Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

ЗГ: Сэрүүний улирлын түүхий сүүний урамшууллыг үргэлжлүүлэн олгохоор боллоо

2026/08/26

Засгийн газрын хуралдаанаар сэрүүний улирлын түүхий сүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, дотоодын сүүний үйлдвэрлэлийг дэмжих, импортын хамаарлыг бууруулах зорилгоор “Журам шинэчлэн батлах тухай” тогтоолыг баталлаа.

Ингэснээр “Сүү боловсруулах үйлдвэр, цехэд техникийн зохицуулалтын шаардлагад нийцсэн малын түүхий сүү нийлүүлсэн малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчид мөнгөн урамшуулал олгох журам”-ыг шинэчлэгдэв.

Монгол Улс 2020 оноос сүү боловсруулах үйлдвэр, цехэд техникийн зохицуулалтын шаардлага хангасан түүхий сүү нийлүүлсэн малчин, фермерт мөнгөн урамшуулал олгож эхэлсэн. Урамшууллын хэмжээ 2023 онд нэг литр сүүнд 1000 төгрөг болж нэмэгдэн, бүх төрлийн малын сүүнд хамаарах болсон юм.

Энэхүү бодлогын үр дүнд 2020 онд 1300 орчим малчин, фермер 3.5 сая литр сүүг боловсруулах үйлдвэр, цехэд нийлүүлж байсан бол 2025 онд 2400 орчим малчин, фермер 19.6 сая литр сүү нийлүүлж, сэрүүний улирлын түүхий сүүний нийлүүлэлт 5.6 дахин нэмэгджээ.

Мөн сүүний урамшуулалд хамрагдах аймгийн тоо 4-өөс 13 болж өргөжсөн байна. Нийт бэлтгэсэн сүүний хэмжээ 2020 онд 200.0 мянган тонн байсан бол 2025 онд 260.5 мянган тонн болж, 30 хувиар өссөн байна. Үйлдвэрийн аргаар боловсруулсан сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл мөн 38 хувиар нэмэгдэж, 156.8 мянган тоннд хүрчээ.

Үүний зэрэгцээ хуурай сүүний импорт 2021 онд 5.4 мянган тонн байсан бол 2025 онд 4.5 мянган тонн болж, 17 орчим хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Шинэчилсэн журмаар сэрүүний улирлын түүхий сүүний мөнгөн урамшууллыг үргэлжлүүлэн олгохоор зохицууллаа. Түүнчлэн түүхий сүүний гарал үүсэл, ул мөрийг мөрдөн тогтоох боломжийг нэмэгдүүлэх зорилгоор цахим мэдээллийн нэгдсэн тогтолцоонд суурилсан бүртгэл, хяналтын механизмыг нэвтрүүлж, мэдээллийн ил тод байдлыг хангахаар тусгасан байна.

Цаашид урамшууллыг сүүний чанартай уялдуулан олгох эрх зүйн үндсийг бүрдүүлж, хяналт, хариуцлагын механизмыг сайжруулснаар төсвийн хөрөнгийн үр ашгийг нэмэгдүүлэх, чанарт суурилсан сүүний үйлдвэрлэлийг дэмжих ач холбогдолтой юм.

Ингэснээр хүн амын сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлэх, дотоодын үйлдвэрлэлийн тогтвортой нийлүүлэлтийг хангах, сэрүүний улирлын сүүний хомсдолыг бууруулах, цаашлаад хуурай сүүний импортыг бууруулах бодлогын хэрэгжилтийг үргэлжлүүлэх боломж бүрдэж байна гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ. 

Холбоотой мэдээ

Монголын түүхийг Японы анимейшнээр дэлхийд хүргэнэ
Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Ерөнхий сайдын 3.5 тэрбумын асуудлыг АН нухацтай хэлэлцэнэ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Монголын түүхийг Японы анимейшнээр дэлхийд хүргэнэ
Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Ерөнхий сайдын 3.5 тэрбумын асуудлыг АН нухацтай хэлэлцэнэ
Гадаадад оршин суугаа монголчуудын дийлэнхийг 15-39 насныхан эзэлж байна
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ
Монгол Улсын Боловсролын судалгааны хүрээлэнгийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.
Ханнс Зайделийн сангийн бүсийн захирал Вероника Айхингерийг хүлээн авч уулзлаа
Невадагийн их сургуультай боловсрол, судалгааны хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг хэлэлцлээ
“iPhone Duo” 1999 ам.доллар, “iPhone 18 Pro” 1199 ам.доллар, “Pro Max” 1299 ам.долларын үнэтэй
Засгийн газар нийслэлийн бондын мөнгөөр төсвийн алдагдлаа нөхөх үү
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн II шатны бүртгэл өнөөдөр хаагдана
Гадаад: Энэ өвөл дэлхий даяар дизель түлшний нийлүүлэлт хомс хэвээр байна
Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө
Шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.77 сая төгрөг болжээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он