Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Уул уурхайн салбарын ААН-үүдтэй хамтарч шатахууны импортын хэмжээг нэмэгдүүлнэ

2026/08/25

Дэлхий нийтэд үүсээд байгаа нефтийн бүтээгдэхүүний хямрал хурцадвал Монгол улсын уул уурхай, аж үйлдвэрийн салбарт томоохон эрсдэл дагуулж болзошгүй юм.

Иймээс Монгол Улсын Засгийн газар нефтийн бүтээгдэхүүнийхээ импортын сувгуудыг тэлэх хүрээнд БНХАУ-аас авах шатахууны хэмжээг дотоодын хэрэглээний 30 хувьд хүргэх зорилтыг тавиад байна.

Энэ хүрээнд Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа БНХАУ-ын хөрөнгө оруулалттай 30 орчим ААН-ийн төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар шатахууны найдвартай хангамжийг бүрдүүлэх нь Уул уурхайн салбарын тогтвортой үйл ажиллагаа явуулах гол нөхцөл гэдгийг онцолж, БНХАУ-ын Хөгжил Шинэтгэлийн Хороо болон Петрочайна Компанийн удирдлагуудад Монгол улсын шатахууны хангамжийн бодит нөхцөл байдлыг уламжилж, хамтран ажиллахыг хүслээ.

Монгол улсын шатахууны нийт хэрэглээний 65 орчим хувийг дизель түлш эзэлдэг. Тэгвэл зөвхөн БНХАУ-ын хөрөнгө оруулалттай уул уурхайн компаниуд жилд 1,2 сая тонн дизель түлшийг ашиглаж байна.

Монгол улсын хувьд БНХАУ-аас газрын тосны бүтээгдэхүүнийг импортлон авах шилжүүлэн ачих байгууламж, агуулахын хүчин чадал сард 150000 мерт куб-д хүрээд байна. Одоогоор БНХАУ наймдугаар сард АИ92-6000 тонн, Дизель түлш-2000 тонн, Онгоцны түлш-3000 тонныг тус тус нийлүүлсэн. Харин Есдүгээр сард АИ92-10000 тонн, Онгоцны түлш-3000 тонныг нийлүүлэхээ илэрхийлжээ. Харин Дизель түлшин дээр санал өгөөгүй байна. Иймээс ч Дизель түлшний гол хэрэглэгч болсон уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа БНХАУ-ын хөрөнгө оруулагчидтай хамтран шатахууны импортыг нэмэгдүүлэхээр ярилцлаа.

Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа БНХАУ-ын хөрөнгө оруулагч аж ахуй нэгжүүдийн зүгээс Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын саналыг дэмжиж, хамтарч ажиллахаа илэрхийллээ. Уулзалтад оролцсон аж ахуй нэгжүүд наймдугаар сарын 29 гэхэд хийгдэж буй ажлуудынхаа талаар тодорхой хариу өгөхөөр тохиролцлоо.

Мөн АҮЭБЯ-ны Газрын тосны бодлогын газрын дарга Ч.Хишигдалай тэргүүтэй ажлын хэсэг өнөөдөр БНХАУ -ыг зорих юм. Уг ажлын хэсэг Петрочайна компанийн удирдлагуудтай уулзаж, нефтийн бүтээгдэхүүний импортын хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэх юм. Мөн ирэх сард БНХАУ-ын уул уурхайн салбарын гол чуулган болсон “Чайна Майнинг” арга хэмжээний бэлтгэл ажлуудыг хангуулна гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээллээ.  

Холбоотой мэдээ

Соёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав
Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр “Бодь-110” гэхээр л хачин их цочдог хүн дээ
Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Соёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав
Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр “Бодь-110” гэхээр л хачин их цочдог хүн дээ
Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Хятад улс гадаадын иргэд ажиллах боломжтой 100 мянга гаруй ажлын байр зарлажээ
“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ц.Даваацэрэнгийн хорих ялыг өөрчилж, зорчих эрхийг нь хязгаарлав
Сонгинохайрхан дүүрэгт жишиг өрхийн эмнэлэг ашиглалтад орлоо
Монгол Улс Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-д эрэмбэлэгдлээ
Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээ авч эхэлжээ
Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв
Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө
Шивээ-Овоогийн 660 МВТ-ын цахилгаан станцын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажлын хэсгийн хурал боллоо
“Goldman Sachs” газрын тосны үнийн таамгаа нэмэгдүүлжээ
Алба хаагчид 4324 хүний амь нас, их наяд 303.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он