Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Шүлхийн голомтын тархалтыг хязгаарлаж, хариу арга хэмжээ авч байна

2026/08/26

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат Дорнод, Сүхбаатар аймагт бүртгэгдсэн шүлхийн нөхцөл байдал болон авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

2026 оны тавдугаар сард Баян-Өлгий, Ховд аймагт Монгол Улсад өмнө нь бүртгэгдээгүй шүлхий өвчний SAT-1 хэвшил анх удаа лабораториор баталгаажсан. Үүнтэй холбогдуулан хоёр үе шаттай яаралтай дархлаажуулалт зохион байгуулж, нийт 2.5 сая толгой мэдрэмтгий мал, амьтныг хамруулсан. Үүний үр дүнд Ховд аймагт зургадугаар сарын 25-наас, Баян-Өлгий аймагт долоодугаар сарын 8-наас хойш шинэ тохиолдол бүртгэгдээгүй байна.

Харин наймдугаар сарын 17-нд Дорнод аймгийн Дашбалбар сумын Номинт 4 дүгээр багт, наймдугаар сарын 22-нд Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд шүлхий өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, лабораторийн шинжилгээгээр аль аль нь SAT-1 хэвшил болохыг баталгаажуулжээ. Дашбалбар сумын Номинт багийн нутагт цагаан зээр байгаагаас шүлхийн эмнэл зүйн шинж тэмдэгтэй зээр илэрч, дээжийн шинжилгээгээр (2026.08.23) SAT-1 хэвшил болох нь батлагдсан байна.

Мал эмнэлгийн ерөнхий газраас томилогдсон мэргэжлийн баг Дорнодын Дашбалбар, Чулуунхороот болон Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд ажиллаж, халдварын эх үүсвэр, голомтын хүрээг тогтоох тандалт судалгаа болон хорио цээрийн арга хэмжээг хэрэгжүүлж байна. Одоогоор дээрх сумдад 4 суурин пост, 3 хөдөлгөөнт эргүүл ажиллаж, 18 тээврийн хэрэгсэл, 17 малын эмч болон нийт 74 хүн дайчлагдан ажиллаж байна. Мэргэжлийн баг 12,346 толгой малд үзлэг, тандалт хийж, 14 өрхийн 16,925 м² талбайд халдваргүйтгэл хийгээд байна. Мөн Мал эмнэлгийн ерөнхий газрын нөөцөөс 5,000 тун SAT-1 болон 194,000 тун SAT-1+О вакциныг Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн эрсдэлтэй сумдад хүргүүлж, мэдрэмтгий малыг яаралтай дархлаажуулах ажлыг эхлүүлээд байгааг мэдээлэв.

Мөн энэ үеэр сайд Ц.Идэрбат Мал эмнэлгийн салбарт авч хэрэгжүүлж буй онцлог арга хэмжээний талаар мэдээлэв.

Тэрбээр мал, амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тогтолцоог бэхжүүлэх зорилгоор “Мал эмнэлгийн салбарын шинэчлэл” аяныг хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулж, танилцуулахаар ажиллаж байгааг онцоллоо. Энэ нь өвчний дэгдэлт бүрийн дараа авч хэрэгжүүлдэг арга хэмжээнээс илүү урт хугацаанд тогтвортой ажиллах мал эмнэлгийн тогтолцоог бүрдүүлэх зорилготой юм.

Мөн сум, дүүргийн түвшинд мал эмнэлгийн үйлчилгээг шууд үзүүлдэг хувийн хэвшлийн нэгжүүдийн чадавхыг бэхжүүлж, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор “Нэг сум – Нэг мал эмнэлэг” санаачилгыг 25 суманд эхлүүлж байна.

Шүлхийн SAT-1 хэвшил Ойрх Дорнод, Баруун Азийн бүс нутагт өргөн тархсантай холбоотойгоор вакцины хомсдол үүсэж, үнэ өсөж байгаа энэ үед импортын хараат байдлыг бууруулах шаардлагатайг мөн онцоллоо.

Энэ хүрээнд олон улсын мал эмнэлгийн байгууллагуудын лавлагаа лабораториудад боловсруулсан вакциныг лицензийн гэрээгээр импортлон, “Биокомбинат” ТӨХХК-д дотооддоо савлах ажлыг эхлүүлэхээр БНХАУ-ын Ланьжөү хотын мал эмнэлгийн судалгааны хүрээлэн болон ОХУ-ын Владимирын хүрээлэнтэй хамтран ажиллаж байна. Ингэснээр гоц халдварт өвчинтэй тэмцэх бэлэн байдлыг нэмэгдүүлж, вакцины импортын хамаарлыг бууруулах, дотоодын хэрэгцээг хангах чадавхыг нэмэгдүүлэх боломж бүрдэх юм.

Түүнчлэн мал, амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх зардлыг жил бүр бүрэн улсын төсвөөс хариуцаж ирсэн нь төсөвт улам бүр ачаалал өгсөөр байна. Иймд Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаврын шинжилгээг хийж, хуулийг шинэчлэн найруулах замаар оролцогч талуудын хамтын санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх судалгааг хийж байгаа” гэдгийг тэмдэглэн хэллээ.

Холбоотой мэдээ

Монголын түүхийг Японы анимейшнээр дэлхийд хүргэнэ
Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Ерөнхий сайдын 3.5 тэрбумын асуудлыг АН нухацтай хэлэлцэнэ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Монголын түүхийг Японы анимейшнээр дэлхийд хүргэнэ
Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Ерөнхий сайдын 3.5 тэрбумын асуудлыг АН нухацтай хэлэлцэнэ
Гадаадад оршин суугаа монголчуудын дийлэнхийг 15-39 насныхан эзэлж байна
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ
Монгол Улсын Боловсролын судалгааны хүрээлэнгийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.
Ханнс Зайделийн сангийн бүсийн захирал Вероника Айхингерийг хүлээн авч уулзлаа
Невадагийн их сургуультай боловсрол, судалгааны хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг хэлэлцлээ
“iPhone Duo” 1999 ам.доллар, “iPhone 18 Pro” 1199 ам.доллар, “Pro Max” 1299 ам.долларын үнэтэй
Засгийн газар нийслэлийн бондын мөнгөөр төсвийн алдагдлаа нөхөх үү
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн II шатны бүртгэл өнөөдөр хаагдана
Гадаад: Энэ өвөл дэлхий даяар дизель түлшний нийлүүлэлт хомс хэвээр байна
Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө
Шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.77 сая төгрөг болжээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он