Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Б.Баастын нэрэмжит сургуулийн газрыг охиндоо бэлэглэсэн хүнд хариуцлага тооцуулна

2026/09/04
Баян-Өлгий аймгийн төв дэх, Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Бөхийн Баастын нэрэмжит ерөнхий боловсролын II сургуулийн газрыг охиныхоо төрсөн өдрийн бэлэг болгож өгсөн албан тушаалтанд хариуцлага тооцуулах албан бичгийг холбогдох байгууллагад АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийнхэн хүргүүлжээ. 
2025 оны зургаадугаар сарын 24-ний дугаартаа “Баян-Өлгийн II сургуулийн газрыг 350 саяар зарж, худалдааны төв барих нь” хэмээн анх уг асуудлыг сөхөж байсан юм. Тус сургуулийн газраас 552 ам метрийг нь аймгийн Засаг даргын 2012 оны нэгдүгээр сарын 16-ны 14 дугаартай захирамжаар иргэн Ш.Маржангүлд гэр бүлийн зориулалтаар эзэмшүүлсэн аж. Улмаар Нийгмийн даатгал, Халамжийн газрын албан тушаалтнуудад холбогдох хэрэгт шалгуулж байгаад хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хариуцлага хүлээгээгүй тухайн иргэн ямар замаар сургуулийн газраас дээрх хэмжээтэй талбайг эзэмшсэн нь анхаарал татна. Орон нутгийн эх сурвалжуудын мэдээлснээр Ш.Маржангүлийн аав С.Шүкирхан нь аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргаар ажиллаж байсан. Энэ үедээ буюу 2011 онд төрийн байгууллагуудын газрын тооллого зохион байгуулахад ерөнхий боловсролын II сургуулийн газар 16 552 ам метр байсныг 16 000 болгон хассан байж. Харин хассан 552 ам метр газрыг 2012 онд Ш.Маржангүлд Засаг даргын захирамжаар өмчлүүлсэн. Уг газраа Ш.Маржангүл нь 2024 оны гуравдугаар сард Н.Ергали гэх хүнд 350 сая төгрөгөөр худалдсанаар сүүлчийн өмчлөгч нь худалдааны төв бариулахаар болсон юм. Сургуулийн захиргаанаас өөрсдийн эзэмшлийн газраа буцааж авахаар шүүхэд хандсан ч амжилт олоогүй. С.Шүкирханд холбогдох үйлдлийг  мөн  хэрэгсэхгүй болгосон юм билээ. Гэхдээ төр, нийтэд учирсан хохирлыг төлүүлэхийн тулд Улсын ерөнхий прокурорын газарт АТГ-ынхан хандаад байгаа аж.

Холбоотой мэдээ

Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
Авлигын хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
Соёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
Авлигын хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
Соёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав
Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр “Бодь-110” гэхээр л хачин их цочдог хүн дээ
Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Хятад улс гадаадын иргэд ажиллах боломжтой 100 мянга гаруй ажлын байр зарлажээ
“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ц.Даваацэрэнгийн хорих ялыг өөрчилж, зорчих эрхийг нь хязгаарлав
Сонгинохайрхан дүүрэгт жишиг өрхийн эмнэлэг ашиглалтад орлоо
Монгол Улс Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-д эрэмбэлэгдлээ
Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээ авч эхэлжээ
Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв
Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө
Шивээ-Овоогийн 660 МВТ-ын цахилгаан станцын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажлын хэсгийн хурал боллоо
“Goldman Sachs” газрын тосны үнийн таамгаа нэмэгдүүлжээ
Алба хаагчид 4324 хүний амь нас, их наяд 303.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он