Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна

2026/08/14

102 орны нүүдэлчин, малчдын байгууллага, иргэний нийгэм, их, дээд сургуулийн төлөөлөл болох 240 орчим зочин, манай улсын 100 малчин “Даян дэлхийн малчдын чуулган”-аа "Блью скай" зочид буудалд хийж байна.

Төлөөлөгчид уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, бэлчээрийн доройтол зэрэг тулгамдсан асуудлаа хэлэлцэн, нүүдлийн мал аж ахуйн тогтвортой хөгжлийг дэмжих тунхаглалын төслийг хэлэлцэн батлах юм.

Чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож, чуулганд оролцогсдод талархал илэрхийлж, амжилт хүслээ.

Тэрбээр, Монгол Улс бэлчээр болон нүүдлийн мал аж ахуйн мэдлэг, туршлагаа солилцох, хамтарсан судалгаа, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, олон улсын түншлэлийг өргөжүүлэх зэргээр дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байгааг хэллээ.

Мөн мал аж ахуйн салбарт залуу үе, охид, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, боловсрол, санхүүгийн үйлчилгээ, зах зээлийн хүртээмжийг сайжруулах, мал аж ахуйг мэдлэг, инновац, технологид суурилсан өрсөлдөх чадвартай салбар болгон хөгжүүлэх нь хамтын зорилт байх учиртайг тэмдэглэлээ.

Чуулганаас гарах санал, санаачилгыг олон улс хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад бодит хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Монгол Улс “Даян дэлхийн малчдын чуулган”, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлаас гарах тунхаглал, шийдвэр, санаачилгуудыг бодит ажил хэрэг болгохын төлөө бүх улс, түнштэй хамтран ажиллана гэдгийг хэллээ.

Байгаль дэлхийгээ хамгаалах, газрын нөхөн сэргээлт, ойн санг нэмэгдүүлэх, хөрс, ус, бэлчээрийн хамгаалал, хүнсний хангамж, аюулгүй байдал, малчдын амьжиргаа, хөдөөгийн тогтвортой хөгжлийг дэмжих зорилгоор “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Цагаан алт” үндэсний хөдөлгөөн хэрэгжүүлж байгааг дурдлаа.

Эдгээрийг дэмжиж, хамтран ажиллаж байгаа улс орнууд, НҮБ, түүний системийн байгууллагууд болон бусад олон улсын байгууллагад талархал илэрхийллээ.

“Даян дэлхийн малчдын чуулган”-аас Нэгтгэсэн үр дүнгийн баримт бичиг, Эмэгтэй болон залуу малчдын тунхаг бичиг, Хамтын ажиллагааны дэмжлэг үзүүлэх тунхаг, Бэлчээрийн менежментийн талаарх бодлогын зөвлөмжүүд, Хамтын ажиллагааны механизм ба сүлжээ, Дэлхийн түвшний танилцуулга ба сурталчилгаа зэргийг батална. Мөн хоёр тунхаг бичгийг Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд танилцуулна.

“Даян дэлхийн малчдын чуулган”-ыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран зохион байгуулж байна.

Өдгөө дэлхийд 200 гаруй сая хүн бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэн амьдардаг.

Сүүлийн жилүүдэд дэлхийн өнцөг булан бүрд бэлчээр, тал хээр нутаг уур амьсгалын өөрчлөлт, хөрсний доройтолд өртөж, ган, зуд, үер, ой, хээрийн түймэр зэрэг байгалийн гамшгийн давтамж эрчимтэй нэмэгдэж байна.

Мөн мал аж ахуй эрхлэгчид газар эзэмших эрх болон газар ашиглалтад гарч буй өөрчлөлт, зах зээлээс алслагдмал, нийгмийн үйлчилгээний хүртээмж сул байх зэрэг олон асуудал, бэрхшээлтэй тулж байгаа гэж үздэг.

Иймээс манай улс дэлхийн 100 гаруй орны малчдын эрх ашгийг хамгаалах, бэлчээрийн менежмент, ашиглалтыг сайжруулах, экосистемийн тэнцвэрийг хадгалах, хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах зорилгоор 2026 оныг “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил болгох тухай” НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолыг санаачлан батлуулсан юм.

Энэ хүрээнд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, тэсвэрлэх байдлыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулах, уламжлалт мэдлэг, туршлагаа орчин үеийн шинжлэх ухаан, технологи, инновацтай хослуулах нь газрын тогтвортой менежмент, экосистемийн тэнцвэрт байдал, хүн төвтэй хөгжлийн шийдэл гэж үзэж байна.

Ойрын өдрүүдэд Улаанбаатар хотноо болох Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг газрын доройтлыг бууруулах, нөхөн сэргээлтийг эрчимжүүлэх, гангийн тэсвэржилтийг нэмэгдүүлэх, тогтвортой бэлчээрийн менежментийг дэмжих, хүнс, ус, газрын уялдаа холбоог бэхжүүлэх, хөрөнгө оруулалт, санхүүжилтийг нэмэгдүүлэх бодит шийдлийн талбар болгохыг зорьж байна.

Манай улсын дэвшүүлсэн “Тал хээрийн санаачилга” нь “Бэлчээрийн тэргүүлэх санаачилга”, “Ус ба газрын нэгдсэн менежментийн санаачилга”, “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтцийн санаачилга” гэсэн гурван чиглэлд тулгуурлана.

Эдгээр нь цөлжилт, газрын доройтлыг бууруулах, бэлчээрийн экосистемийг хамгаалах, ус, газрын нөөцийн нэгдсэн менежментийг бэхжүүлэх, байгальд түшиглэсэн хөгжлийн шийдлүүдийг түгээн дэлгэрүүлэх, улмаар тогтвортой хөгжлийн төлөөх олон улсын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах зорилготой юм.

Холбоотой мэдээ

Монголын түүхийг Японы анимейшнээр дэлхийд хүргэнэ
Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Ерөнхий сайдын 3.5 тэрбумын асуудлыг АН нухацтай хэлэлцэнэ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Монголын түүхийг Японы анимейшнээр дэлхийд хүргэнэ
Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Ерөнхий сайдын 3.5 тэрбумын асуудлыг АН нухацтай хэлэлцэнэ
Гадаадад оршин суугаа монголчуудын дийлэнхийг 15-39 насныхан эзэлж байна
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ
Монгол Улсын Боловсролын судалгааны хүрээлэнгийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.
Ханнс Зайделийн сангийн бүсийн захирал Вероника Айхингерийг хүлээн авч уулзлаа
Невадагийн их сургуультай боловсрол, судалгааны хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг хэлэлцлээ
“iPhone Duo” 1999 ам.доллар, “iPhone 18 Pro” 1199 ам.доллар, “Pro Max” 1299 ам.долларын үнэтэй
Засгийн газар нийслэлийн бондын мөнгөөр төсвийн алдагдлаа нөхөх үү
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн II шатны бүртгэл өнөөдөр хаагдана
Гадаад: Энэ өвөл дэлхий даяар дизель түлшний нийлүүлэлт хомс хэвээр байна
Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө
Шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.77 сая төгрөг болжээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он