Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин-ийг хүлээн авч уулзлаа

2026/08/25

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд оролцож буй Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин-ийг хүлээн авч уулзлаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх урилгыг нь хүлээн авч 17 дугаар бага хуралд оролцохоор хүрэлцэн ирсэнд Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин-д талархал илэрхийллээ.

Тэрбээр 2018 онд Монгол Улсын Ерөнхий сайдын хувиар БНСУ-д албан ёсны айлчлал хийхдээ Ерөнхийлөгч Мүн Жэ Ин-д бараалхаж, харилцаа, хамтын ажиллагааны олон асуудлаар ярилцаж байснаа дурслаа.

Байгаль орчныг хамгаалах, цөлжилт, газрын доройтлыг бууруулах хүрээнд хоёр орны Засгийн газар 20 дахь жилдээ “Ногоон хэрэм” төсөл хэрэгжүүлж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд солонгосын төр, хувийн хэвшил идэвхтэй хамтарч байгааг тэмдэглэлээ.

Мүн Жэ Ин хариу талархал илэрхийлж, Монгол Улс Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг амжилттай зохион байгуулж байгаад баяр хүргэлээ.

Мөн энэ бага хурлаас цөлжилттэй тэмцэх, байгаль орчныг хамгаалах олон чухал шийдвэр, бодит үр дүн гарна гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ.

БНСУ нь Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 10 дугаар бага хурлыг 2011 онд эх орондоо зохион байгуулсан юм.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Мүн Жэ Ин нар хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тохиолдуулан 2021 онд дээд түвшний цахим уулзалт хийн, харилцааг “Стратегийн түншлэл”-д хүргэж, Хамтарсан тунхаглал гаргаснаа дурслаа.

БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён-ы 2026 оны 07 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд Монгол Улсад хийсэн төрийн айлчлал “Стратегийн түншлэл”-ийг бататган, хамтын ажиллагааг бүх салбарт өргөжүүлж, харилцааны алтан үеийг тунхагласан айлчлал болсон гэдэгт талууд санал нэгдлээ.

Уулзалтын үеэр бүс нутгийн энх тайван, аюулгүй байдал, ашигт малтмал, газрын ховор элемент, боловсруулах үйлдвэр, сэргээгдэх эрчим хүч, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл урлаг, спорт, аялал жуулчлалын салбарт хамтрах болон ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэх талаар санал солилцлоо.

2021 онд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Мүн Жэ Ин нарын гаргасан Хамтарсан тунхаглалд “Стратегийн түншлэл”-ийн харилцааг:

  • Улс төр, аюулгүй байдал,
  • Худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засаг,
  • Боловсрол, шинжлэх ухаан, технологи, байгаль орчин, эрүүл мэнд,
  • Соёл, аялал жуулчлал, иргэдийн харилцаа,
  • Бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагаа гэсэн таван тулгуур чиглэлд өргөжүүлэн хөгжүүлэхээр тохиролцсон юм.

Холбоотой мэдээ

Соёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав
Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр “Бодь-110” гэхээр л хачин их цочдог хүн дээ
Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Соёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав
Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр “Бодь-110” гэхээр л хачин их цочдог хүн дээ
Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Хятад улс гадаадын иргэд ажиллах боломжтой 100 мянга гаруй ажлын байр зарлажээ
“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ц.Даваацэрэнгийн хорих ялыг өөрчилж, зорчих эрхийг нь хязгаарлав
Сонгинохайрхан дүүрэгт жишиг өрхийн эмнэлэг ашиглалтад орлоо
Монгол Улс Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-д эрэмбэлэгдлээ
Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээ авч эхэлжээ
Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв
Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө
Шивээ-Овоогийн 660 МВТ-ын цахилгаан станцын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажлын хэсгийн хурал боллоо
“Goldman Sachs” газрын тосны үнийн таамгаа нэмэгдүүлжээ
Алба хаагчид 4324 хүний амь нас, их наяд 303.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он