлсэн нь сайшаалтай боловч эдгээр таамаглал нь зөвхөн гадаад худалдаа, эдийн засгийн ихээхэн өөдрөг төсөөлөл биелэгдэх нөхцөлд хэрэгжих боломжтой гэж Төсвийн тогтвортой байдлын зөвлөл үзжээ. Харин “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах” тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл, түүнд хавсарган өргөн барьсан “Монгол улсын 2025 онд баримтлах бодлогын тэргүүлэх чиглэл”, “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө”, “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний хяналт-шинжилгээ, үнэлгээний үзүүлэлт” гэсэн гурван баримт бичигт “Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдийн хоорондын уялдаа, хамаарал”, “Бодлогын тэргүүлэх чиглэл, жилийн төлөвлөгөөний зорилго, зорилт, үр дүн ба хяналт-шинжилгээ, үнэлгээний үзүүлэлт хоорондын уялдаа, нийцэл”, “Хөгжлийн төлөвлөгөөний санхүүжилт, төсөвт үзүүлэх нөлөө”, “2025 оны хөгжлийн төлөвлөгөөнд тусгагдсан дэд бүтцийн зарим төслүүдийн талаар” дөрвөн чиглэлээр шинжилгээ хийж, нийт 16 дүгнэлт, 13 зөвлөмжийг гаргасан байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
 

Холбоотой мэдээ

АИ92 шатахууны үнэ литр тутамд 250 төгрөгөөр нэмэгдлээ
Монгол Улсын заан цолны болзол хангасан бөхчүүдэд цол олголоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

АИ92 шатахууны үнэ литр тутамд 250 төгрөгөөр нэмэгдлээ
Монгол Улсын заан цолны болзол хангасан бөхчүүдэд цол олголоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо
Өнөөдөр Хүй долоон худаг руу галт тэрэг явж байна
БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдрөөс Хүй долоон худаг руу галт тэрэг явж байна
Үндэсний их баяр наадмын нээлтийг дэлхийн 5 хэлээр анх удаа шууд дамжууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ
Мопед, скүүтер, тэдгээртэй адилтгах хэрэгслийг зөвхөн насанд хүрэгч жолоодно
Монгол Улс, Люксембургийн Их Гүнт Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байна
Үндэсний их баяр наадам эхэллээ
Хүйн долоон худагт 841 алба хаагч, 30 морьт эргүүл ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён-д бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён-д бараалхав
“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал боллоо

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он