Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Тэгш, сондгой дугаараар 50 мянган төгрөгт шатахуун олгох зохицуулалт бямба гарагт хүчингүй болно

2026/08/12
Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны нийлүүлэлт, хангамжийг нэмэгдүүлэх шуурхай штабын ээлжит хурал болж, хурлаас гарсан шийдвэр болоод цаг үеийн мэдээллийг АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв танилцууллаа.
Өнгөрсөн 24 цагийн байдлаар Улаанбаатар хотын 144 ШТС-д 1200 тонн АИ92 автобензин, орон нутгийн 82 ШТС-д 900 орчим тонн АИ 92 автобензинийг хүргэсэн байна. Энэ нь ердийн үед Монгол улсын нэг өдрийн хэрэглээтэй тэнцэх хэмжээ юм.
Мөн ОХУ-аас Монгол улсыг чиглэн нийт 180 вагон буюу 11000 тонн АИ92 шатахуун замд явж байгаа бөгөөд энэ амралтын өдрүүдэд Улаанбаатар хотод ирэх төлөвлөгөөтэй байна. Иймээс ч шуурхай штабын зүгээс шатахууны хүртээмжийг нэмэгдүүлж, ШТС-уудад үүсч буй ачааллыг бууруулах хүрээнд хэрэгжүүлж эхэлсэн арга хэмжээнүүдийг 08-р сарын 15-ны өдрөөс эхлэн зогсоохоор боллоо.
Тодруулбал нэг машинд ₮50000 хүртэлх шатахуун олгох, автомашины улсын дугаарын сүүлийн орны тэгш, сондгой дугаараар шатахуун олгох зохицуулалтууд энэ бямба гарагаар тасалбар болж байна.
Мөн өнөөдөр орой гэхэд Улаанбаатар хотод 1200 тонн АИ92 автобензин ирж байгаа бөгөөд ШТС-уудад шуурхай хүргэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна.
​ТС-1 буюу онгоцны түлшний хангамжийг нэмэгдүүлэх хүрээнд БНХАУ-аас 3000 тонн онгоцны түлш авах гэрээ хийгдэж, эхний 1000 тонн түлшийг хүлээн авсан бол үлдсэн 2000 тонн түлш ойрын хугацаанд ирэх юм. Мөн БНСУ-аас ЕВРО5 стандартын шатахуун худалдан авах гэрээ хийгдээд байна.
​Монгол улсын нэг сарын дундаж хэрэглээ 60-70 мянган тонн гэж үзвэл энэ наймдугаар сард ОХУ-аас 50000 тонн АИ92, 15000 тонн АИ95, нэмэлтээр 25000 тонн АИ92 болон 5000 тонн ТС-1 төрлийн шатахууныг татан авахын зэрэгцээ БНХАУ, БНСУ-аас шатахуун авах гэрээ хийгдсэнээр Монгол улс газрын тосны бүтээгдэхүүнийхээ нөөцийг нэмэгдүүлэх боломж бүрдэж байна.

Холбоотой мэдээ

Соёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав
Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр “Бодь-110” гэхээр л хачин их цочдог хүн дээ
Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Соёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав
Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр “Бодь-110” гэхээр л хачин их цочдог хүн дээ
Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Хятад улс гадаадын иргэд ажиллах боломжтой 100 мянга гаруй ажлын байр зарлажээ
“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ц.Даваацэрэнгийн хорих ялыг өөрчилж, зорчих эрхийг нь хязгаарлав
Сонгинохайрхан дүүрэгт жишиг өрхийн эмнэлэг ашиглалтад орлоо
Монгол Улс Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-д эрэмбэлэгдлээ
Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээ авч эхэлжээ
Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв
Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө
Шивээ-Овоогийн 660 МВТ-ын цахилгаан станцын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажлын хэсгийн хурал боллоо
“Goldman Sachs” газрын тосны үнийн таамгаа нэмэгдүүлжээ
Алба хаагчид 4324 хүний амь нас, их наяд 303.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он