Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Ногоон санхүүжилтийн шинэ байгууллага бий болж, 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт татав

2026/08/20

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага (COP17)  хурлын үеэр  "Монголын ногоон санхүүгийн корпорац"-ийн албан ёсны нээлтийн ёслол болж, Ерөнхий сайд Н.Учрал, Засгийн газрын гишүүд, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад, хувийн хэвшил, банк санхүүгийн салбарын төлөөллүүд оролцов. 

Ерөнхий сайд Н.Учрал хэлсэн үгэндээ, "Ногоон хөгжлийн чөлөөлөлт, ногоон шилжилт зөвхөн улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжих боломжгүй. Ногоон чөлөөлөлт, ногоон төслүүдийн ногоон “түлш” нь ногоон зээл, ногоон санхүүжилт юм. Энэ цаг мөчид Монголын дуусдаггүй олон ярианы нэгийг дуусгах эхлэлийг Та бид хамтдаа тавьж, хамтдаа угтаж байна. Уур амьсгалын өөрчлөлтийн сангийн ногоон шилжилтийг онилсон 50 сая ам.долларын ногоон хөрөнгө оруулалтыг эцэслэн батлуулж байна. Монгол Улсын Хөгжлийн банк энэ жил 500 сая ам.долларын ногоон эх үүсвэр шинээр татаж чадлаа.

Өнөөдөр Монгол Улсын ногоон санхүүжилтийн үндэсний тогтолцооны чухал институц болох "Монголын ногоон санхүүгийн корпорац" үйл ажиллагаагаа эхлүүлж байна. Цөлжилтийн эсрэг талуудын бага хурал “СОР-17” Монгол оронд болж буй энэ өдрүүдэд төр, олон улсын байгууллага, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан байгуулсан "Ногоон санхүүжилтийн корпорац"-ийн албан ёсны нээлтийг хийж буй нь Монгол Улс уур амьсгал, байгаль орчны зорилтоо бодит ногоон хөрөнгө оруулалт, бодит ногоон төсөл болгон хэрэгжүүлэх шинэ үе шатны эхлэл юм. Аливаа санхүүгийн механизмын амжилтыг зөвхөн дайчилсан хөрөнгийн хэмжээгээр бус, бодит үр дүнгээр хэмжих ёстой" хэмээв. 

"Монголын Ногоон Санхүүгийн Корпорац"-ийг Уур амьсгалын ногоон сан, Хас банк, “Си Жи Эф” ХХК , Хөгжлийн банк, Даян дэлхийн ногоон хөгжлийн институт хамтран байгуулжээ. Корпорац нь суурь санхүүжилтийн хүрээнд 50 сая ам.долларын ногоон хөрөнгө оруулалт бүрдүүлж байгаа юм. Тус корпорацийн Гүйцэтгэх захирал М.Болдоо хэлэхдээ, "Манай улс тогтвортой санхүүжилтээр Ази, Номхон далайн хэмжээнд манлайлагч байр суурь эзэлдэг болсон. Манай корпорац нь дотоод, гадаадын зах зээлээс ногоон санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилготой" гэв. 

Корпорац нь иргэдэд шууд нэг удаагийн зээл олгох арилжааны банк бус, эхний шатанд банк болон банк бус санхүүгийн байгууллагуудаар дамжуулан ногоон төсөлд зориулсан урт хугацааны бөөний эх үүсвэр нийлүүлэх үндэсний санхүүгийн механизм юм.

Ингэснээр дотоодын санхүүгийн байгууллагууд:

●       Гэр хорооллын дулаалга, цэвэр халаалт, эрчим хүчний хэмнэлт

●       Хүртээмжтэй ногоон орон сууц

●       ААН-ийн эрчим хүчний үр ашиг

●       Бага нүүрстөрөгчийн технологи

●       Бизнес эрхлэгч эмэгтэйчүүд, бага орлоготой болон эмзэг бүлгийн хэрэглэгчдэд зориулсан ногоон санхүүжилтийн бүтээгдэхүүнийг илүү урт хугацаатай, хүртээмжтэй нөхцөлөөр санал болгох боломж нэмэгдэж буй давуу талтай юм. 

Санхүүжүүлэх төслүүдийн байгаль орчин, нийгмийн эрсдэлийг урьдчилан үнэлэх, санхүүжилтийн ашиглалтыг хянах, эрчим хүч, хүлэмжийн хийн ялгарал болон нийгмийн бодит үр нөлөөг тайлагнах тогтолцоотой аж. 

 

 

Холбоотой мэдээ

Монголын түүхийг Японы анимейшнээр дэлхийд хүргэнэ
Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Ерөнхий сайдын 3.5 тэрбумын асуудлыг АН нухацтай хэлэлцэнэ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Монголын түүхийг Японы анимейшнээр дэлхийд хүргэнэ
Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Ерөнхий сайдын 3.5 тэрбумын асуудлыг АН нухацтай хэлэлцэнэ
Гадаадад оршин суугаа монголчуудын дийлэнхийг 15-39 насныхан эзэлж байна
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ
Монгол Улсын Боловсролын судалгааны хүрээлэнгийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.
Ханнс Зайделийн сангийн бүсийн захирал Вероника Айхингерийг хүлээн авч уулзлаа
Невадагийн их сургуультай боловсрол, судалгааны хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг хэлэлцлээ
“iPhone Duo” 1999 ам.доллар, “iPhone 18 Pro” 1199 ам.доллар, “Pro Max” 1299 ам.долларын үнэтэй
Засгийн газар нийслэлийн бондын мөнгөөр төсвийн алдагдлаа нөхөх үү
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн II шатны бүртгэл өнөөдөр хаагдана
Гадаад: Энэ өвөл дэлхий даяар дизель түлшний нийлүүлэлт хомс хэвээр байна
Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө
Шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.77 сая төгрөг болжээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он