Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын дарга асан Н.Одончимэгийн хэргийн хамсаатан "Ванхүү" ХХК, Б.Боролзойхүү өөр хүнд бас хахууль өгчээ

2026/09/04
Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Н.Одончимэгийг нарт холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өчигдөр прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн дахин хэлэлцлээ. Уг хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхээс дахиад нэмэлт ажиллагаа хийлгэхээр дахиад прокурорт буцаасан юм. Түүнийг нь НПГ-ын хяналтын прокурорууд үндэслэлгүй гэж дээд шатных нь шүүхэд эсэргүүцэл бичсэн аж. 
Н.Одончимэгийг хахууль авч байх үйлдэл дээрээ 2024 оны аравдугаар сард АТГ-ынханд саатуулагдсан билээ. Тэрбээр Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлгийн барилга барих ажлыг гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт оролцон шалгарсан аж ахуйн нэгжийн удирдлагаас 55 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт холбогдсон. Уг тендерт С.Гантөмөр, Б.Боролзойхүү хэмээх эцсийн өмчлөгч, гүйцэтгэх захиралтай “Ванхүү” ХХК шалгарсан байдаг. 
Н.Одончимэгийг бас эрх мэдлээ урвуулж “Интерконсалтинг констракшн” гэх компанид давуу байдал олгон хахууль авсан хэрэгт буруутгасан. Уг хэрэгт дээрх хүмүүсээс гадна Ч.Ариунтунгалаг, Ч.Ганчөдөр гэх хоёр хүнийг Эрүүгийн хуулийн 22.13-1 дэх хэсгийн “Нийтийн албан тушаалтнаас бусад этгээд хахууль авсан” гэх заалтын дагуу яллагдагчаар татсан юм. 
Уг нь эл хэргийг 2025 оны арванхоёрдугаар сард анхан шатны шүүх хэлэлцээд нэмэлт ажиллагаа хийлгэхээр болсон. Уг шийдвэрийг давж заалдах шатны шүүх энэ оны гуравдугаар сард хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр болоод байв. Гэтэл “Ванхүү” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Боролзойхүү нь нийтийн албан тушаалтанд хахууль өгсөн өөр нэг хэрэгт холбогджээ. Үүнд үндэслэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх “Ванхүү” ХХК, Б.Боролзойхүү нарын хэргүүдийг нэгтгэх шаардлагатай гэж үзсэн аж. Үүнийг нь өчигдөр нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үндэслэлтэй гэж дүгнэн захирамжийн зарим хэсгийг хэвээр үлдээв. Ингэснээр “Ванхүү” ХХК, Б.Боролзойхүүгийн хахуулийн хэргүүдийг нэгтгэх нь.

Холбоотой мэдээ

Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
Авлигын хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
Соёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
Авлигын хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
Соёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав
Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр “Бодь-110” гэхээр л хачин их цочдог хүн дээ
Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Хятад улс гадаадын иргэд ажиллах боломжтой 100 мянга гаруй ажлын байр зарлажээ
“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ц.Даваацэрэнгийн хорих ялыг өөрчилж, зорчих эрхийг нь хязгаарлав
Сонгинохайрхан дүүрэгт жишиг өрхийн эмнэлэг ашиглалтад орлоо
Монгол Улс Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-д эрэмбэлэгдлээ
Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээ авч эхэлжээ
Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв
Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө
Шивээ-Овоогийн 660 МВТ-ын цахилгаан станцын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажлын хэсгийн хурал боллоо
“Goldman Sachs” газрын тосны үнийн таамгаа нэмэгдүүлжээ
Алба хаагчид 4324 хүний амь нас, их наяд 303.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он